x

У.Хүрэлсүх өөрөө л намаа “Цаазалсан!”

Дуулиан тариад байгаа У.Хүрэлсүхийн үүсгэн байгуулсан “Цэргийн нэгдсэн холбоо” гэгчийн өмнө МАН дотор Зүүний хүчний холбоо гэж байлаа. Мөн л одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх гол дүр нь. МАН-ын Цагаан ордны зүүн жигүүрт байсан Зүүний хүчний холбоо “Цэргийн нэгдсэн холбоо” гэгчид уусан зүсээ хувиргаж Төрийн ордны “Зүүн жигүүрийнхэн” тусдаа “цэрэгжсэн МАН” болон гарч ирсэн юм. Энэ үеэс завхрал эхэлсэн. Эцэстээ юунд хүргэснийг хар даа. Төрийн тэргүүн эл завхралыг хараад сууж үл тэвчин урд хожид үзэгдээгүй алхам хийж МАН-ыг тараах захирамж гаргаж Улсын Дээд шүүхэд хүргүүлээд байна. Үүнийг зайлшгүй хийх шалтгаан байсан. Энэ нь юу вэ гэдгийг товч тайлбарлая.

Төр засгийн эрх мэдэл нэг субъектээс өөрөөр хэлбэл нэг кабинетээс нөгөөд шилжихдээ заавал үндэслэлтэй шилжих ёстой. Гэтэл У.Хүрэлсүхийн танхимаас Л.Оюун-Эрдэнийн танхимд Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл шилжихэд дээрх үндэслэл огт байсангүй.

Ерөөсөө Засгийн газрын эрх мэдэл заавал Үндсэн хуульд зааснаар сонгуулийн үр дүнгийн аргаар л нэгээс нөгөөд шилжих ёстой юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар асуудалгүй. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газраас У.Хүрэлсүх төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авчихсан. Монгол Улсын30дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтомилогдохдоо “ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өөрийг нь тагнаж чагналаа гэж гүтгэсэн. Үүндээ дөрөөлж түүнийг огцруулах санал хураалтад оролцох УИХ-ын гишүүдийн саналыг ЖДҮХС-ийн950сая хүртэлх төгрөгийн зээлд хамруулах аргаар “худалдаж” авсан.

Дараа нь УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар Үндсэн хуулийн дагуу томилогдсон. Харин “улс төрийн хариуцлага” гэгчийг хүлээж Засгийн газраа тарааж Л.Оюун-Эрдэнэд өгөхдөө дахиад л Үндсэн хуулийн бус аргыг сонгож хуйвалдан шилжүүлсэн.

Эргэн санацгаая. Үнэн хэрэгтээ Ж.Эрдэнэбатын Засгийн газарт огцрох ноцтой үндэслэл шалтгаан байсан уу гэвэл үгүй. Үүнд ч түүний танхимын гишүүн, сайд нар эцсээ хүртэл итгэлтэй байсан учраас хуйвалдаанаар огцорсон гэж ярьдаг юм. Хожим нь У.Хүрэлсүхийн эгчийн хүү О.Амарсанаа, төрсөн дүү У.Отгонбаяр нар “У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын даалгавраар тагнаж чагнадаг байжээ” гэх жүжгийн эзэд байсан нь илэрсэн боловч хуулийн хариуцлага хүлээгээгүй. Харин ч О.Амарсанаа нь одоо ЦЕГ-ын Дэд даргаар ажиллаж байна. Түүнийг уг албан тушаалд ажиллаж эхэлснээс хойш нууцаар бичлэг хийх, тэр нь дэлгэгдэх бохир арга гэнэт олширсон нь ноцтой.

