x

Б.Баяраа: Дубайн гэрээ гэмт хэрэг байгаагүй гэдгийг цаг хугацаа харуулсаар байна

Маргааш буюу энэ сарын 16-ны баасан гаригт "Дубайн гэрээ"-ний гэгдэх Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг шүүх хурал болно. Тиймээс энэ асуудлаар "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Да.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.


-Шүүхийн маргаан жил орчмын хугацаанд үргэлжлэх хооронд шинэ нөхцөл байдлууд үүсч байх шиг байна. Дубайн хэдийг Оюутолгойд ногдох татварыг бууруулж, эдийн засгийн давуу тал үүсгэсэн гэж буруутгадаг. Энэ тал дээр өмгөөлөгчийн зүгээр ямар байр суурьтай байна вэ?

-Бидний үзэж байгаагаар “Оюутолгой” төслийг гацаанаас гаргаж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн шийдвэр нь гэмт хэрэг биш болохыг цаг хугацаа улам бүр харуулж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед прокурор цагаатгахад ач холбогдолтой хэд хэдэн баримтыг хэрэгт аваагүй байсан. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн татварын шийтгэл ногдуулах хуудсаар 377 тэрбум төгрөгийн татварын төлбөр ногдуулсан байсныг хэрэгт хавсаргаагүй. Энэ талаар шинжээчээр оролцсон татварын байгууллага ч мэдэж байсан нь гарцаагүй. Уг татварын акт гарснаас хойш хоёр жил зургаан сарын дараа эрүүгийн шүүх хурал болсон гэхээр мэдэхгүй байх боломжгүй л дээ. Тус татварын актаар Оюутолгой ХХК-ийн 2013-2015 оны гурван жилийн хугацааны татвар төлөлтийг шалгасан боловч Дубайн төлөвлөгөөнөөс шалтгаалж татвар буурсан гэх нөхцөл үүсээгүй байх жишээний. Үүнээс гадна 2016-2018 оны хооронд буюу Дубайн төлөвлөгөө хэрэгжих үеийн гурван жилийн татвар төлөлтийг шалгаад 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар 650 тэрбум орчим төгрөгийн татварын акт тавьсан. Татварын байцаагчид Дубайн төлөвлөгөөг Хувьцаа эзэмшигчдийн дотоод хэлцэл тул татвараас чөлөөлөх эрх зүйн баримт биш гэж үзэн зөвхөн хуульд заасан үндэслэлээр татварын нөхөн төлбөр тавьсан байдаг юм. үндсэн хууль, татварын хууль тогтоомжид зааснаар татварыг зөвхөн хуульд заасан үндэслэлээр ногдуулж, чөлөөлөх үндэслэлтэй. гэтэл таны асуултандаа онцолсончлон Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг Оюутолгой компанид ногдох татварыг бууруулж, түүнд эдийн засгийн давуу тал үүсгэсэн гээд яллаад явж байгаа. Яаж ч бодсон ойлгох аргагүй зүйл.

-Дубайн төлөвлөгөө батлагдсанаар эдийн засагт татвар талаас ямар өгөөж өгсөн бэ?

-Хэрэв Дубайн төлөвлөгөө батлагдаж, Оюутолгой төсөл үргэлжлээгүй бол түрүүн дурдсан нэг их наяд төгрөгийн татвар төлөгдөж, нийт иргэддээ 300 мянган төгрөг хуваарилах ямар ч боломжгүй байсан гэдэг нь бодитой үнэн. Учир нь үйл ажиллагаа явагдахгүй бол татвар төлөгдөх боломжгүй. Хөрөнгө оруулагч талаас арбитрт маргаантай байгаа нэг их наядын татвар нь нийт төлөгдсөн татварын 10 хувь нь гэж тайлбарласнаас үзэхэд шууд утгаараа иргэн бүрийн тоогоор гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний татвар улсын төсөвт төлөгдсөн гэсэн үг.

