x

Домогт эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх үзүүштэй 10 кино

Улстөрч, эмэгтэйчүүд, хатад, жүжигчид, дуучдын талаар хангалтай хэмжээний олон сайхан кино бүтээгдсэн байдаг. Гэхдээ та энэ цуглуулгад “Хатан хаан”, “Төмөр хатагтай”, “Ягаан өнгө дэх амьрал” зэргийг олж харахгүй. Харин тэс өөр түүх, гайхамшгийг мэдрүүлэх кинонуудыг танилцуулж байна. Уг кинонууд нэг их алдартай биш ч гэсэн гол баатрууд нь гайхалтай амьдралтай, авъяас, нэр хүндтэй сая сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн эмэгтэйчүүд юм.

Манан дахь Горилла бичнүүд, 1988 (АНУ)

Түүнийг нутгийхан нь ойн даянч, явуулын хүн, галзуу гэж нэрлэж байжээ. Мэргэжил нэгтнүүд нь түүнийг бичний хатан хаан гэж нэрлэдэг.

Гайхамшигтай этологич Дайан Фосси бүхий л амьдралаа мөхөж буй амьтдын судалгаанд зориулжээ. Энэ зоригтой, хүчтэй эмэгтэй анхдагч нарын амьдралыг судлахаар ганцаараа Африкийг зорьжээ. Хожим түүнийг уулын горилла бичний амьдралыг мэдэх тэргүүн мэргэжилтэн гэж үнэлсэн юм.

Алдар хүнд, амжилт, эрчимтэй карьер нь түүнийг зовоосонгүй. Түүний хувьд эдгээр амьтдын амьдрал хамгийн чухал байсан ба тэрээр амьтдын уулын орчинг цэнгээний цэцэрлэг болгох гэсэн хүмүүстэй амиа алдталаа тэмцэж ирсэн юм.

Лени Рифеншталийн үзэсгэлэнтэй бөгөөд аймшгийн амьдрал, 1993 (Франц, Их Британи, Бельги)

Энэ цуглуулга дахь цорын ганц баримтат кино. Лени Рифеншталийн тухай бичихгүй байж болно гэж үү? Бүжгэн жүжигчний карьераар тэр замаа эхлээд дараа нь жүжигчин, зураглаач, найруулагч болсон хүн. Маш амжилттайгаар!

Тэрээр олон хүний дунд Марлен Дитрихийн (нэгэн удаа зураг авалт дээр нүцгэн бөгсөө харуулсан гэдэг) атаа жөтөөг хөдөлгөж иржээ.

"Олимп" ба "Эр зоригийн ялалт" кино бүтээлүүд нь түүнийг Гуравдугаар рейхын идэвхитэй суртал ухуулагч болгосон юм. Тэр өөрөө тухайн цагт нацист дэглэмийн аймшгийг огт мэдрээгүй, цаг үргэлж л уран бүтээл хөөсөн хүн байсан гэжээ. Олон жилийн дараа 70 настайдаа усан доорхи ертөнцийн гэрэл зурагчин болж 2000 гаруй удаа далайн гүнд шумбан авсан зургуудаараа гайхамшигтай цувралуудыг бүтээжээ.

Айрис, 2001 (Их БританиАНУ)

Төрлөхийн авъяастай, хурц тод хэл яриатай английн роман зохиогч Айрис Мердок ХХ зууны уран зохиолд тод мөрөө үлдээсэн нэгэн. Кинонд зохиолчийн амьдралын хоёр үеийг гоо үзэсгэлэнт гал цогтой Айрис, Альцгеймерын өвчинд баригдан үгээ мартсан Айрис хоёрыг үзүүлдэг. Дуртай, хайртай үг хэллэгээ мартана гэдэг зохиолч хүнд ямар их гай зовлон бэ?

Айрис Мердокын дүрийг энэ кинонд сайхан жүжигчин Кейт Уинслет болон Жуди Денч нар бүтээсэн байдаг. Дашрамд дурдахад тэр хоёр “Шилдэг эмэгтэй дүр”, “Шилдэг туслах дүр” гэсэн Оскарын номинацид нэр дэвшиж байсан.