У.Хүрэлсүхийн төрийн эрхийг хууль бусаар авсан шигээ хууль бусаар “шилжүүлсэн” асуудал нь нялх биетэй эмэгтэйг эмнэлгээс нимгэн хувцастай гаргасанд “нинжин сэтгэл гаргаж”, улс төрийн хариуцлага хүлээн танхимаараа огцорсон “жүжиг” юм. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газармөн л “төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус арга замаар авсан” хэрэг мөн. Тодруулж тодорхойлбол, “Улс төрийн шалтгаанаар” төрийн эрхийг Үндсэн хуульд заагаагүй аргаар хуйвалдан шилжүүлсэн гэмт хэрэг. Ерөөсөө төрийн эрх мэдэл нэгээс нөгөөд шилжихдээ сонгуулийн аргаар л шилжиж болох Үндсэн хуулийн хөдөлшгүй заалттай юм. Үүнийг л Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 1 дүгээр сарын 21-нд ҮАБЗ-ийн хуралдааныг зарлан хуралдуулах гэж ядаад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж УИХ-ын чуулганы нэгдэн хуралдаан дээр ороод хэлсэн үгэндээ “Төрийн эргэлт хийсэн” гэдэг үгээр маш оновчтой тодорхойлсонд Үндсэн хуулиа үл дээдлэгч эрх баригчид жигтэйхэн цочиж жихүүцэж билээ. Магадгүй тэдний зарим нь хуйвалдаанд оролцсон тоглоом гэдгээ ч мэдэхгүй, Үндсэн хуульд тийм заалт байдаг гэдгийг ч “уншиж амжаагүй” яваа биз ээ.

Энэ байдал цаашид давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Өөрийн удирдаж буй ажлаас ард иргэдийн сэтгэлийн эмзэг утсыг хөндөхүйц “алдаа” олоод түүндээ улс төрийн хариуцлага хүлээж байна гэх нэрийдлээр дахин хуйвалдааны арга хэрэглэж дараагийн хүндээ “шилжин явах цом” шиг Төрийн эрх мэдлийг шилжүүлж өгөөд яваад байвал яах вэ? Үндсэн хуулийн Цэцэд хэн нэгэн хандахгүй л бол Үндсэн хуулийн Цэц “тэнд нэг ийм зөрчил харагдаад байна” гээд санаачилгаараа “хэрэг үүсгэж” шалгаад байх эрх зүйн үндэслэл байхгүй. Тиймээс цаашид Үндсэн хуулийн бус аргаар Төрийн эрх мэдлийг дур зоргоор шилжүүлэх, “наймаалцах” явдлыг таслан зогсоохын тулд дээрх асуудлуудыг Үндсэн хуулийн Цэцэд өгч шийдвэрлүүлэх ёстой. 

Шаардлагатай бол Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр гаргасан гэнэтийн захирамждаа тусгасан дээрх асуудлуудыг Үндсэн хуулийн Цэцэд өгч шийдвэрлүүлж болно гэсэн үг. Ямар ч байсан энэхүү давтагдсан зөрчлийг заавал, яаралтай таслан зогсоох ёстой. Ингэж Төр улс дотроо Үндсэн хуульд тодорхой заачихсан тогтолцоогоо эвдэж, удаа дараа Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус замаар шилжүүлээд байдаг явдалтай хэрхэвч эвлэрч болохгүй. Үүнийг л Ерөнхийлөгч Х.Баттулга арай өөр, андуу ташаа замаар илэрхийлчихэв үү гэж бодож байна. Маш ноцтой буюу улс орон оршин тогтнохын үндэс болсон ийм “аюул нүүрлэж” төрийн эрх мэдлээр, Үндсэн хуулиар хоёр удаа тоглочихоод байхыг тэсэж ядахдаа, мөн ҮАБЗ-ийн гурван гишүүнийг хоёртой нь хамт хуралдаж чадахгүй аргаа барахдаа эрх барьж буй Монгол Ардын Намыг татан буулгах тухай захирамжийг Улсын Дээд шүүхэд өгсөн байх.

Өөрөөр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тохиолдолд яаж ҮАБЗ-ийг хуралдуулах вэ? Яаж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг шилжүүлж аваад, бэлэглэлцээд ч юмуу, наймаалцаад ч юм уу, хуйвалдаад байгааг таслан зогсоох байв? Энэ утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Сонголтгүй сонголт”-ыг хийчихэв үү гэж бодож байна.

У.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (111.199.58.102)
    YAAG TIIM
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у...
Top