-Эрүүгийн хуульд нэмэлтөөрчлөлт оруулсан 2020 оны Нэгдүгээр сарын 10-ны өдрийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны Арванхоёр дугаар дүгнэлт гарсан. Товчхондоо таны үйлчлүүлэгчийг, ер нь Дубайн хэдийг Үндсэн хууль зөрчсөн хуулиар ялласан гэж харж болох уу? 

-Үндсэн хууль зөрчсөн хуулиар иргэдээ ялласан гэж ойлгож харах бүрэн үндэстэй. Өмгөөлөгчийн хувьд Улсын дээд шүүх эдгээр нөхцөл байдлыг анхааран үзнэ гэдэгт итгэлтэй яваа. Миний үйлчлүүлэгч Да.Ганболд хараат бус шударга шүүхэд итгэж суугаа тул Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан байгаа.

-Таны үйлчлүүлэгч болон бусад яллагдагчийг улстөрийн зорилгоор буруутгасан гэх шүүмжлэл дуулддаг. Саяхан АН-аас үзэл санааны хоригдлууд гээд зарлачихсан. Энэ тал дээр байр сууриа хуваалцаач?

-Улс төрийн зорилгоор яллаж байгаа гэж үзэх ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Дубайн төлөвлөгөөг батлахтай холбогдуулан Ерөнхий сайдын 2015 оны дөрвөн удаагийн захирамж гарсан. Эдгээр захирамжийг дөрвөн жилийн дараа буюу 2019 онд нэгэн төрийн бус байгууллагын нэхэмжлэлээр Захиргааны хэргийн шүүхээр илт хууль бус акт гэж тооцсон байдаг. Харамсалтай нь энэ маргаанд Засгийн газар дөрвөн жилийн өмнөх шийдвэрээ идэвхтэй хамгаалаагүй. Ингээд ч зогсоогүй шүүхийн шийдвэрт дээд шатанд гомдол гаргаагүй орхигдуулсан.

Засгийн газар шүүхийн маргаанд эхнээс нь дуустал зөвхөн төлөөлөх эрхээс өөр үндэслэл гаргахгүй, нотлох баримт тайлбар өгөхгүйгээр эсэргүүцсэн төдий дүр үзүүлээд илэрхий худлаа ялагдсан гэсэн үг. Тэр ч бүү хэл нэхэмжлэгч төрийн бус байгууллагатай Засгийн газрын шууд харьяа Цагдаагийн байгууллага нь иргэдийн сошиал орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хянах талаар хамтран ажиллах гэрээ байгуулчихсан байх жишээтэй. Энэ захиргааны шүүхийн шийдвэрт үндэслэн эрүүгийн шүүхээс Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг Ерөнхий сайдын илт хууль бус захирамжийг биелүүлсэн гэж үзэн ялласан байдаг. Хэн ч Засгийн газрын шийдвэрийг хожим дөрвөн жилийн дараа шүүхээр хүчингүй болгож, улмаар таван жилийн дараа түүнийг үндэслэж гэмт хэрэгт яллана гэж бодохгүй нь тодорхой шүү дээ.

-Захиргааны шүүхийн энэ шийдвэрийг Б.БямбасайханДа.Ганболд нар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Тэдний хүсэлт юу болсон бэ?

-Хүсэлтийг шийдвэрлэх шүүх хурлыг нэхэмжлэгч төрийн бус байгууллага, хариуцагч Засгийн газрын аль аль нь хийлгэхгүй улдан чангааж шүүх хурлыг хойшлуулсаар долоон сарын нүүр үзлээ. Одоогийн Засгийн газар нь хүртэл өөрийн ялагдсан шүүхийн шийдвэрээ дахин сэргээлгэхгүй гэсэн байр суурьтай оролцож байгаа. Засгийн газар нь өөрөө ийм увайгүй богино зайн явган улс төр хийж, улс төрийн өрсөлдөгчдөө эрүүгийн хэрэгт шүүхээр яллуулахаар улайрч байгаа нь илэрхий байна шүү дээ. Засгийн газар өөрийн захиалсан шүүхийн шийдвэрийнхээ ард нуугдаад байна гэсэн үг. Уг нь төрийн залгамж чанар, улс төрийн соёл гэж байх ёстой баймаар юм.

