x

Эрэг дээр элээ, хэрээ, галуу дөрөв

Орон даяар цацагддаг арилжааны томоохон телевизүүд болон МҮОНТВ хамтарч “Мэдээллийн урсгал” гэж нэрлэсэн гурван цагийн мэдээллийн хөтөлбөрийг дамжуулж эхэллээ. Өчигдөр эхний дугаар цацагдаж эхлэнгүүтээ л олон нийтийн сүлжээнд жинхэнэ “бүүм” болов.

Мэргэжлийн сэтгүүлчдээс оройлон оролцож, үзэгч, уншигчид дэмжиж түрсэн шүүмжлэлийн гол өнцөг нь “Мэдээллийн олон эх сурвалжийг нэгтгэж нэг эх сурвалжид зангидаад олон сувгаар цацаж байгаа нь мэдээллийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, өрсөлдөөнийг хааж байна” гэсэн байв. Тэртэй тэргүй улс төрийн нэг нам дангаар ноёрхож, хэвлэл мэдээллийг цензурдэж, санхүүгээр нь дарамталж, худалдаж авч, эрх баригчдаас бүрэн хараат болгочихоод байгаа ийм үед үндэсний хэмжээний томоохон телевизүүд мэдээний хөтөлбөрөө нэгтгэчихээр нэгдүгээрт бусад телевизүүдийн хувьд өрсөлдөх боломжгүй болж байна, хоёрдугаарт үүгээрээ иргэдийн мэдэх эрхийг боогдуулж, олон эх сурвалжаас олон талт мэдээлэл авах боломжгүй болгож байна хэмээн шүүмжилжээ. Хөтөлбөрийн тухай гэхээсээ илүү санхүүжүүлэгч, захиалагч нарыг хардсан хэрэг.

Дээр нь саяхан цацагдаж дууссан “Карантин 14” шоуг бүтээхэд зарцуулсан төсөв хөрөнгийн асуудал ч нэрмээс болох шиг боллоо. 10 хоног үргэлжилсэн шоуны нийт төсөв 1,5 тэрбум гэхээр нэг өдрийн хөтөлбөрт 150 сая төгрөг зарцуулсан гэсэн үг. Энэ мөнгийг оны босгон дээр дахин сэргээж, олон нийтээс хандив цуглуулсан "Хүүхдийн төлөө фонд"-ын мөнгөнөөс гаргасан сураг дуулдав. Захиалагч нь Соёлын яам бололтой. Харин сүүлд эхлүүлсэн “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийн тухайд нэг сэтгүүлчид 10 хоногт 10 сая төгрөгийн урамшуулал амласан сураг байна. Гэхдээ энэ баталгаатай мэдээлэл биш. Лодой club house-т "Арай ч 10-хан сая бишээ" гэж ярьсан байна. Манай телевизүүд лав тэр хэмжээний мөнгөөр сэтгүүлчдийг хөлслөхөөр ашиг орлоготой биш. Тиймээс олон нийт хөтөлбөрийн санхүүжүүлэгчийг нь хайсан хэвээр.

Гурван цагийн хөтөлбөр дундаа ярилцлагын цагтай. Ярилцлагын цаг дээр нь орчин цагийнхаа “од” болоод байгаа, нийгмийн сүлжээг нэлээдгүй доргиодог сэтгүүлч дөрвөн сэтгүүлч суудаг юм байна. Зураг авалтыг Шингриллад хийж, нүүр будалттай, тавилттай шоу дэглэсэн гэдэг шүүмжлэл дагуулав. Өчигдрийн дугаарт УОК-ийн дарга С.Амарсайхан оролцож жаахан загнуулсан юм даг уу. Баахан л ууртай хүмүүс байсан гэх.

Хөтөлбөрийн зорилго нь цар тахлын хүнд үед иргэдэд хүрч байгаа мэдээллийг чанар, багтаамжийг сайжруулах байсан. Энэ зорилгоор телевизүүдийн нүүр царай болсон сэтгүүлч, хөтлөгч нарыг нэг дор цуглуулж хүч нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч цаана нь улс төрийн пиарчид, тэдний зааварчилгаа явж байх вий гэдэг болгоомжлол ч хамгийн их сонсогдож байна. Сонгууль ойртож буй энэ үед хардах ч гэсэн зүйн хэрэг. Ярилцлагын цагт сонгогдсон сэтгүүлчдийг харвал асуудал хөндөхөөсөө илүү үзэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх нь эхний шаардлага байсан бололтой. Нийгмийн сүлжээнд хамгийн олон дагагчтай, өөрийн гэсэн нэвтрүүлэг, хувийн мэдээллийн хэрэгсэлтэй, түүгээрээ олон нийтэд танигдсан, хувийн байр суурь, үзэл бодлоо ч гэсэн шүүлтүүргүй, чөлөөтэй гадагшлуулдаг нөхөд байна. Сайшаал, муушаалд үзүүлж байгаа хариу үйлдэл нь ч гэсэн тийм нэг задгай...

Шинэ үеийн сэтгүүлч нар дундаа л “тод од” болоод байгаа “Зариг” Өнөрөө “Манай салбарынхны шээс нь гоожих нээ. Ажлаа тууштай сайн хийвэл ингээд уригдаад явдаг юмштээ” гэж жиргэсэн байна лээ. Уурласан, эсхүл инээд нь хүрсний алин болохыг мэдэхгүй. “Улаан бал”-ын Лодой гэтэл мэргэжил нэгтнүүдээ тэнэг мангараар нь баахан дуудаж, “Ийм болохоор нь би үзэг нэгтэй гэж хэлүүлэх дургүй байдаг. Хүнд үед ганц удаа нэгдэж чадахгүй юм бол сэтгүүлч нэртэй террористуудаар яах юм” гэж загнав. Сэтгүүлчид гэлтгүй нийтээрээ, нийгмээрээ энэ хоёр хүүхдэд загнуулсаар нэг хэсэг боллоо. УИХ-д сууж баймаар нөхөд санж.

Уг нь бол сэтгүүлч хүмүүс мэргэжил нэгтэй ч "үзэг нэгтэй" байж болдоггүй. Өөр өөрийн үзэгтэй, үзэл бодолтой, харилцаа, хандлагатай бие хүмүүс. Тэр хүмүүсийг нэгтгэдэг ганц зүйл нь редакцийн бүтэц. Тийм учраас хөтөлбөрт багтсан дөрвөн сэтгүүлчээр нийт сэтгүүлчдийг төлөөлүүлэх, тэд нь ч гэсэн төлөөлөх гэж зүтгэх хэрэггүй юм. Арилжааны телевиз учраас үзэгчдээ татахын тулд мэргэжлийн гэхээсээ илүү өөрсдөдөө бий болгосон дүр төрх, харагдах байдал, хувь хүнийх нь зөрчилтэй талуудыг нь харж сонгосон хэрэг. Илүү интертайнмэнт төрлийн гэх үү дээ.

Тэгээд ч шоу бол шоу шүү дээ. Шоуг үзүүлэх гэж хийдэг. Сэтгүүл зүй энэ тэртэй хольж солиод, мэргэжлийн их өндөр цензур тавиад байх шаардлага ч байхгүй юм.

Б.ЗАЯА 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 4 цаг 31 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 4 цаг 38 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top