x

МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар хүчирхийлэгчид хаалгаа нээсэн гэв үү?

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа нэг зүйл бол хүчирхийлэгчдийн талаарх мэдээлэл юм. Өнөөдрийн нийгмийн харгис үйлдлүүд хүчирхийллээс үүдэж үүнийг дагаад олон охид бүсгүйчүүд үүний золиос болжээ. Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд яг одоо “me_too_mongolia” хөдөлгөөнийг “Бэлгийн дарамт хүчирхийллийг үл тэвчинэ” уриатайгаар зохион байгуулж эхлээд буй. 

Нийгэмд бугшсан хэлбэрээр “цэцэглэж” яваа энэ гэмт хэргийн цаана ихэвчлэн улс төрийн хүрээнийхэн эрх мэдэлтнүүд байхаас гадна олны танил эрхмүүд ч багтаж байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэд олны танил царайгаа ашиглаж охид бүсгүйчүүдийг хууран мэхэлж ажлын байрны бэлгийн дарамтад оруулдаг  байдал хэдийнэ бат сууриа олсон нь зарим үйл явдлаас харагдаж байна. 

Мөн зарим  хүчирхийлэгчид хаа нэгтээ хүчээ авч албан тушаалд томилогдох нь бараг энгийн үзэгдэл болжээ. Тухайлбал, саяхан МҮОНРТ-ийн Тамгын газрын даргаар томилогдсон Б.Даваажавыг хамт олон нь хамтарч ажиллах боломжгүй, сургуулийн захирал байхдаа бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгтээ ажлаасаа халагдаж, одоо  хүртэл шийтгэл хүлээх нь байтугай МҮОНРТ-ийн хариуцлагатай албан тушаалд томилогдсонд дургүйцэж байгаагаа илэрхийлж эхэлжээ. Түүнд төрийн  өндөр босготой байгууллагын хаалгыг нээж өгсөн хүний нь  МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар гэдэгтэй олон хүн санал нийлж буй. 

Б.ДАВААЖАВ ГЭЖ ХЭН БЭ?

2005 онд  Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын  Гаалийн газрын даргаар ажиллаж байсан. Боомтын даргаар ажиллах хугацаандаа авлигын гэх тодотголтой хэргийн  анхны эзэн холбогдогчоор шалгагдаж явсан.  Тэрбээр бусдад авлига өгсөн хэрэгтээ шийтгүүлсэн бөгөөд түүний дараагаар ГЕГ-ын дарга Х.Баатарыг баривчилсан. Х.Баатарын ажлын өрөөнөөс тухайн үедээ 500 мянган ам.доллар бэлнээр, Швейцарын банкинд их хэмжээний доллар хадгалсан нь баримтаар нотлогдож байв.  Харин Б.Даваажавын хувьд “Гаалийн” Х.Баатартай нийлж, улсын хилээр онц их хэмжээний төмөр хууль бусаар гаргах ажлыг зохион байгуулсан, иргэд аж ахуйн нэгжээс татвар нэрийн дор  81 сая төгрөгийг хурааж авсан  ч  тэр мөнгөө  улсын санд тушаагаагvй. Иргэн н.Батхуяг, н.Отгон нарын 18 машин төмрийг татваргүйгээр хил гаргаж өгнө гэж хэлээд  20 мянган ам.долларыг авлигад  авсан зэрэг гэмт хэргийг тус тус үйлдсэн байна. 

Тэрбээр авлигад авсан мөнгөнийнхөө 14 сая төгрөгийг бусдад авлига болгож  өгсөн болохыг шүүхээс тогтоожээ. Түүний энэхүү хууль бус  гэмт үйлдлийг хуулийн хүрээнд  тогтоосноор Б.Даваажавт тухайн үедээ  жирийн дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял өгч,  шийдвэрлэж байв. Тодруулж хэлбэл, 16 жилийн өмнө ялаар шийтгэгдэж явсан бөгөөд үүнийхээ улмаас улс төр болон бусад албан хаагчдын хар жагсаалтад багтаж явсан нэгэн юм.  

