x

"Хөл хорионы үед зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна!"

Идэр есийн хүйтэн тачигнаж, “Ковид 19”-ийн халдварын тоо нэмэгдсээр буй энэ өдрүүдэд иргэд хэр чадлаараа гэртээ байх үүргээ ухамсартайгаар биелүүлж байна. Тэр хэрээр сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдэж байгаа аж. Албаны эх сурвалжийн өгүүлснээр борлуулалтын нэг цэг ойролцоогоор 400 өрхийг түлшээр хангах тооцоолол бий. 

Нөгөөтэйгүүр Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг 70 хувь хүртэл хямдруулсан учраас айл өрх бүр авч хэрэглэх боломжтой гэдгийг албаны хүмүүс хэлдэг. Гэвч гэр хорооллын иргэд зургаан шуудай түлшээр долоо хоноход хүрэлцэхгүй байгаагаа хэлж байна. Бодит байдал дээр сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт болон борлуулалт ямар байгааг сурвалжиллаа.

Олны хэлж заншсанаар Зурагт явах зам дагуух цэгүүдээр очиход иргэд картаараа зургаан шуудай түлшээ худалдан авч байх нь түгээмэл ч “Карт цэнэглэгдээгүй учраас картаа үлдээгээд зургаан шуудай түлшээ авч болох уу” гэж асууж гуйж байгаатай ч мөн таарав. Хариуд нь борлуулагчид “Картаа цэнэглэгдэхээр ирж түлшээ аваарай. Манай цэгт түлш хангалттай ирж байгаа” гэсэн хариулт өгч буцааж байлаа.

 "Зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна"

Зурагтын зам дагуух түлшний борлуулагч Г. Лувсандорж “Манайх өдөрт 10 тонн түлш борлуулдаг. Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч байгаатай холбоотойгоор түлшний хэрэглээнэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Түлшний картны цэнэглэлтийг ням гарагт хийдэг учраас долоо хоногийн эхний гурван өдөр борлуулалт маш сайн ч сүүлийн хоногуудад мэдэгдэхүйц багасдаг. Мөн хүйтэрч байгаа учраас долоон хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг байнга хэлж байна. Нэг өрх долоо хоногт зургаан шуудай түлш худалдаж авах эрхтэй. Бидний хувьд зургаан шуудайгаас илүү зарах боломж байхгүй. Төлөвлөгөө тооцооны дагуу ажиллахгүй бол хомстол үүсэх эрсдэлтэй болохоор картгүй иргэдэд түлш зарахгүй байгаа” гэлээ.

"Ганц шуудай түлш зарчих"

Борлуулагч Б.Оюунчимэг, “Өдөрт таван тонн нүүрс зарж байна. Иргэд зургаан шуудай түлш хүрэлцэхгүй гэж бухимдаж байна. Нормын дагуу нэг өрх долоо хоногт зургаан шуудай авах ёстой. Зургаан шуудайгаас илүү зарах боломжгүй. Түлш дуусчихлаа, ганц шуудай түлш зарчих гэсэн хүмүүс ирд эг. Настай хүмүүс гуйхаар нэг, хоёр шуудайг өгдөг. Өнгөрсөн жилийн хувьд хүмүүс өглөө , оройд галлаж байсан учраас зургаан шуудай түлш хүрэлцэж байсан ч хөл хорионы үед гэртээ байнгын галлагаатай байгаа учраас түлшний хэрэглээ нэмэгдэж байгаа байх” гэсэн юм. Түлш борлуулах цэгээр орж, борлуулагчидтай уулзсаны дараа иргэдийн сэтгэгдлийг сонслоо. 

"Түлш хүрэлцэхгүй байгаа учраас модоор жийрэглэж байгаа нь олонх"

Баянгол дүүргийн XXIII хорооны иргэн н.Баярбат, “Идэр ес эхэлж хүйтэрч байгаа учраас түлшний хэрэглээ яалт ч үгүй нэмэгдэж байна. Зургаан шуудай түлш дөрөв хоноод дуусаж, үлдсэн өдрүүдэд нь модоор галлаж байна. Өнгөрсөн жил ажилтай байсан учраас өглөө, оройд галлаж байсан болохоор зургаан шуудай түлш хүрч байж. Энэ жил хөл хориотой, хүүхдүүд гэртээ өнжиж байгаа болохоор байнгын галлагаатай учраас зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна. Дулаан ортол зургаан шуудай түлшний хэмжээг нэмэгдүүлж найм болгоод, цаг наашлахаар хэмжээг нь багасгаж бол охгүй юм болов уу гэж бодож байна. Мөн савлагаатай түлш маш их нунтагтай ирэх боллоо. Зургаан шуудай түлшнээс нэг шуудай нунтаг гарч байна. Савлагаа болон ачилтанд анхаарах хэрэгтэй байна.” гэлээ.

