x

С.Зоригийн хүсэл ба гэр бүлийн сонирхол

Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр. Хэрэв тэр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 59 насны ойн баяраа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж суух байв.

Гэвч түүнийг бусдын гарт хэрцгийгээр алагдсанаас хойш 23 жил өнгөрч. Мөн аллагын гэм буруутнуудыг шүүхээр яллаад таван жил улирчээ.

Гэвч өчигдөр буюу 19-ны орой түүний ах С.Баяраа, дүү С.Оюун нар нэгэн цочир мэдэгдлийг  хийв. Тэд “Хэргийг одоо болтол шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй. Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд харамсаж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хуулийн байгууллагаас явуулсан ажиллагаа болон гурван шатны шүүхийн шийдвэрийг зүгээр л "цагаан цаас" хэмээн зарлалаа. Ингээд зогсохгүй хэргийн холбогдогчдыг “хилсээр шийтгэсэн” хэмээн нь санаанд багтамгүй зүйл болов. Тэгвэл жинхэнэ хэрэгтнүүд хаана байсан бэ?

Мөн тэд хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг хаалттай явуулсныг анхнаас нь эсэргүүцэж, энэ үндэслэлээр шүүх хурлуудад зөвхөн өмгөөлөгчөө оролцуулсан, өөрсдөө оролцоогүй гэдгээ ч бас дурьдсан байна.

Харин хэрэгт хяналт тавьж байсан прокурорын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагад дурьдсанаар уг гэмт хэргийг зүйлчлэлийг өөрчилж, төр нийгмийн зүтгэлтний амь насанд халдсан бус, хүнийг санаатай алсан гэмт хэргээр зүйлчилснээс хойш хохирогчийн ар гэрийнхэн ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахаа больсон байдаг. Шүүх хуралд оролцоогүй нь ч бас үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл уг аллагын хэргийг “төр нийгмийн зүтгэлтний амь насанд халсан” буюу түүний улс төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулж амь насанд нь халдсан гэж зүйлчлэх нь хохирогчийн ар гэрийнхэнд ашигтай байсан гэсэн үг. Харин “хүний амийг санаатай бүрэлгэсэн” буюу жирийн хүн амины хэрэг болоод хувирчихаар тэдэнд ач холбогдолгүй болсон бололтой.

Гэвч харамсалтай нь гэмт хэргийг зүйлчлэхдээ хохирогчийн албан тушаал, зэрэг дэвийн байдлаас шалтгаалж биш, гэмт хэргийн сэдэл шалтгаантай нь холбоотойгоор зүйлчилдэг хуультай. Тиймээс хэргийг мөрдөн шалгах явцад С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг улс төрийн сэдэл шалтгаантай бус, ахуйн сэдэлтэй хүн амины хэрэг гэж үзсэн. Мэдээж баримт нотолгоо байгаад ингэсэн байх. /хэргийн материалыг нууцаас гаргаж, нээлттэй сонсгол хийсний дараа тодорхой болно/ Үүнд л хохирогчийн ар гэрийн гомдолтой үлдсэн бололтой. Ямартай ч захиалагчийн хэрэг дээр сэжигтнээр татагдаад байсан Д.Булгантай адил хэргийн холбогдогч нартай уулзсан, холбоо тогтоосон тухай мэдээлэл бол гараагүй. 

Хэдийгээр С.Зориг алагдаад 23 жил өнгөрсөн ч түүний хэлсэн нэг үг монголчуудын зүрх сэтгэлд хадаатай үлдсэн. Тэр бол “Эрх ашгийн эрэмбэ дараагаа зөв тогтооё оо. Эхлээд улс орны эрх ашиг, дараа нь нам, эвслийн эрх ашиг, хамгийн сүүлд таны, миний хувийн эрх ашиг байх юм шүү” гэдэг үг. Харин түүний гэр бүлийнхэн аль эрх ашгийн үүднээс хуулийн байгууллагуудын хорь шахам жилийн ажиллагаа, гурван шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд байна вэ? гэдэг эргэлзээтэй.

Бас С.Зоригийн аллагын хэргийг илрүүлсэн, гэмт этгээдүүдийг шүүхээр шийтгэсэн нь тэдний гэр бүлийнхэнд ямар хохирол авчирсан бэ? гэдэг асуулт.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.178.66)
    Тэгвэл энэ 2 мэдэж байгаа юм бишүү би монголын хууль хяналт арай ингэтлээ дампуурсан гэж бодохгүй л байсан энэ 2г суллах болсон шалгаан нь бол захиалагчаа зарлана гэсэн байх тэгээд Нямдорж мэтийн нөхдүүд тэр ахыг нь эргэж тойроод гүйгээд байсан байх
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.121.137)
    Энэ хэргийг хийсэн гээд бгаа хүмүүс хэлмэгдсэн биш, яалт ч үгүй холбоотой хүмүүс дээ. Хэрэг гарсны дараа сонин хэвлэлээр эрэн сурвалжлагдаж бсан зургыг одоо ч сайн санаж бна. Яалт ч үгүй энэ эд нар мөндөө. Ийм адилхан дүр төрхтэй хүнийг олсон байлаа гэхэд, тэд нар нь хоорондоо холбоотой бна гэж бхгүй. Хохирогчдын гэр бүлийнхэн ямар учраас ингээд бгаа юм бол, нэг л учир бнада
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top