Б.Даваажав төрийн албан хаагчдын ямар шалгалт өгөөд ямар байдлаар тэнцсэн нь одоо ч  асуулт дагуулж байна.

Учир нь түүний увайгүй, ёс зүйгүй,  хүн чанаргүйг илтгэх нэг өгүүлбэрийг Б.Даваажав шүүхийн тогтоол уншсаны дараа хэлсэн байдгийг тухайн үеийн хэвлэлүүд онцолсныг эргэж сөхөхөд илүүдэхгүй байх. Тэрбээр “Би хууль бус шийдвэр биелүүлсэндээ яллагдаж байгаа бол хууль бус шийдвэр өгсөн ГЕГ-ын дэд дарга Д.Энхбаттайгаа хамт хоригдмоор байна” гэснээр шүүх хурал завсарлаж байжээ. Тухайн үед энэ хэргийн шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч Н.Сүхбаатар даргалж, шүүгч Ц.Нямсүрэн, Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүн шүүн тасалж байсан юм.

“Гаалийн” гэх тодотголтой Б.Даваажав ял эдэлснийхээ дараа  хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад 2018 оноос эхлэн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв политехникийн коллежийн захирлаар ажилласан байна. Ингэхдээ багш, ажилчдаа ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг үүсгэжээ. Энэ талаар 2019 оны наймдугаар сарын 29-ний өдөр бэлгийн дарамтад өртсөн багш “Зариг.мн” сайтад ярилцлага өгчээ. Тэрээр, “Би тус сургуульд нийгмийн мэргэжилтнээр ажилладаг. Манай сургуулийн захирал Б.Даваажав 2018 оны есдүгээр сард намайг өрөөндөө байхад орж ирээд унтах санал тавьсан. Би зөвшөөрөөгүй. Дараа нь хэд хэдэн удаа санал тавьж буудалд орохыг хүссэн. Тэгсэн ч зөвшөөрөөгүй. Өөрийнх нь хүслийг биелүүлээгүйн төлөө зургаан сартай жирэмсэн намайг албан тушаалыг бууруулж, хэвлэх үйлдвэрт хортой нөхцөлд ажиллах тушаал гаргасан байдаг. Би үүнийг нь эсэргүүцэж тушаал бууруулсан асуудлыг нь Сүхбаатар дүүргийн шүүхэд, бэлгийн дарамтад оруулсан асуудлыг нь Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж өгсөн байгаа. Энд зөвхөн би ганцаараа бэлгийн дарамтад өртөөгүй. Манайд ажилладаг хоёр багш дарамтад өртсөн бөгөөд нэг нь ажлаасаа гарч, нөгөө нь одоо ажлаа хийж байгаа” гэжээ.

Түүний эл хэрэгт Хүний эрхийн үндэсний комисс дүгнэлт хийснээр тухайн үеийн  Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайд С.Чинзоригийн тушаалаар ажлаас нь чөлөөлжээ. Гэсэн хэдий ч хийсэн гэмт хэрэгтээ ямар нэгэн ял зэмлэл хүлээгээгүйгээр барахгүй одоо МҮОНРТ-ийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах тушаалыг МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатараас аваад байгаа юм байна.

Түүнийг төрийн алба хаагчийн наад захын шаардлага хангахгүйг мэдсээр байж олон нийтийн өмчит хэвлэл мэдээллийн байгууллагад улс төрчдийн оролцоотойгоор ийнхүү дэмжигдэх ямар шалтгаан байв. 

