x

Хүний эрхийн дэд хороо хуралдаж, зөвлөмж чиглэл өгөх тогтоол баталлаа

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2021 оны Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хуралдаж, төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцлээ.

Дэд хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга Д.Рэнцэндорж, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа нар оролцсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлж, зарим асуудлаар тодруулга хийв. УИХ-ын Хүний эрхийн дэд хороог эл асуудлаар хуралдуулах хүсэлт гаргасан гэдгээ тэрбээр онцлоод “Зэвсэгт хүчний анги, нэгтгэлд 2019 оноос хойш хүн амины хэргүүд гарчээ. Анх ийм асуудал үүсэхэд л нухацтай хандаж, шат шатандаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажилласан бол дараа дараагийн гэмт хэрэг гарахгүй байлаа” гэв. Үйл явдын хариуцлагыг хэнээс нэхэх, салбарын удирдлагууд нь асуудлын учир шалтгааны талаар ямар дүгнэлт хийж байгаа талаар С.Одонтуяа гишүүн тодруулсан.

Хугацаат цэргийн алба хаагчдын эцэг, эхчүүд төрийн бус байгууллага байгуулж, үр хүүхдийнхээ алба хаах явцад нь хяналт тавих боломжийг бүрдүүлэх, цэргийн анги, нэгтгэлүүдэд сэтгэлзүйч ажиллуулах, камержуулах зэрэг саналуудыг иргэд, олон нийт гаргаж буйг тэрбээр уламжиллаа. Мөн төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн  алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүдийг таслан зогсоох чиглэлд богино, дунд, урт хугацаандаа хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, мэдээллийг тогтмол хүлээн авч, шаардлагатай бол эрх зүйн орчныг өөрчлөх, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол зохион байгуулах зэргээр цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн.

С.Одонтуяа гишүүний тодруулсны дагуу 2019 онд зэвсэгт хүчний анги, нэгтгэлд гарсан хүн амины хэргийн талаарх мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг нэгбүрчлэн танилцуулсан. Зэвсэгт хүчний … дугаар ангийн байрлалд Танкын ротын захирагч, ахлах дэслэгч А.Э-ын өгсөн үүргийн дагуу тус ротын механикч, жолооч, дэд ахлагч Р.В ротын 17 цэргийг хөнжил, гудсыг нь үүрүүлэн, гүйлгэх явцад байлдагч Б.А-ын бие муудсаар, амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Энэ гэмт хэрэгт холбогдсон албан хаагчид төрийн албанаас чөлөөлөгдөж, 6 сараас 5 жилийн хорих ял эдэлж байгаа гэв. Мөн зэвсэгт хүчний … дугаар ангиас өвс хадлангийн ажилд гарсан бие бүрэлдэхүүн дунд хариуцсан албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хянаагүй улмаас байлдагч Б.Н 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр машин дээрээс унаж, нас барсан. Энэхүү харамсалтай хэргийг зохих ёсоор хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд шийдвэрлэх шатандаа байгаа гэв. Энэ оны гуравдугаар сарын 28-нд … ангийн салаан захирагч Г байлдагчийнхаа эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулж, амь насанд нь хүрсэн. Энэ асуудлыг мөн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн, хуулийн дагуу шийдвэрлэх болно гэлээ. Эдгээр харамсалтай тохиолдлоос гадна цэргийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдлийн талаарх судалгааны талаар дурдаж, дүнг танилцууллаа. 2018-2019 онд энэ төрлийн зөрчил хамгийн ихээр бүртгэгдсэн бөгөөд энэ дагуу салбарын хэмжээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн гэв. 2020 оны цэргийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдлийн талаарх судалгаагаар дээрх үзүүлэлт 50 хувь буурсан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зохих үр дүнгээ үзүүлж байгаа гэж үзжээ. Зэвсэгт хүчний анги, нэгтгэл, цэргийн албан хаагчдын дунд гарч буй ёс зүйгүй үйлдлүүд, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох чиглэлд зөвхөн салбарын хэмжээнд тэмцээд, шийдвэрлэх боломжгүй гэдгийг Д.Ганзориг генерал хэлсэн. Зэвсэгт хүчний анги, нэгтгэлийн бие бүрэлдэхүүн гэдэг бол нийгмийн нэг хэсэг, тиймээс нийгэм даяар, нийтээр байгаа үзэгдэл, хандлага цэргийн анги, нэгтгэл дунд нэвтэрч, илэрч байгаа гэдгийг анхаарч үзэхийг тэрбээр хүссэн. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн  алба хаагчдын хүн ёсны эрх, эрх чөлөөнд халдах, дарамтлах, улмаар эрүүл мэндэд хохирол учруулж, амь насанд нь халдах нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа гэдгийг онцоллоо. “Цэргийн дэг” хэмээн тодорхойлж буй үйлдлүүд нь хүнлэг бус, нэг ёсны эрүү шүүлт, жендэрт суурилсан хүчирхийлэл гэдгийг хаа хаанаа ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг тэмдэглэж байв. “Жам ёсны, байх ёстой, зүй ёсны” гэх хэвшмэл ойлголтыг нийтээрээ халах, өөрчлөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. 

Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрмээр зохион байгуулагддаг бөгөөд энэ дүрэмд алба хаагч хоорондын харилцаа, ёс зүйн хэм хэмжээг заасан байдгийг Д.Ганзориг генерал мэдээллээ. Гэхдээ дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, үүсээд байгаа зүй бус асуудлуудыг шийдвэрлэхээр цэргийн анги, нэгтгэлийн захирагч, холбогдох албан тушаалтан үүргээ биелүүлж, чадах хэрээрээ хяналт тавьж ажиллаж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа хэмээн хүлээн зөвшөөрөв. "Бие бүрэлдэхүүний хангалт одоогоор 66 хувьтай байгаа, нийгмийн нийтлэг хандлага, төлөвшил бүхий залуус цэргийн анги, нэгтгэлд алба хаахаар ирдэг. Ёс суртахууны доголдолтой нийтээрээ тэмцэж, хамтран ажиллах байдлаар асуудлыг шийдвэрлэхээс өөр гарц байхгүй" гэдэг хариултыг Д.Ганзориг генерал өгсөн. 

Батлан хамгаалах салбар нь гомдол, мэдээллээ хүлээн авч, шийдвэрлэдэг дотоод механизмтай учраас өнөөдрийг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст цэргийн албан хаагчдаас ирүүлсэн гомдол, мэдээлэл байхгүй гэдэг хариултыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд өгөв. 2013-2020 оны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн цэргийн албаны эсрэг гэмт хэргийн бүртгэлээр цэргийн албан дахь дүрмийн бус харилцаанаас үүдсэн 125 гэмт хэрэг бүртгэгдсэн гэв. Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн дүрмийн бус харилцааны талаарх буюу 98 гэмт хэрэг нь хууль хяналтын байгууллагад шилжсэн гэдгийг Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболд дурдаад “Бид энэ төрлийн гэмт хэргийн талаарх цогц судалгааг хийхээр бэлтгэл ханган ажиллаж байгаа” гэв. 2006 онд Хүний эрхийн Үндэсний комисс энэ төрлийн судалгааг хийж, 2007 онд Улсын Их Хуралд танилцуулж байснаас хойш ийм төрөлжсөн цогц судалгаа хийгдээгүй юм байна. Цаашдаа цэргийн дотоод албаны дүрэм нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэх, хүний хөгжлийн номлолд цэргийн үзэл, номлол нийцэж буй эсэхийг сууриар нь авч үзэх шаардлагатай гэдгийг тэрбээр хариулт, мэдээллийнхээ үеэр дурдсан. 

Улсын Их Хурал дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг төлөөлж Б.Баярсайхан гишүүн үг хэлэв. Монгол Улсын цэрэг армийн тогтолцоонд ёс суртахууны ил тод байдлын шинэчлэлт, өөрчлөлтийг зайлшгүй хийх цаг нь болсон гэдгийг нийгэмд гарч буй асуудлууд илэрхийлж байна гэлээ. Армид хугацаат цэргийн алба хааснаасаа болж хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийн талаарх судалгаа, тоон мэдээллийг лавлав. "Өнөөдөр нийгэмд ил тодоор яригдаж буй цэргийн албаны гэмт хэргийн ихэнхийг салааны дарга, жагсаалын дарга нар үйлдсэн байгаа нь цэргийн байгууллага шат шатандаа хяналт сул, дураараа авирлах, хүнлэг бус харилцааг өөгшүүлсэн орчин гэж харагдаж байна" гээд үүнд төсөв хөрөнгө гэхээс илүүтэй алба хаагчдын ёс суртахууны доголдол, ажил үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэх хандлага дутаж байна гэж үзэж байгаагаа хэлсэн.

