x

Сар шинийн барилдаан болохгүй

Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн барилдааныг үзэгчгүйгээр, Говь-Алтайд зохион байгуулах саналаа НОК-ын дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн билээ. Мөн тухайн өдөр Нийслэлийн засаг дарга хүсэлтийг зөвшөөрсөн гэх мэдээлэл гараад байсан юм.

Харин өчигдөр Шадар сайд С.Амарсайхан "Цар тахлын улмаас сар шинийн баяраар Бүх нийтийн хөл хорио тогтооно. Хөл хорионы үед нэг хэсэг нь үйл ажиллагаа явуулж, нөгөө хэсэг нь гэртээ хорионд байх ялгаа гаргахгүй. Нөгөө талаараа халдварын эрсдэл үүсгэхгүй. Бөхийн холбооныхон ойлгож байгаа гэж бодож байна" гэсэн юм. 

Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдахгүй болохыг мэдэгдлээ.

МҮБХ "Сар шинийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулагдах боломжгүй боллоо. Даяаршлын өнөө үед Монголчууд бусдаас ялгагдах өв соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлж байх нь бид бүгдийн үүрэг бөгөөд энэхүү өв соёл, уламжлалаасаа аажмаар холдож, бүх талаараа дэлхийн хамгийн хоцрогдсон, дорой буурай үндэстний хэв шинжийг улам бүрдүүлсээр байгаа нь харамсалтай.

Төрт ёсны уламжлалт Сар шинийн барилдааныг зохион байгуулахыг дэмжиж ажилласан Нийслэлийн Онцгой Комисс, “Аеро Монголиа” ХХК, “Хүннү Айр” ХХК болон бөхийн барилдааныг тасалдуулахгүйн тулд орон нутагтаа зохион байгуулах санал гаргасан Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн ЗДТГ, Увс аймгийн Үндэсний Бөхийн салбар холбоондоо, мөн бөхчүүддээ гүн талархал илэрхийлье.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 7 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 15 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 26 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 36 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 50 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 19 цаг 22 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 32 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top