-Б.БямбасайханДа.Ганболд нарыг ямар үндэслэлээр хоёр шатны шүүхээс гэмт хэрэгт буруутган ял шийтгэснийш уншигчдад эргэн сануулах уу, хоёулаа?

-УИХ-ын Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай 2014 оны 34 дүгээр, Эдийн засгийн хүндрэлээс гарах тухай 2015 оны 41 дүгээр тогтоолоор Засгийн газарт “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийхийг үүрэг өгсөн. Зүгээр ч үүрэг өгөөгүй, “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд саад учруулсан албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцож энэ талаар эргэж УИХ-д зургаан сар тутам тайлагнаж байх хугацаатай үүргийг Засгийн газарт өгсөн. Ингээд Засгийн газрын 2015 оны 20, 21, 27 дугаар хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын дөрвөн удаагийн захирамжийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар албан үүргийнхээ дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зураад өнөөдөр гэмт хэрэгт буруутгагдаад явж байгаа. Ажлаа хийх явцдаа хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн, хувийн ашиг сонирхлоо ямар нэгэн байдлаар гүйцэлдүүлсэн бол Эрүүгийн хуулиар ял шийтгэх үндэслэлтэй төдийгүй ял шийтгэл гарцаагүй байх зарчим үйлчилнэ. Гэтэл энэ хүмүүс нэг ч төгрөг завшаагүй, хувийн ашиг сонирхлоо огт гүйцэлдүүлээгүй. УИХ-ын эрх олгосны дагуу Засгийн газрын удаа дараагийн хурлаар нэг бүрчлэн хэлэлцүүлж, Дубайн төлөвлөгөөний төсөл, удирдамжийг баталсан байхад өнөөдөр ял эдлээд сууж байна.

-Ямар хууль зөрчсөн гэж буруутгадаг вэ?

-Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг тухайлбал, кабинетын зарчмаар шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэж эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх үйлдэлд хамаатуулан буруутгадаг. Засгийн газрын тухай хуулийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн зөрчих боломжтой, харин иргэд, аж ахуйн нэгж зөрчих боломжгүй. Засгийн газрын шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж биелүүлж хэрэгжүүлэх үүргийг хуулиар хүлээхээс биш зөв бурууг хэлэлцэн шүүх эрх байхгүй. Гэтэл прокуророос Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэх, хэрэгжүүлэхгүй байх, хуулийн байгууллагад мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан. УИХ, Засгийн газрын бүх түвшинд шийдвэр гарчихаад байхад төрийн өмчит компанийн захирал түүнийг хэрэгжүүлэхгүй, наад шийдвэр чинь зөв буруу, хууль зөрчсөн гэж эсэргүүцэх эрх байхгүй.

-Олон нийтийн дунд Дубайн төлөвлөгөөг батлаад баахан хөрөнгө мөнгө завшсан гэх байдаг л даа...?

-Иргэн Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын тухайд хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн гэх асуудал яригддаггүй юм. Хуулийн байгууллага хоёр жил гаруй хугацаанд нууцаар мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгэсэн ч ажлаа хийж явсан гэмгүй хүмүүсээс буруу юм илрэхгүй нь тодорхой. Дахиад хэлье, улстөрчдөд холбогдох эрүүгийн хэргүүдэд байшин сав, машин тэрэг, хөрөнгө мөнгө завшсан, хураагдсан гэх асуудал яригдаж байдаг ч иргэн Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын хувьд тийм зүйл байдаггүй.

-Да.Ганболд нарт төлөвлөгөөг батлахаас өөр сонголт байгаагүй юу, эсвэл ямар нэг сонголт байхад нүдээ аниад өнгөрөөчихсөн зүйл бий юу?