2016-2020 оны хугацаанд цэргийн салбарт хүний эрүүл мэндийн эсрэг 62, амь насанд хохирол учруулсан 2 гэмт хэрэг албан ёсоор бүртгэгджээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 2 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт албан хаагчдын ёс суртахууныг сайжруулах асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байгааг хүлээн зөвшөөрч байв. Хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн бүх давхаргаас ирдэг, нэг жилийн хугацаанд цэрэг нэг бүрийг өөрчилж, төлөвшүүлэх нь хүндрэлтэй гэдгийг Д.Ганзориг генерал тайлбарласан. Үргэлжлүүлэн тэрбээр Б.Баярсайхан гишүүний хүсэлтийн дагуу батлан хамгаалах салбарын сэтгэл зүйн үйлчилгээ, боловсон хүчний нөөцийн талаар мөн  мэдээлэл, тодруулга өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, цэргийн албан хаагчдын дунд гарсан гэмт хэргүүдийн шийдвэрлэлт, хүлээлгэсэн хариуцлагын талаар тодруулж, мэдээлэл авсан бол батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн бүх шатандаа хандлагаа өөрчлөх шаардлагатай гэдэг байр суурийг Н.Алтанхуяг гишүүн илэрхийлэв. Цэргийн байгууллагад үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчдоос гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хүлээсэн хариуцлагын талаарх мэдээлэл цуглуулах, үүнийгээ олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах саналыг гаргаж байв. Прокурорын байгууллагаас 2010-2020 онд цэргийн алба хаагчдын холбогдсон 506 гэмт хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан гэх мэдээллийг өгч байлаа. Эдгээрийн 92 хувийг шийдвэрлэсэн бол нотлогдоогүй гэх үндэслэлээр 105 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээр дурдагдаж буй 506 гэмт хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн, бусад нь зэвсэгт хүчний алба хаагчид нийгмийн харилцаанд оролцох явцдаа, ахуйн хүрээндээ үйлдсэн гэмт хэргүүд гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлаж байлаа. Салбарын хэмжээнд ёс суртахууны асуудлыг анхаарч, шат шатандаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлага бий гэдэг дүгнэлтийг прокурорын байгууллагын төлөөлөл хэлсэн. 2021 он эхэлсээр цэргийн алба хаагчид холбогдсон долоон хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьсан бөгөөд хоёрыг нь шүүхэд шилжүүлсэн бол нэгийг нь хаасан, бусдыг нь шалгаж байгаа гэв.  

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ажлын хэсгийн гишүүн бүр нэг үзүүлэлтийг өөр өөрөөр хэлж байгаагаас салбарын тоо бүртгэл, судалгааны чанарыг харж болохыг анхаарууллаа. Түүнчлэн сүүлд гарсан ноцтой хэргийн холбогдогч этгээд нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан, харин удирдах байгууллага нь цалингийн 20 хувийг хасах зэрэг арга хэмжээ авч, нөхцөл байдлыг даамжруулсан гэж харагдаж байгааг шүүмжилж, сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагыг онцолж байв.

УИХ-ын гишүүн П.Анужин, салбарын боловсон хүчний боловсролын чансаа, томилгооны шаардлагын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд Хүний эрхийн Үндэсний Комисс ажиллах, батлан хамгаалах салбар хариуцлагын системээ сайжруулах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсны дараа “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Дэд хорооны тогтоолын төслийг Б.Энхбаяр гишүүн танилцуулав. Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хугацаат цэргийн алба хаагчдыг “цэргийн дэг” нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль тогтоомжуудад хяналт шинжилгээ, хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эдгээрт үндэслэн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох төслүүдийг 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, цэргийн жинхэнэ албан хаагч болон цэргийн бэлтгэл алба хаагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд мэдээллийг шуурхай авах, мэдээлэгчийн нууцыг чандлан хамгаалах, хадгалах, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн хэрэгжүүлэх, гэм хорын хохирлын нөхөн олговрын зохицуулалтыг тодорхой болгож, гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгохоор төсөлд тусгажээ. Түүнчлэн удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалтын чиглэлээр талуудын оролцоо бүхий ажлын хэсгийг байгуулж зүй бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр богино, дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулж, ажиллах, өмнө гарсан тохиолдлуудын шийдвэрлэлтийн талаар олон нийтэд ил тод мэдээлэх, салбарын хэмжээнд, бүх шатанд хүний эрхийн талаарх сургалт зохион байгуулах зэргийг чиглэл болгохоор Дэд хорооны төсөлд тусгасан байна.  