Асуудлыг хөөгөөд үзэхээр Б.Даваажав нь улс төр талаасаа Хөвсгөлийн фракцид харьяалагддаг, телевизийн талаасаа Төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол нарын татаастай, албан тушаалд тавьсан тал нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх- Амгалан, үг дуугүй хүлээж авч  эздийнхээ тушаалыг биелүүлж байгаа нь А.Бүрэнбаатар нар болоод байгаа юм. Эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсээр фракцлуулан орж ирсэн Б.Даваажав дарга үүнийгээ ч баталж хэдхэн хоногийн өмнө хүний нөөцийн албаны хэдэн эмэгтэйчүүдийг номхон зогсоогоод дарамтлаад амжсан байна. 

Түүнийг ингэж давраах нөхцөл бололцоог хангаж байгаа зүйл бол нөгөө л албан тушаалын наймаа, хонгилийн үзүүрийн үзүүр, ах дүү, амраг саднаа чирдэг, ёс зүйгүй төрийг бий болгоход “манай хүнийг дэмжээрэй” гэдэг увайгүй шатлалтай үг, бэлгийн хүчирхийлэгчдийг шууд бус утгаараа дэмждэг нь ийнхүү харагдаж байна.

МҮОНРТ-ийн нийт ажиллагсадын 70 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн тооцоо бий. Эдгээр эмэгтэйчүүдийн ажиллах эрх, тэд ажлын байрны бэлгийн дарамт үзэхгүй гэх баталгаа өнөөдөр харагдахгүй байна. Тиймээс цаашдаа төрийн байгууллагад ажиллах боловсон хүчнийг сонгож шалгаруулж ажиллуулахдаа ямар намтар түүхтэй, яагаад ажлаас халагдсан, ямар шалтгаанаар ажиллах эрхээ хасуулсан гэдгийг тооцох цаг нэгэнт болжээ. 

Төрийн байгууллагын мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчнийг сонгохдоо улстөрчдийн урт гарыг “хугалж” байх ёс зүйн дүрэм кодтой болмоор байна. Нөгөө талаар тус байгууллагад нүүрлэсэн бэлгийн дарамт хүчирхийлэлтэй бодлогын төвшинд тэмцэх цаг үеийн шаардлага ч гараад байгаа аж. Тухайлбал, тус телевизийн нүүр царай болж явдаг хэд хэдэн нэвтрүүлэгч эрхмүүд залуу охидыг клипэнд тоглуулна, зураг авалтад оролцуулна гэсэн нэрийдлээр хоргоож хүчирхийлэхийг оролддог байсан олон тохиолдол гарсан байна.

Эх сурвалж: epress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.69.45.132)
    УИХ-ын гишүүн Н.Энхболдын хүн дээ.
    2022 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (188.154.4.121)
    Дээрхи хүн үнэн бичжээ, тэр коллежид яг хамт ажиллаж байсан хүн байна. Тэр сургуулийг үнэхээр сайхан болгоод явсан даа. Шударга хүн чанартай, их сайхан хүн байсан Даваажав гэж хүн.
    2021 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.181.38)
    Хэний захиалгаар бичиж байгаа юм болоо чадвартай нь хийж л байг л дэ Сургуулийн захирал байхдаа харин ч сайн захирал байсан шүү тэр сургуулийг хөл дээр нь босгосон хүн шүү. Тэр татаж чангаасан гээд байгаа нь ажлын чадваргүй багш нараа халсан үйлдэлэлд нь хорсоод зарим нь худлаа баахан сенсаци хийгээд цагдаа дээр шалгагдаад гэм буруугүй нь тогтоогдоод нөгөө багш нар онигоо болсон шүү. Сайн нягталж бичиж бай сэтгүүлч юм бол
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 2 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) 2 цаг 43 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 3 цаг 6 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 3 цаг 42 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 3 цаг 46 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 4 цаг 0 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 4 цаг 9 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 4 цаг 50 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 4 цаг 54 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 5 цаг 0 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 5 цаг 5 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 5 цаг 11 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 5 цаг 15 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 5 цаг 26 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 6 цаг 31 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 6 цаг 39 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 7 цаг 4 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 7 цаг 45 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top