x

С.Зориг агсны гэр бүлийнхэн мэдэгдэл гаргажээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэр бүлийнхэн мэдэгдэл гаргажээ.


Монгол Улсын Засгийн газраас саяхан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь төрийн нууцаас гаргаж нээлттэй болгохоор шийдвэрлэсэн нь зөв зүйтэй алхам боллоо гэж талийгаачийн ар гэр бид үзэж байна.

Өнгөрсөн хугацаанд хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг бүх шатанд хаалттай явуулсныг бид анхнаас нь эсэргүүцэж, энэ үндэслэлээр шүүх хурлуудад зөвхөн өмгөөлөгчөө оролцуулан хохирогч бид оролцоогүй.

Бид хэргийн материалыг нууцаас гаргахыг шаардаж прокурор, шүүх, УИХ зэрэг төрийн байгууллагуудад удаа дараа хандаж байсан боловч аль нь ч нааштай шийдвэрлэж байгаагүй. 

Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт ч ихээхэн эргэлзэж байгаагаа бид тухайн үед мэдэгдэж байсан билээ.

Одоог болтол хэргийг шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй байгаа гэж талийгаачийн ар гэр бидний зүгээс үзэж байна. 

Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд бид маш их харамсдаг, цаашид ч гэсэн энэ хэргийн улмаас хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг юм. 

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрээсэй хэмээн энэ олон жил биднийг дэмжиж хамт байсан ард түмэндээ талархаж байна. 

Санжаасүрэнгийн Баяраа, Санжаасүрэнгийн Оюун
2021 оны Дөрөвдүгээр сарын 19.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОРИГ (64.119.22.11)
    ЭНЭ 2 ГЭЖ ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ, ИЧИХ НҮҮРЭНДЭЭ ИЛЭГ НААСАН АМЬТАД ВЭ? ТЭР ОЛОН ХҮНИЙ ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨР АЛУУРЧДЫГ ТОГТООГООД БАЙХАД "САЙД, ДАРГЫН" ЗӨӨЛӨН СУУДАЛД ӨНХӨРЧ БАЙСАН ЭНЭ 2 ЮУГАА МЭДЭЖ "ГЭМГҮЙ" ХҮМҮҮСИЙГ ХОХИРООСОН ГЭЖ ХУЦАНА ВЭ? ӨНӨӨХ НЯМДОРЖ НЬ БАС НЭГ АЛБАН ТУШААЛ ЭНЭ 2-Т АМЛАЧИХСАН ЮМ БАЙХ ДАА. ХОГИЙН НОВШНУУД ЮМ АА.
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Өчигдөр 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Өчигдөр 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Өчигдөр 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Өчигдөр 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Өчигдөр 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Өчигдөр 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Өчигдөр 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Өчигдөр 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана Уржигдар 18 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 17 цаг 00 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 12 цаг 23 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна Уржигдар 12 цаг 10 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна Уржигдар 11 цаг 57 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Уржигдар 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Уржигдар 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Уржигдар 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Уржигдар 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Уржигдар 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Уржигдар 08 цаг 06 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top