x

Эрүүдэн шүүлтийн "автор" нь Ц.Нямдорж сайд өөрөө

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр С.Зоригийн хэргийн нууц материалуудыг ил болгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсчээ. Эрүүдэн шүүсэн хэргээр шүүгдэж буй Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын 9 хүний 13 өмгөөлөгч уг асуудлаар Ерөнхийлөгчид хандсан юм байна.

Мөн үүний өмнөх өдөр /ням гаригт/ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн зүсээ буруулаад талбай дээр өлсгөлөн зарласан Т.Чимгээгийн ахыг эргэж яваа зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ. Нуугдах гэж нуугдаагүй байх л даа. Зүгээр өнгөрсөн 20 жилийн хатуу чанд дүр төрхөө тайлж хаяад жирийн нэг тэтгэврийн, ядарсан өвгөний дүрд хувирсан түүнийг баргийн хүн тааварлахааргүй байсных.

Үйл явдлыг дахиад хэд хоногоор ухраавал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар хорих ангид ял эдэлж байсан Т.Чимгээг Төрийн ордонд авчирч, гүйцэтгэх ажлын бичлэгийг үзүүлэн сэтгүүлчдийн өмнө баахан уйлуулсан байдаг юм. Тэгээд эрүүдэн шүүсэн баримтаар С.Зоригийн хэргийг дахиан шалгана гэж мэдэгдсэн. Тэр дагуу нь Т.Чимгээгийн ах хотын төв талбайд өлсгөлөн зарлаад хэвтэж байгаа. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайдтан түүнийг сэтгэл санаагаар дэмжихээр очсон нь хэрэг. Зорилго нь ямар хамаагүй аргаар шүүх хурлыг хийлгэж, Б.Хурц нарт ял өгүүлэх. Тэрний дараа “шинээр илэрсэн нөхцөл байдал” гэж нэрлээд С.Зоригийн хэргийг задлах, сэргээн шалгах нэрээр эзэн холбогдогчгүй болгох зорилготой гэдгээ ч ичиж нэрэлхэлгүй зарлаж яваа.  

Яг үнэндээ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн дотоод хэргийн хуучин, шинэ сайд нарын өмнөө барьж гүйгээд, хүний эрх яриад байгаа “эрүүдэн шүүлт” гэдэг зүйлийг авч үлдсэн хүн нь Б.Хурц ч биш, Ц.Нямдорж өөрөө. Тэр нь “гүйцэтгэх ажил” нэрийн дор нууц далд явагддаг. 2017 он хүртэл тийм байсан, одоо ч тийм байгаа.

Н.Алтанхуягийн Засгийн газрын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Гүйцэтгэх ажил нэрээр иргэнээ тагнаж чагнадаг, хуульгүйгээр мөрдөж мөшгөдөг, хувийн мэдээллийг нь цуглуулдаг, тэрийг нь өөрийнх нь эсрэг ашигладаг, айлгаж дарамталдаг зүйлээ больё оо” гээд хууль бичээд оруулаад ирэхэд хамгийн их сандарч бухимдаж, хамгийн их эсэргүүцэж тэмцсэн хүн Ц.Нямдорж сайд өөрөө. Бас нөгөө Ж.Батзандан... “Хуулийн байгууллагын араа шүдийг мухарлах гэлээ” гэж эсэргүүцсээр байгаад хуулийн өөрчлөлтийг зогсоосон хүмүүс. 

Тийм болохоор нууц мөрдөн шалгах ажиллагаа буюу “гүйцэтгэх ажил” нэрийн дор хүний эрх зөрчих явдал одоо ч гэсэн байсаар байгаа. Ганц Т.Чимгээгийн ч асуудал биш. Яагаад гэвэл гүйцэтгэх ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрлийг зөвхөн тухайн хүнийг сэжигтнээр тогтоож, яллагдагчаар татсаны дараа авдаг. Түүнээс өмнөх ажиллагаанууд буюу хэрэг бүртгэлийн явцад прокурорын зөвшөөрөл шаарддаггүй гэсэн үг.

Уг нь бол Х.Тэмүүжиний оруулж ирсэн хууль хэрвээ батлагдсан бол хэрэг бүртгэл нээхээс эхлээд эхлээд хэргийн мөрдөн шалгах ажиллагааны бүх шатанд “нууц мөрдөн шалгах ажиллагаа” гэж нэрлэдэг гүйцэтгэх ажлыг явуулахдаа прокуророос зөвшөөрөл авч, прокурорын хяналт дор явуулах ёстой байлаа. Харин манай хуулийн байгууллагын системд тэр нь хэтэрхий хохиролтой буюу “гар хөлийг нь мухарласнаас өөрцгүй" гэж үзсэн учраас Ц.Нямдорж сайд уг хуулийн өөрчлөлтийг цээжээрээ хаагаад үлдсэн.