Дэд хорооны тогтоолын төслийн танилцуулга, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Ц.Сэргэлэн, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Хүний эрхийн дэд хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 6 гишүүний 5 нь дэмжсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой журмыг шинэчилнэ Өчигдөр 18 цаг 48 мин Шинэ оны анхны нар харах галт тэргээр гадаадын 400 гаруй жуулчин аялажээ Өчигдөр 17 цаг 36 мин Цаан сүргийн тоо толгой 6.4 хувиар өсжээ Өчигдөр 17 цаг 35 мин Цагаачидтай холбоотой Трампын шийдвэрийг хүчингүй болголоо Өчигдөр 17 цаг 34 мин Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхэлнэ Өчигдөр 17 цаг 32 мин Засгийн газраас Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэв Өчигдөр 17 цаг 31 мин CNBC сувгийн тоймлосон 2026 онд болох гол үйл явдлууд Өчигдөр 15 цаг 36 мин Винус Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд оролцох урилга авлаа Өчигдөр 15 цаг 31 мин Улсын гавьяат малчин Н.Баясгалан 1146 тэмээ тоолуулжээ Өчигдөр 15 цаг 30 мин Орхон аймагт өвдөгний үений дурангийн мэс заслыг амжилттай хийж байна Өчигдөр 15 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 27 мин Шинэ жилийн амралтын өдрүүдэд 20 удаагийн дуудлага иржээ Өчигдөр 13 цаг 46 мин Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь гарчээ Өчигдөр 13 цаг 45 мин 2026 оны нэгдүгээр сарын 2-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 13 цаг 43 мин Цана, чаргаар гулгахдаа хүүхдийн аюулгүй байдалд анхаарахыг сэрэмжлүүлэв Өчигдөр 13 цаг 42 мин Дүүжин замын төслийн ган татлага Монголд ирлээ Өчигдөр 13 цаг 41 мин Ерөнхий сайд иргэдийг цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалав Өчигдөр 13 цаг 39 мин Завхан аймагт 150 гаруй хүн шинэ оны эхний нарыг уулын оргилоос угтжээ Өчигдөр 13 цаг 38 мин “Монголд тавтай морил” нэвтрүүлэг дэлхий даяар цацаж эхэллээ Өчигдөр 13 цаг 36 мин Монгол төрөө алдсаны хор уршиг Өчигдөр 12 цаг 01 мин
iИх уншсан
Оны “онцлох” нам Та урт наслах боломжтой болов Хувьчлалаас хөрөнгө босгоё, алдагдалтай компаниудаасаа салъя... Доктор Т.Зэвгээд Ардын багш цол хүртээв УИХ-ын дарга иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах 16 багц арга ... Монголд анх удаа робот мэс засал хийлээ Улсын гавьяат малчин Н.Баясгалан 1146 тэмээ тоолуулжээ Дональд Трамп, Владимир Зеленский нарын энхийн хэлэлцээ үр д... Путиний өргөө рүү довтлохыг оролдсон гэх мэдэгдлийг В.Зеленс... Монголын уран бүтээлчид Бээжингийн биеннальд оролцож байна Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтн... Хил давж ирсэн хүрэн баавгайг барьж, тусгай хамгаалалттай га... Магнус Карлсен шатрын түргэн тоглолтын дэлхийн аварга боллоо... “Челси”-г худалдсанаас олсон орлогыг Украинд шилжүүлэхээс Аб... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр шийдв... Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь... Ё.Отгонбаяр: Дэлхийн I-II дайны завсар тусгаар тогтнолоо олж... CNBC сувгийн тоймлосон 2026 онд болох гол үйл явдлууд Магнус Карлсен шатрын блиц тоглолтын дэлхийн аварга боллоо
Top