x

“Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу?!

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг УИХ-ын дарга болон “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захиралд Бага тэнгэрийн аманд хаус бэлэглэсэн гэх баримтууд хэвлэлд дэлгэгдээд байгаа билээ. Энэ талаарх зарим баримтыг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Нью тур” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн амны тусгай хамгаалалттай газарт 62 га газрыг “аялал, жуулчлалын бааз байгуулах чиглэлээр ашиглахаар БОАЖЯ-тай 2006 оны нэгдүгээр сарын 2-нд гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсныг цахим мэдээллийн сангаас харж болно. Гэхдээ энэ нь үүнээс ч өмнө авсан байж болзошгүй бөгөөд гэрээний сунгагдсан үеэс эхэлсэн бүртгэл байж болох юм. 

Өөрөөр хэлбэл “Нью тур” ХХК-ийн эзэмшлийн энэхүү газрын суурь үнэ нэгж га нь 960 сая төгрөг, дуудлага худалдааны анхны үнийн итгэлцүүр 0.75, дуудлага худалдааны анхны үнэ 43 тэрбум 374 сая 600 мянган төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд аялал жуулчлалын бааз байгуулах нэрийдлээр авсан. Өнөөдрийн байдлаар нэр бүхий хүмүүст хаус бэлэглэсэн хэмээн зарлагдаад, цахим хуудсуудаар амины орон сууц барих зар тавьчихаад анх газар авсан аялал жуулчлалын зориулалттай газартаа амины орон сууц барьж зараад байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд Засгийн газрыг залилан мэхэлж ашиг олж байгаа явдал юм.

Гэтэл тус компанийг анх авснаасаа өөр зориулалтаар ашиг олохын тулд үе үеийн Засгийн газрын хууран мэхэлж гэрээгээ сунган 43 тэрбумын үнэ бүхий газрыг гоё сайхан зориулалтаар авчихаад хэмжээг нь 10 гаруй га-гаар хэтрүүлэн хаус барьж байхад тэдгээрийг бариулах зөвшөөрөл болон Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас зураг төсөл, архитектурын төлөвлөлтийн даалгавар өгсөн албан тушаалтнууд юу хийж байв? Тэдгээр хаус барилгуудыг хүлээж авсан Улсын комисс нь хүртэл хамт гэмт хэрэг үйлдсэн хэрэг биш гэж үү. Бүр үе үеийн Засгийн газар, Байгаль орчны сайд нар, Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нар Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар онцгой анхааралдаа авч, хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж Бага тэнгэрийн амаа газрын наймааны ид өрнөл үед нь таслан зогсоох шаардлагатай байна.

Энэ талаар АТГ Богдхан уулын дархан цаазат газарт газар авсан өгсөн бүгдийг нь шалгаж эхлээд байгаа нь сайн хэрэг. Олон жил дураараа дургисан энэ нөхцөл байдалтай тэмцэнэ гэдгээ зарласан Нийслэлийн шинэ удирдлагууд, Нийслэлийн газрын албанд олон нийт итгэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Нью тур” компанийн тухайд л гэхэд зөвхөн 2020 онд газар ашигласны төлбөр 867 сая 492 мянган төгрөгийн татварыг Нийслэлийн газрын албанд төлөх өртэй. Түүнээс өмнөх жилүүдэд Засгийн газраас ямар үнээр тогтоосон хэдэн төгрөгийн өртэй байсныг олж тогтоож ёстой. Учир нь Засгийн газраас тогтоодог суурь үнэ өөрчлөгдсөн нь үүнд нөлөөлдөг. Тэгэхээр зөвхөн сүүлийн гурван жилийн байдлаар гэрээний төлбөрийн зөрүүний хэмжээ 2.5 тэрбум орчим төгрөгт хүрсэн байдаг тул эргэлзээтэй байгаа юм.

БОАЖЯ 2020 оны 12 дугаар сарын 31-ээр гэрээний хүчинтэй хугацаа нь дууссан зэргээс харахад Бага тэнгэрийн аман дахь “Нью тур” компанийн гэрээгээр ашиглаж буй энэхүү газрыг Засгийн газар хэрэв “хүсвэл” хурааж авах бүрэн эрхтэй. “Найрамдал зуслангийн газрыг хурааж авах” жагсаалт уншиж шоудсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар үүнийг хийж чадах уу? Тэгэхгүй бол аялал жуулчлалын зориулалтаар авчихаад авлигын зорилгоор бэлэглээд, эсвэл ашгаа нэмэгдүүлэх гээд зар тавьж суугаа компанийн эзэн нь УИХ дотор сууж байна гэдэг бол завхралын дээд хэмжээ яах аргагүй мөн шүү. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.108.43)
    Бага Тэнгэрийн ам Сод Монгол, Анандбазарын эзэмшил болсоон. Тэнд ТТХ нэр төдий. Хэн орж гарахыг СодМонголын Нью Тур л мэднэ. Монголын улстөрчдийг авлигадаж хэргээ бүтээдэг гол газар нь тэр болсон. Хүчин, хүн амины хэрэг, секс үдэшлэг гм бузар булай болгон тэнд гарна.
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • Монгол (66.181.180.150)
    Арцтын аманд эзэнгүй газар олоод өөрөө хөөцөлдөөд баралгүй Цэрэнбатын хүргэнээр хөөцөлдүүлэх гэж өгөөд алдаж билээ ийм луварчидад хариуцлага тооцдог юм байдагуу?
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
    • Жинхэнэ Монгол
      Одоогоор байхгүй ээ. Хуулиа сайжруулж байж л шийдэгдэх байх. Та бас авлига өгсөн гээд хөтлөлцөөд явах байх аа.
      2021 оны 04 сарын 19
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 1 цаг 51 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 3 цаг 51 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 4 цаг 2 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 6 цаг 39 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 8 цаг 12 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 8 цаг 54 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 9 цаг 0 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 9 цаг 8 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 9 цаг 13 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 9 цаг 17 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 9 цаг 25 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 9 цаг 34 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 9 цаг 43 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 10 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 21 цаг 57 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Өчигдөр 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Өчигдөр 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Өчигдөр 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top