“Тэрэлжийн ажиллагаа” гэж нэрлэгдээд байгаа, Л.Оюун-Эрдэнэ сайдын сэтгүүлчдэд үзүүлсэн, сүүлд нууцаас гаргаад олон нийтийн сүлжээнд тавьсан тэр бичлэг бол сэжигтний биеийн өгөгдөл буюу хурууны хээ, бие махбодийн содон тэмдэг энэ тэрийг баримтжуулж авч буй гүйцэтгэх ажиллагааны нэг хэсэг. Бичлэг хийсэн үйлдэл нь тухайн хүнийг доромжилж буй ч хэрэг биш, гүйцэтгэх ажлын протокол үйлдэж буй л хэрэг. Манай тагнуулынхан угаасаа л ингэж ажилладаг. Тухайн үеийнхээ хууль, тогтоомжийн хүрээнд л ажилласан. Найм, есөн жилийн дараа нөгөөх нь "эрүүдэн шүүлт" болж хувираад, өөрсдөө ял тулгуулна гэж хэн мэдэх вэ дээ.

Харин тэр бичлэгийг олон нийтэд цацсан нь өөрөө жинхэнээсээ уг хүний эрхийг зөрчсөн буюу нэр төрд нь халдсан хэрэг болсныг Л.Оюун-Эрдэнэ сайдаас хариу нэхэх учиртай. Л.Оюун-Эрдэнэ сайд тухайн үед “Гүйцэтгэх ажлын бичлэгийг устгасан байсныг бид дахин сэргээсэн” гэж мэдэгдсэн. Гэтэл тэр нь ч худлаа байсан. Учир нь уг бичлэг хэргийн материалд авагдсан, шүүх хурал дээр “гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчөөгүй байна” гэдэг нотлох баримт болсон тухай Б.Хурц сүүлд өгсөн ярилцлагадаа ч хэлсэн байна лээ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ сайдад ч гэсэн эрүүдэн шүүсэн хэрэг дээр өөрийн гэсэн сонирхол байна уу, эсвэл зүгээр нүдээ аниад Ц.Нямдоржийг дагаад явна уу? гэдгийг бас асуух, шалгах ёстой байх.

Харин эрүүдэн шүүсэн нөхөд ялаа авчихвал Т.Чимгээг суллачихна, С.Зоригийн хэргийг дахин шалгана гэдэг бол худлаа гэдгийг маш олон жил, олон ч удаа хэлж, ярьж байна даа. Дээр өгүүлсэн ганц баримт дээр хэлэхэд Т.Чимгээг С.Зоригийн хэрэгт яллахад түүнээс авсан хурууны хээг нотлох баримт болгоогүй. Учир нь хэргийн газраас олдсон хурууны хээтэй Т.Чимгээгийн хурууны хээ таараагүй. Тийм учраас хурууны хээг авсан үйлдлийг “хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан” гэж үзэх боломжгүй болчихож байгаа юм. Шүүх ч тэгж үзээгүй.

Тийм болохоор Т.Чимгээг ямар нотлох баримтаар гэмт хэрэгт буруутгасан бэ гэдгийг С.Зоригийн хэргийг нууцаас гаргасны дараа нийтээрээ үзэх боломжтой болно. Угаасаа гүйцэтгэх ажиллагааныхаа нууцыг ч задалчихлаа, гүйцэтгэх ажиллагаанд оролцсон тагнуулдаа ч бүгдийг нь илчлээд, нийгэмд гишгэх газаргүй болгочихлоо.

Б.Хурц хэлсэн дээ. Ц.Нямдорж гэдэг хүн хуулийн байгууллагын нэрээр хорин жил төрийн өндөр албанд заларчихаад эцэст нь мөрдэстэй эрчүүдийг нулимаад явсан хүн гэж. Одоо энэ хэрэгт нууцлаад байх зүйл нэг ч үлдсэнгүй. Тийм болохоор хавтаст хэргийг бүхэлд нь ил болгоод буруу, зөвөө шүүлцэх цаг нэгэнт болсон байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.127)
    Хурц, Нямдорж хоёр чинь энэ эрүүдэн шүүлтийг хоёулаа санаачлан хийсэн юм бишүү??,Нямка чинь захиалагчийыг зарлана гэж5,6 жил л ярьж буайна тэгээд зарласан нь хаана байна худлаа оноо авах юм яриад явах юм
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • иргэн (64.119.20.184)
    Нээрээ Ц. Нямдорж гуай бүх сонгуулийн бүрийн өмнө зөвхөн энэ хэрэгт ингэж их онцгой анхаарал тавиад байдаг нь бас сонин шүү. Манай улсын шүүхэд/гурвын гурван шатанд/ ганц ч шударга шүүгч алга гэж үү дээ. Мөрдөгчид, прокуроруудын дунд ганц ч шударга хүнлнг хүн алга гэж үү. Эхэндээ би хэргийг нь хүч хэрэглээд хүлээлгэчихсэн юм байна гэж бодож байлаа. Хэн ч би хэрэг хийсэн гэж сайн дураараа хүлээхгүй байх л гэсэн бодол байлаа. Тэгсэн чинь одоо бүр хүнийг онц ноцтой, улстөрийн захиалгатай хүн амины хэрэгт гүтгэн хүчээр хүлээлгэсэн болж таарлаа. Тийм юм байдаг бол, энэ үнэн бол хүн гэнэт ч ямар хэрэгтэн болоход бэлэн байдаг юм байна.
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.114.129)
    Энэ сэтгүүлч санаагаараа сайхан шаар юм аа.яаж ингэж ургуулж болдог бна.
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19 Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2026-11-19 Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 2026-11-19 Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 2026-11-19 У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 2026-11-19 Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 2026-11-19 Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 2026-11-19 Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 2026-11-19 Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 2026-11-19 Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top