x

Ерөнхийлөгч Х.Баттулгыг АН-ыг хагалан бутаргасан гэж буруутгав

Үзэл санааны хоригдолд тооцох, Ерөнхийлөгчийг буруутгах тогтоол гарлаа.  

Ардчилсан намын XI ээлжит бус цахим хурал өчигдөр буюу Дөрөвдугаар сарын 07-нд болж 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй төлөөлөгчид оролцож, АН-ын даргаар Майнбаярыг Тулгатыг батламжиллаа.

Хурлаас хоёр тогтоол гарсан бөгөөд үзэл санааны хоригдлоор тооцох, Ерөнхийлөгчийг буруушаах тухай тогтоолыг хурлын төлөөлөгч, гишүүд дэмжсэн байна.

Энэхүү тогтоол нь Ардчилсан намын үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5.12.4.11 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд монгол улсын тусгаар тогтнолыг эдийн засаг, улс төрийн хувьд баталгаажуулах гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан Ардчилсан намын дарга асан М.Энхсайхан, Да.Ганболд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Эрдэнэбат, Б.Болор, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг хилс хэрэгт хэлмэгдүүлэн үзэл санааны хоригдол болгосон явдлыг Их хурлын төлөөлөгчид гадны гар хөл оролцсон хэлмэгдүүлэлт гэж үзсэн байна.

Эдгээр нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдолын жагсаалтад оруулах цаашид улс төрийн хэлмэгдүүлэлтийг давтуулахгүйн үүднээс эрх мэдэлтний захиалгаар хэлмэгдүүлсэн АТГ-ын мөрдөгчид, нэр бүхий прокурорууд, нөлөөнд авсан шүүгчид болон тэдний гэр бүлийг АНУ болон Европын холбооны улсуудад нэвтрүүлэхгүй байх хувийн хориг тавиулах арга хэмжээг ажил хэрэг болохыг Ардчилсан намын удирдлагад даалгасан байна.

Мөн дараагийн тогтоолд Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь АН-ын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцон, хагалган бутаргаж Ерөнхийлөгчийн сонгууль тулаад байгаа үед МАН-нд үйлчилж байгааг их хурлын төлөөлөгчид буруушааж байна.

Энэхүү бусармаг үйлдэл нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар АН-ын ялагдуулсан гашуун үр дүнг давтах вий гэж Их хурлын гишүүд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү хоёр тогтоолыг АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар 4:11 уулзалтаар дамжуулж олон нийтэд мэдээлсэн юм.

Мөн маргааш нэр бүхий гишүүдийг олон улсын хүний эрхийн байгууллагын үзэл санааны хоригдолын жагсаалтад оруулах талаар Аmnesty International-тай уулзалт зохион байгуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Мандухай (66.181.161.54)
    Ерөнхийлөгчөөс өмнө төрд өөрсдөө бантан хутгаж байсанаа мэдэхгүй байгаа юм уу?Энэ бол худлаа сонгууль дөхсөнтэй холботой хар мэдээлэл .
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    Угаасаа л эв түнжингүй нам ш дээ, үргэлж л асуудлаар дүүрэн байдаг.Нэгдэж ч чаддаггүй
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Иргэн (66.181.161.65)
    ХУВАЛЗ С.ЭРДЭНЭ АН'-аар тоглох эрхгүй шүү... С.ЭРДЭНИЙГ дагаж салбаганасан олигархиуд больж үз дээ... Та нар бол С.ЭРДЭНЭТЭЙГЭЭ хамт төрөөс хулгайлсан ичих нүүргүй хулгайчууд биз дээ...
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • АН -ын олон мянган гишүүд дэмжигчд БИД (103.26.194.100)
    АН-ыг шалбаагт унагаж, мянга мянган гишүүд дэмжигчдийг нэгтгэхээсээ БУТАРГАСАН хүн бол МАН-д урвасан ХУВАЛЗ С.ЭРДЭНЭ гэдгийг монгол түмэн бүгд мэднэ. БҮҮ АНДУУРЧ толгойгоо эргүүтүүлж, С.ЭРДЭНИЙ БУЗАР үйлдлийг бусдад чихэх гэж голоо харуулаад яахав.. Үнэн ударгүй ялах болно...
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
    • Энэ МАН-д урвасан С.Эрдэнэ - зохиомол жүжгээ хэзээ БОЛИОХ БОЛ.
      Zochin
      2021 оны 04 сарын 08
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 18 цаг 58 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 19 цаг 3 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 19 цаг 3 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 19 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 19 цаг 30 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 19 цаг 37 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 19 цаг 45 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 19 цаг 52 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Уржигдар 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Уржигдар 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Уржигдар 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Уржигдар 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Уржигдар 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Уржигдар 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Уржигдар 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Уржигдар 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Уржигдар 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Уржигдар 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Уржигдар 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пакс Глобалика (Pax Globalica) Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top