x

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авна. Харин дараа нь...

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрөгч баасан гаригт болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг гаргасан билээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тухай хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа, зургаан жилээр сонгох” тухай Үндсэн хуулийн заалтыг оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв.

Хэрэв УИХ Цэцийн дунд суудлын дүгнэлтийг хүлээж авбал нэн даруу хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий боловч тэр нь УИХ-ын гаргах шийдвэрт нөлөөлөхгүй л болов уу. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд ч мөн ийм заалт байсан авч 2016 онд парламент үүнийг үл ойшоосон.  “Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн сонгууль нь сонгогчийн шууд сонгох эрхийг зөрчсөн” гэдэг шийдвэрийг Цэцээр гаргуулж байгаад хуульдаа өөрчлөлт өөрчлөлт оруулсан, хувь тэнцүүлсэн сонгуулийг байхгүй болгосон. Тиймээс УИХ энэ удаад ч гэсэн Цэцийн дунд суудлын шийдвэрийг Их суудал руу явуулах нөхцөл үүсгэхгүй нь тодорхой. 

Харин Ерөнхийлөгчийн зүгээс “Улс төрийн нэг намд илт үйлчилсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авч болохгүй. Баталсан хуулиа хамгаалаарай” гэдэг мессежийг явуулаад эхэлсэн. Баасан гаригт Цэцийн гадна жагсаал цуглаан зохион байгуулсан зэргээс үзвэл зүгээр нэг буугаад өгчих бодолгүй байгаа нь илт. Тиймээс асуудал хурцадвал МАН-ын зүгээс Ерөнхийлөгчид импичмэнт зарлаж магадгүй тухай эх сурвалжууд хэлж байгаа. Учир нь ХҮН-ын Цэцэд гаргасан мэдээллийн ард МАН байгаа нь тов тодорхой зүйл.

Хэрвээ импичмэнт зарлахад хүрвэл сүүлд ҮАБЗ-ийн ажилтны “гаалиар оруулж ирсэн” гэх 20 сая долларын асуудлаас эхлээд Х.Баттулга гэдэг хүний өмнө нэр холбогдож байсан бүх хэргийг парламент дээр дэлгэж ярих болно. Харин Х.Баттулга үүнийг хүсэх үү, үгүй юу гэдэг асуудал. Үүнээс өмнө амжиж У.Хүрэлсүхтэйгээ гар барих, өөрийн гараар АН-ыг түүний хөл дор шидэж өгөх сонголт руу явах уу?

Уг нь бол Цэцийн дунд суудлын шийдвэр буруу биш. Үндсэн хуульд нэгэнт “МУ-ын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгоно” гээд заачихсан, Тэр заалт нь 2020 оны арванхоёрдугаар сарын 25-наас үйлчилнэ гээд Дагаж мөрдөх журмын тухай хуульдаа биччихсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ заалтыг оруулах ёстой. Оруулаагүй үлдээсэн нь ч гэсэн МАН-ын бас нэг бодлого байв.

Хэрэв өнгөрсөн арванхоёрдугаар сард хууль батлахдаа энэ заалтыг оруулсан бол тэр нь одоогийн Ерөнхийлөгчийн эсрэг эрх баригч намын тавьж байгаа хаалт болж харагдана. Х.Баттулга үүнийг нь ашиглаад улс төрийн том хэмжээний акц хийвэл МАН л муухай харагдана. Тиймээс “зөвхөн нэг удаа” гэдэг шаардлагыг зориуд үлдээгээд өөрсдөөсөө холдуулж, ХҮН-аар Цэцэд мэдээлэл гаргуулсан. Энэ нь алдагдал багатай гэж үзсэн хэрэг.

Тиймээс УИХ-ын хувьд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх тухай маргаан байхгүй. Харин хүлээж авсны дараа МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын ямар дажин гарах бол?

Хошин яриа бий. Нэг монгол гадаадад очоод автобусанд суужээ. Анх удаа хар хүн харсан мань эр "Пээ, ийм хар амьтныг чинь алаад байхаас яахав дээ" гэж дуу алдсан гэдэг. Хэрэв МАН парламент дээр Ерөнхийлөгчийн эсрэг импичмэнт хийвэл тийм л яриа болно...  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.25.135)
    хүн намийн абиц энэ их хурлаар дуусгавар болох нь тодорхои боллоо ай хөөрхий гэж.
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 4 цаг 31 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 4 цаг 38 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 4 цаг 47 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 5 цаг 29 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 7 цаг 59 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 8 цаг 21 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 8 цаг 42 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 8 цаг 48 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 8 цаг 58 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 9 цаг 7 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 9 цаг 12 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 14 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top