x

Г.Занданшатар: Эрх зүйн хувьсгалт шинэтгэлийн эхийг тавьж чадсан гэдэгтээ эргэлзэхгүй байна

Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ ойн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ойн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Тус мэндчилгээнд “Та бүхэндээ Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 29 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монгол түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан билээ. Энэ бол төрт ёсны хоёр мянган жилийн түүхтэй Их Монгол Улс хөгжил дэвшлийн шинэ эринийхээ эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэм байгуулахын төлөө хийсэн ТҮҮХЭН СОНГОЛТ байлаа. 

Шинэ Үндсэн хуулийн Тавдугаар бүлгийн Жаран дөрөвдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн болох тухай заасан байдаг. Нийт монгол түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн тунхаглал,  Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан ёс, хүний эрх, хөгжил дэвшлийн бат илэрхийлэл болсон Үндсэн хуулийн Хүндэт харуул нь байх энэ эрхэм журамт үүргээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэр төртэй биелүүлсээр ирснийг талархан тэмдэглэж байна” гэжээ.  

Монголын ард түмний улсаа мандуулах чин хүсэл, бат эрмэлзлийг баринтагласан Үндсэн хуулийг зөрчин гажуудуулах аливаа үйлдэл, санаархлыг таслан зогсоох, зүйл заалт бүрийг нь ёсчлон сахиулах Үндсэн хуулийн цэцийн үйл хэрэг чухамдаа улс орон, ард иргэдийнхээ ирээдүйн хувь заяаг хэлтийлгэлгүй зөв тэгш авч явах, гагцхүү хууль засагласан шударга нийгмийг цогцлоох тулгуур багана болж байдгийг Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ онцолсон.  

“Өнгөрсөн 30 шахам жилд монголчууд бидний бүтээсэн хөгжил дэвшил, шинэчлэл өөрчлөлтийн ололт амжилт, олон улсын тавцан дахь Монгол Улсын байр суурь, нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харуулсан. Нийгмийн олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойроогүй. Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай талаар сүүлийн 20 гаруй жил ярьж, өөрчлөлтийг хэрэгжүүлэх санаачилга гурван парламент дамнан эрчимтэй өрнөж, хэд хэдэн төсөл өргөн баригдсан билээ. Өөрчлөлт зайлшгүй гэдэгт ард олны маань дийлэнх олонх санал нэгдээд байв. Эдгээрт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үйл хэргийг 2019 онд Монголын парламент бүтээн хэрэгжүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ үйл хэрэгт анхнаас нь анхааралтай хандаж, хяналт тавьж, санал зөвлөмжөө хүргүүлж байсанд талархал илэрхийлье” хэмээжээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь засаглалын хяналт-тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдал, шударга ёсыг тогтоох, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх үндсэн зарчимд чиглэсэн болохыг мэндчилгээндээ Улсын Их Хурлын дарга тэмдэглэсэн байна.

Энэ өөрчлөлтөөр улсаа улсын дайтай улс болгож, иргэдийнхээ хүний дайтай амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛТ ШИНЭТГЭЛ-ийн эхийг тавьж чадсан гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэндчилгээнд дурдаад “Улс орон маань цэгцрэх, шударга ёс тогтох, эрүүл нийгэм төлөвших, саруул ирээдүй гэрэлтэх сайн цагийн төлөөх Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хамтын ажиллагаа эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн тусын тулд цаашид тууштай өрнөн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах, хараат бус байх гуйвалтгүй зарчмыг бид гүнээ хүндэтгэн, ямагт эрхэмлэх болно.

Мөнх хөх тэнгэрийн дор Монголын гал голомт үүрд бадран мандаж, Монгол эх орон минь хөгжин цэцэглэх болтугай” гэжээ.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа
Top