x

Х.Баттулга: Монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа

“Өргөө” амаржих газарт болсон үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл гаргалаа. 

Тэрээр "Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг.

Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас тархинд нь цус харвасан 10 настай охин яаралтай эмнэлгийн тусламж авахаар ирсэн ч холбогдох байгууллагуудын хүнд суртлаас үүдэн 3 цагийн турш хүйтэн машинд тусламж хүлээх явцдаа бие нь хүндрэн, ЭХЭМҮТ-д ирсэн ч амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22-ын товчоон дээр ирсэн Архангай аймгийн иргэн 58 настай эмэгтэйн бие нь муудаж, эмнэлгийн туслалцаа авч чадалгүй амь насаа алдсаныг монголын ард түмэн мартаагүй байгаа.

Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн амьдралын бодит шаардлагыг хангасан, эцсийн зорилго нь тэдний сайн сайхны төлөө чиглэх ёстой билээ. Гэтэл цар тахлын энэ хүнд цаг үед бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа.

Монголчууд ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, “ээжийг хайрла, хүүхдийг хайрла” гэж үр хойчдоо сургадаг ч идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эх хүнд хандаж буй хандлага нь нийгэмд бухимдлыг төрүүлээд байна. Энэ бүхнээс харахад, холбогдох байгууллагуудын өнөөдөр явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.

Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш, харин анхнаасаа коронавируст цар тахлын үед халдвартай эх амаржвал авах арга хэмжээг нарийн боловсруулж тооцоолоогүйд асуудлын гол нь оршиж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид иргэдийн хүсэл сонирхол, тэдний дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг сануулъя. Монгол хүн бүр эрүүл саруул байж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд айх аюулгүй, ялгаварлал тэгш бус байдлын золиос болохгүй энх тунх амьдрах болтугай" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (103.57.94.76)
    Гадаадынхан монголыг дотроос нь бутаргаж сул дорой болгох бодлого аль эртнээс явуулсан. Гэхдээ аажмаар. Тэр хошин шог хүртэл гадныхан хавтгайруулсан
    2021 оны 01 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.161.39)
    Хар муу арга тeхнолиготой Монголын түүхэнд бараан eрөнхийлөгч ёстой эхнээсээ таалагдаагүй төрийн хүн бишээ мафи бүлэглэлийн маягийн хүн боловсрол шударга байдал гээд Хүрэлсүхтэй бол харьцуулшгүй. Огцруулж нуугаад байгаа булхайг нь илрүүлж очих ёстой газар нь явуул
    2021 оны 01 сарын 23 | Хариулах
  • Иргэн (66.181.161.39)
    Хар муу арга тeхнолиготой Монголын түүхэнд бараан eрөнхийлөгч ёстой эхнээсээ таалагдаагүй төрийн хүн бишээ мафи бүлэглэлийн маягийн хүн боловсрол шударга байдал гээд Хүрэлсүхтэй бол харьцуулшгүй. Огцруулж нуугаад байгаа булхайг нь илрүүлж очих ёстой газар нь явуул
    2021 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.21.108.170)
    Энэ хүний бөөн баяр
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.111)
    УИХ ын эмэгтэй гишүүд,eрөнхий сайд өрөөндөө хөлдлөө гээд эргүүтээд бсан мөнхбат нар яасан бэ..таг.eрөнхийлөгч улсын эцэг хүн шиг дуугарч бна.баярлалаа.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (64.119.23.19)
    УИХ-ын эмэгтэй гишүүд. ХЭҮК.Мөн Хүний эрхийн хуульч гэж өөрийгөө худлаа өргөмжлөх дуртай М.Ичинноров хаана байна аа. Дуугараа ч новшнууд минь.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (64.119.23.19)
    УИХ-ын эмэгтэй гишүүд. ХЭҮК.Мөн Хүний эрхийн хуульч гэж өөрийгөө худлаа өргөмжлөх дуртай М.Ичинноров хаана байна аа. Дуугараа ч новшнууд минь.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (64.119.23.19)
    Зөв. Өнөөдөр хүний төлөө шэж амаараа ярьж байгаач бодит байдал дээр эсрэгээрээ зөвхөн ажил хийж байгаа дүр эсгэж хэдэн төгрөг яаж авах вэ гэсэн байдалтай хандаж байна. Өвчнөөр бизнeс хийхээ зогсоо. Арай дэндлээ.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (64.119.23.19)
    Зөв. Өнөөдөр хүний төлөө шэж амаараа ярьж байгаач бодит байдал дээр эсрэгээрээ зөвхөн ажил хийж байгаа дүр эсгэж хэдэн төгрөг яаж авах вэ гэсэн байдалтай хандаж байна. Өвчнөөр бизнeс хийхээ зогсоо. Арай дэндлээ.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • иргэн (64.119.24.80)
    Маш үнэн хэллээ.Бүтэн жилийн турш ярьчихаад ыэлтгэлээ муу хангасан Сарангэрэлд бас хамаатай Үнэн хариуцлагагүй байнаа .үүнийхээ төлөө УОК,НОК огцрох хэрэгтэй
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Иргэн (66.181.161.119)
    Энэ хөл хорио нэрээр иргэдийн эрхийг зөрчихөө боль.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Хишгээ (66.181.180.146)
    МАш зөв
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2 цаг 32 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2 цаг 53 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 3 цаг 15 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 3 цаг 21 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 3 цаг 31 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 3 цаг 40 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 3 цаг 45 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 3 цаг 47 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top