x

Төрийн алба хаагчид олгох ээлжийн нэмэгдэл амралттай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны  хэлэлцүүлэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхлээд явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу гишүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл бүрээр асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ Ажлын хэсгээс бэлтгэсэн  зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм. 

Төслийн 1 дүгээр зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд 48.1.2 дахь заалт нэмж дугаарлалтыг өөрчлөх, “48.1.2 нээлттэй сануулах” гэж нэмэх” зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нээлттэй, хаалттай сануулах гэсний ялгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд нээлттэй, хаалттай сануулах нь шийдвэр гаргах албан тушаалтны үзэмжийн, дур зоргын асуудал болчих эсэх талаар тодрууллаа.

Асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нээлттэй, хаалттай гэсэн хоёр төрлийн сануулга Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж ирж байгаа учир Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр тусгах зохицуулалтын талаар болон гаргасан зөрчлийн шинж байдлаас хамаарах буюу хөнгөн, хохирол багатай зөрчил бол ганцааранд нь сануулах, зөрчлийн шинж хүнд, давтан гаргасан бол хамт олонд мэдэгдэж нээлттэй сануулах гэж ялгаж байгаа талаар тайлбарлав.

Мөн төслийн 1 дүгээр зүйлд “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5.1 дэх заалтын “Засаг дарга” гэсний дараа “сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж нэмэх” зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулж Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Засаг даргын орлогчийн цалинг цалингийн сүлжээнд оруулаагүй байсан алдааг залруулж буй зохицуулалт болох талаар тайлбар хийв. Ингээд дээрх томъёоллуудаар санал хураалт явуулахад гишүүдийн 63.5  хувийн саналаар санал дэмжигдлээ.

Түүнчлэн, төрийн албан хаагчид олгох ээлжийн амралт ажилласан хугацааг харгалзан нэмэгдэл амралт олгох зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Н.Энхболд нар асуулт асууж,  асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөр, Ажлын дэд хэсгийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн заалтыг хэвээр үлдээх саналтай байгаа талаараа тайлбар өгөв. Төрийн алба хаагчид олгох ээлжийн нэмэгдэл амралттай холбоотой зарчмын зөрүүтэй санал гишүүдийн 62.5 хувийн саналаар дэмжигдлээ.

Мөн  төслийн 2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах түүнчлэн дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх”” гэж өөрчлөн найруулах санал гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа.

Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулснаар Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Нийгмийн бодлогын байнгын хорооны  хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулахаар шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын төслийг гишүүдийн 53.3 хувийн саналаар дэмжиж, тогтоол батлагдлаа. Ажлын хэсэгт хуулийн төслийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Байнгын хорооны тогтоолоор даалгав  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 3 цаг 50 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 5 цаг 50 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 6 цаг 1 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 8 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 10 цаг 11 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 10 цаг 53 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 10 цаг 59 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 11 цаг 7 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 11 цаг 11 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 11 цаг 16 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 11 цаг 23 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 11 цаг 32 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 11 цаг 42 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 12 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 23 цаг 56 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Өчигдөр 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Өчигдөр 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Өчигдөр 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top