-Засгийн газраас нэгэнт гарсан шийдвэрийг төлөвлөгөөнд тусгасан байдаг. “Оюутолгой” төслийг гацаанаас гаргах шийдэл дээр бол өөр сонголт байхгүй. Нэгэнт бодитой гарсан “Оюутолгой” төсөлд зарцуулагдсан зардлыг шалгаад зөвшөөрөхгүй гээд яах билээ, нөгөөтэйгүүр өмнө нь гэрээгээр тогтворжуулсан татварын нөхцөлөөсөө буцаан ухарч болохгүй шүү дээ. Монголын төр тэгвэл хөрөнгө оруулагчийнхаа өмнө хүлээсэн үүргээ зөрчинө. УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, толгой компанийн шийдвэр бүх түвшинд гарчихаад байхад төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажил үүргээ гүйцэтгэхээс өөр сонголт байхгүй.

-Энэ хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шууд буруутгасан байдаг байх аа?

-Хэргийг уншихаар Ч.Сайханбилэгийг шууд буруутгасан байдаг юм. Бусад нь Засгийн газар, Ерөнхий сайдаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэх ялтай. Бүр “Засгийн газраас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үүрэг даалгаврыг биелүүлсэн” гэж яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрт цохон тэмдэглэж байгаад буруутгадаг. Уг нь энэ хэргийн гол зангилаа болсон Ч.Сайханбилэгийн гэм буруугийн асуудлыг эхэлж шийдвэрлэсний дараа үүрэг даалгавар биелүүлсэн хүмүүсийн асуудлыг ярих ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг “Би Дубайн төлөвлөгөөг хар толгойгоороо хариуцна, улс төр нь миний хэрэг. Та нар зүгээр л ажлаа хийцгээ” гэж үүрэгдэж байсан атал өнөөдөр өөрөө эзгүй, харин ажлаа хийсэн нь шоронд сууж байна даа. Ер нь бол Ч.Сайханбилэгийг эзгүйд нь эчнээ яллачихсан.

-Шинжээчдийн асуудал нэлээд шүүмжлэл дагуулдагТанд ч хэлэх үг бий байх...?

-Шинжээчид УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа хэлэлцэж баталсан 2009, 2011 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаад үргэлжлүүлээд Дубайн төлөвлөгөө нь хууль бус хэлцлийг үргэлжлүүлсэн гэж үзсэн. Уг нь шинжээч хараат бус хөндлөнгийн бие даасан байх хуулийн шаардлагатай. Гэтэл Засгийн газрыг төлөөлж Сангийн яамыг хохирогчоор тогтоосон атлаа Сангийн яамны харьяа Татварын ерөнхий газрын татварын байцаагчдыг шинжээчээр томилсон байдаг юм. Угтаа бол хохирогч, шинжээч бүгд л Засгийн газрыг төлөөлчихсөн. Татвар хураагчийг татварын шинжээчээр томилсон. Нөгөө талаас хохирсон гэх Сангийн яамны шууд албан тушаалын эрхшээлд байдаг шинжээчид татвар авахгүй гэвэл ажилгүй болно биз дээ.

Шинжээч нар Монголын төрийн эрх барих, удирдах дээд байгууллагууд хууль зөрчсөн гээд сүүлдээ шүүхийн эрх хэмжээнд халдаж хууль тайлбарласан дүгнэлт гаргасан нь хараат бусаар ажиллаж чадаагүйн илрэл болов уу. Татварын байцаагчийг шинжээчээр ажиллахыг хуулиар шууд хориглодог. Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн гэх асуудлаар хариуцсан татварын байцаагчийг шинжээчээр томилоод хохирогч нь танай дарга шүү гэхээр ямар шийдвэр гаргах нь тодорхой л доо. Мөн татварыг зөвхөн татварын байцаагчийн акт, дүгнэлтээр ногдуулахаас шинжээчийн дүгнэлтээр ногдуулах тухай хууль байхгүй.

-Ингэхэд хохирлын асуудлыг шүүх тогтоосон бил үү?

-Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирол байхгүй болсон. Шинжээч сонирхлын шууд зөрчилтэйн дээр дүгнэлт нь үндэслэл муу гарсан, хууль зөрчсөн байсан. Мөн дээрээс нь хохирогч хохирлоо Оюутолгойгоос нэхэмжилнэ гэдгээ илэрхийлж, улмаар прокурор хохирлыг жич нэхэмжлэх санал гаргасан. Материаллаг бүрэлдэхүүнтэй буюу бодит хохирол шаарддаг гэмт хэргийн тухайд хохирол нотлохгүйгээр ял шийтгэдэггүй хуультай. Гэтэл манай шүүх хохирлоо хожим нэхэмжлээрэй, урьдчилаад ялаа өгчихье гэсэн шийдвэр гаргасан. Засгийн газар Оюутолгойгоос хохирол нэхэмжлэхгүй бол яах вэ, нэхэмжлээд нотлогдохгүй бол яах вэ, хожим нөхөж цагаатгах юм уу гэдэг олон асуулт үлдээсэн. Нэмж хэлэхэд, Оюу толгойг энэ хэрэгт огт оролцуулаагүй. Татварын хөнгөлөлт эдэлсэн гэж байгаа бол энэ хэрэгт шалгах, ядаж иргэний хариуцагчаар оролцуулж давуу байдал олж авсан гэх татварын талаарх байр суурийг нь сонсох ёстой шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Naiz (192.82.89.246)
    Баяраа яагаад эх орноосоо урвасан урвагчдыг өмгөөлж, хулгайчдын зохиосон хуулийн дагуу ард иргэдийн толгой эргүүлсэн зүйл бичих болов. Да. Ганболдын авлигын мөнгөнд болсныг ойлгож байна. Чам шиг чадалтай залуу Хуульч хүн хулгайчдын мөнгөнд сүнсээ худалдан.. ийм үлгэр бичиж суугаа нь харамсалтай..
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.105)
    Бизнес хийдэггүй Да.Ганболд яагаад хагартлаа баяжаад байгааг тайлбарлаад өгөөч?
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
    • Бат
      Чи бизнес хийдэггүй нь мэдэх юм уу ? ямар хөрөнгтэйг нь нэрэл дээ ? чамайг бодход оюун ухаана зардаг хүн э/з -ийн зэрэг цолтой хүн
      2021 оны 04 сарын 16
  • Зочин (192.82.88.131)
    Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.88.131)
    Пин гээд үйлийн үр ирэхгүй
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochin (202.21.108.193)
    dubain geree buruugui l bsan yum bol hend ch medegdelguigeer hulgaich nohoi shig genet geree hiih bsan uu
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • . (36.11.224.233)
    ӨВГӨРЧ БУЙ ДА.ГАНБОЛД ХУЖААГИЙН ӨМГӨӨЛӨГЧ ШИНЭ ЦАГИЙН ХУЖАА БАЯРАА.
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • . (36.11.224.233)
    ӨВГӨРЧ БУЙ ДА.ГАНБОЛД ХУЖААГИЙН ӨМГӨӨЛӨГЧ ШИНЭ ХУЖАА БАЯРАА.
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй 1 цаг 22 мин БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдыг томиллоо 1 цаг 44 мин "Либертари нам" бүртгүүлэх хүсэлтээ дөрөв дэх удаа УДШ-д хүргүүллээ 2 цаг 6 мин Ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байхыг зөвлөж байна 2 цаг 32 мин Дөрөвдүгээр сард цахилгаан тоноглолд засвар хийх ХУВААРЬ 3 цаг 2 мин Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 3 цаг 22 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав 3 цаг 57 мин Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 4 цаг 23 мин Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 9 цаг 28 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 11 цаг 2 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 11 цаг 27 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 11 цаг 45 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 12 цаг 3 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 12 цаг 21 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Өчигдөр 19 цаг 54 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ Өчигдөр 19 цаг 44 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top