"Түлшний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай"

Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Н.Буянаа, “Сайжруулсан түлш 70 хувь хямдарсан болохоор санхүүгийн хувьд үнэхээр дэмтэй байгаа. Түлшний цэгүүд д ээр нөөц их. Үйлчилгээ дажгүй шүү. Манайх 100 кг савлагаатай түлш авч хэрэглэдэг. Хүрэлцээ хангалттай. Шуудайгаар авахаараа хүрэлцдэггүй юм. Ер нь шуудайгаар нь авснаас 100 кг-аар авах нь зүгээр санагддаг. Ядаж л нунтаг бага гардаг. Шуудайгаар авахаар маш их нунтагтай ирдэг юм билээ. Ачилтнаас болдог байх. Ойрд хүйтний эрч чангарч байгаа учраас түлшний хэрэглээ нэмэгдэж байна. Боломж хүрэлцээ нь байдаг бол нормын түлшний хэмжээг нэмэгдүүлж, тоог идэр ес эхэлж байгаа энэ үед найман шуудай, хүйтний эрч сулахаар зургаан шуудайгаар өгвөл хэрэгтэй л байна. 

"Өдөрт нэг шуудай түлш орж байна"

Баянгол дүүргийн XXIII хорооны иргэн М.Золбаяр, “Ойрын өдрүүдэд хүйтэн байгаа учраас түлш их хэрэглэж байна. Манайх өглөө, өдөр, оройн цагаар галладаг байсан бол хүйтэн өдрүүдэд гурван цаг тутамд галлаж байна. Зургаан шуудай түлшээр долоо хонох чанга ч хүчээр хүргэж байгаа. Ер нь гэр хорооллын айл өрхүүд цахилгаан халаагуур бага хэрэглэдэг. Ихэнх нь түлшээр галладаг. Хэмжээг нь нэммээр байна. Хичээл сургуульгүй , хүүхэд багачууд өдөржин гэртээ байхад сайн галлахгүй бол цар тахлын хажуугаар ханиад шуухинаа хүрчих гээд сандаргах л юм байна шүү дээ” гэж байв.

"Хаягаа баталгаажуулахгүй бол түлшний зартны эрхийг цуцална" 

Сайжруулсан түлш хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг тодруулахаар “Таван толгой түлш” ХХКийн Баянгол дүүргийн XXII хорооны хяналтын ажилтан Н.Тэгшбаяртай уулзлаа.

-Сайжруулсан шахмал түлшний картын бүртгэл хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сайжруулсан шахмал түлшний үнэ хямдарсантай холбоотойгоор хоёроос гурван карттай айл өрх их хэмжээгээр авч нөөцөлж байгаа учраас түлшний хомстолд орох эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж , нэг өрхийг нэг карттай болгохоор түлшний картыг бүртгэж, цахимжуулж байна. Тухайн иргэн картаа алга болгосон тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлээд хэрэглээнийхээ түлшийг авч болно. Өнгөрсөн жилийн хувьд хөл хорионд удаан байгаагүй учраас хэрэглээнд нь хүрэлцэж байсан ч энэ жил хөл хорио тогтоосон. Иргэд гэртээ байгаа гэдэг утгаараа байнгын галлагаатай байгаа учраас зургаан шуудай түлш хэрэглээнд хүрэлцэхгүй байна гэдэг гомдол их ирж байгаа. Монгол гэрт амьдардаг айл өрхүүдэд зургаан шуудай түлш хүрэлцэж байгаа ч том байшинтай айлд хүрэлцэхгүй байна гэж байнга хэлдэг. Бид иргэдийн гомдлыг холбогдох газарт нь уламжилсан. Одоогоор ямар нэг шийдвэр гараагүй байна.

-Нэг өрх яагаад нэлээн хэдэн карттай болчихдог билээ? 

-Намар нийслэлээс иргэдийг карт жуулсан. Зарим иргэн карттай байсан хэрнээ карт байхгүй гээд авсан тохиолдол их байна. Одоо бүртгэлжүүлээд жигдэлчихнэ. Хашааных нь хаягаар бүртгэж байгаа учраас нэг айл 2-3 карт хэрэглэх боломжгүй. Хэрэв хоёр карттай байвал нэг карт нь автоматаар устгагдана. Бүртгэлжүүлэх ажил энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

-Орон нутгийн хаягтай иргэдийн карт устгалд орох эрсдэлтэй юм биш үү. Түр оршин суугчид картаа яаж баталгаажуулах юм бэ?

-Орон нутгийн хаягтай хүмүүс тухайн амьдарч байгаа хорооноос заавал түр оршин суудаг гэсэн бичиг авч түлшний картаа баталгаажуулах ёстой. Хэрэв баталгаажуулахгүй бол орон нутгийн хүн түлшний карт ашиглаж байна гээд устгагдана.

-Ингэхэд нэг өрхөд зургаан шуудай түлш гэх хэмжээг яаж тогтоосон юм бол. Хэрэглэгчид нэмэх хэрэгтэй гэх юм байна шүү дээ?

-Судалгаа тооцоо хийсэн. Өнгөрсөн өвөл ихэнх хүн ажилтай байсан учраас өглөө, оройн цагаар галлагаа хийдэг байсан. Энэ жил хөл хорионы улмаас байнга гэртээ байгаа болохоор тогтмол галлагаатай байна. Энэ жил эрс хүйтэрч түлш хэрэглэж эхэлсэн үед хөл хорио тавьсан шүү дээ. 

-Түлшийг шуудайгаар биш тонноор авах боломжтой юу?

-Сайжруулсан түлшийг тонноор авах боломжтой. Мөн 100 кг-аар савлаж худалдаалж байгаа.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 16 цаг 37 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 16 цаг 44 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top