x

Ярилцлагын хаан Ларри Кинг 87 насандаа таалал төгслөө

АНУ-ын телевиз, радиогийн домог болсон хөтлөгч Ларри Кинг 87 насандаа таалал төгслөө.

Одоогоор түүний нас барсан шалтгааныг нарийн тодорхойлоогүй байгаа бөгөөд энэ оны эхээр түүнийг цар тахлын халдвар авч, эмчлүүлж байгаа талаар CNN агентлаг мэдээлж байсан юм.

Ларри Кинг 60 орчим жил хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа 50 мянга гаруй ярилцлага хийж, CNN сувгийн “Larry King Live” ярилцлагын шоуг 25 жил хөтөлжээ.

Тэрээр Жеральд Фордоос эхлээд Барак Обама хүртэл өөрийн цаг үеийн АНУ-ын бүх ерөнхийлөгчөөс гадна Мартин Лютер Кинг, Далай лам, Нелсон Мандела, Владимир Путин зэрэг дэлхийд түүчээлэгч хүмүүстэй ярилцлага хийж байсан юм.

Түүнийг таалал төгссөний дараа "Ora Media" компанийн зүгээс мэдэлдэл хийжээ. "Бидний үүсгэн байгуулагч, хөтлөгч, хүндэт анд нөхөр Ларри Кинг өнөөдөр өглөө 87 настайдаа Лос Анжелес хотын эмнэлэгт эмчлүүлж байгаад, бурхны оронд одсоныг албан ёсоор зарлаж байна. Агаарын цэнхэр долгион, хоймрын цэнхэр дэлгэц, интернэтийн өргөн сүлжээгээр 63 жилийн турш бид бүхний оюуныг цэнэглэж, мэлмийг баясгасаар ирсэн мянга мянган ярилцлагыг бид хэзээ ч мартахгүй” гэжээ. 

Ларри Кинг 1933 онд Нью Йоркийн Брүүклин дүүрэгт мэндэлсэн бөгөөд 1970-аад оны үед “The Larry King Show” радиогийн нэвтрүүлгээрээ анх нэр хүндэд хүрч байсан юм.

Тэрээр 1985 онд CNN агентлаг гэрээ байгуулж “Larry King Live” шоугаа нээж, алдар нэр нь дэлхий дахинд түгж эхэлсэн билээ. 

Гэвч 2010 оноос Ларри Кингийн шоуны үзэгчдийн тоо эрс буурсан нь тул гэрээ цуцлагджээ. Түүний зочинтойгоо зөөлөн ярилцдаг арга барил нь хоцрогдсонтой холбоотой гэж үздэг байна. Үзэгчид илүү түрэмгий, зочноо хүнд байдалд оруулдаг ярилцлагын хэлбэрийг сонирхох болсонтой холбоотой аж. 

CNN агентлаг Ларри Кингийн дараа Британийн сэтгүүлч Пирс Морганд ярилцлагын шоугаа шилжүүлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса...
Top