Санлисаас ирсэн Серафина, 2008 (Франц, Бельги)

Гэнэн урлагийн гэх урсгалын сод төлөөлөгч франц зураач Серафина Луи гэдэг эмэгтэйн амьдралыг "Санлисаас ирсэн Серафина" кинонд өгүүлнэ.

Пикассо ба Руссо нарыг анхлан нээгч немецийн уран зургийн цуглуулагч Вильгейм Уде хүн болгонд ойлгогдохгүй, хачин этгээд үйлчлэгч эмэгтэйгээс түүний тод авъяасыг олж харжээ.

Ирен Сендлерын хатан зүрх, 2009 (АНУ)

Варшавын геттогоос 2500 еврей хүүхдүүдийг аварсан жинхэнэ баатар энэ эмэгтэй дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд нацизмтай тэмцэгч гэж бичигджээ. Кинонд энэ эмэгтэй нууц байгууллагад ажиллаж байсан үеийг нь үзүүлдэг. Гайхалтай нь Сандлерт Нобелийн шагнал өгөөгүй. 2007 онд шагналын хороо энх тайвны шагналыг сүүлийн хоёр жилийн үйлдлээр нь олгодог гэх журамд баригджээ.

Леди, 2011 (Франц, Их Британи)

Люк Бессоны кино нь Бирмд ардчилалыг гаргагч, үндэсний баатар Аун Сан Су Жигийн тухай өгүүлдэг. Энэ кино нь эх орон эсвэл гэр бүлийн хайр сэтгэлийн сонголт юм. Энэ хүчтэй эмэгтэй эх орноо сонгожээ.

Том нүд, 2014 (АНУ, Канад)

Өөрийн бүтээлийг бусдын нэрээр гаргахад дуулиан, зарга тасрахгүй. Тийм зүйл л Америкийн алдартай зураач Маргарет Кинтэй тааралдсан юм. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөргийг санаатайгаар томсгосон нүдтэй хөрөг зурдгаараа тэр алдартай болсон юм. Нийгэм нь эмэгтэй хүний уран бүтээлд хайхрамжгүй хандаж байснаас тэр нөхрийнхөө нэрээр бүтээлээ гаргаж байлаа. Гэр бүл нь салсны дараа тэр хоёр заргалдсан ба шүүгч тэднээс том нүдтэй хүүхдийн хөрөг зурахыг хүссэн байв. Нөхөр нь мөр өвдлөө гээд татгалзсан бол Маргарет тийм хөргийг 53 минутад зуран өөрийн нэр төр бүтээлээ эргүүлэн авсан байв.

Айрис, 2014 (АНУ)

Үнэн хэрэгтээ "Айрис" гэж гол баатрынхаа нэрээр нэрлэгдсэн хоёр кино байдаг.

Харин Америкийн 2004 оны баримтат кино нь зохиолчид биш стилийн шүтээн, дизайнер, дэлхийн загварын ертөнцийн хамгийн сонин эмэгтэйд зориулагджээ. Түүнийг ховорхон шувуухай Айрис Апфель гэж нэрлэдэг байв. Түүнийг нүдний шил, нүсэр том гоёлын эдлэлээр таньж болно. 

Катвегийн хатан хаан, 2016 (АНУ)

Угандын байх нь Африктаа сүүлч баригч, Катвегийнх байх нь Угандын сүүлч баригч гэсэн үг. Дээр нь чи мэнгэтэй бол Катвегийн сүүлчийнх.

"Катвегийн хатан хаан" кино нь шатрын олон улсын шатрын аварга Фиона Мутезийн түүх юм. Тэрээр багасаа эхдээтусалж ирсэн ба бичиг үсэггүй тэрээр шатрын гайхалтай ертөнцийг нээн түүнд нэвтэрч чаддаг.

Нуугдуулсан хүмүүс, 2017 (АНУ)

"Нуугдуулсан хүмүүс" энэ түүх нь АНУ, Зөвлөлт хоёрын сансарын өрсөлдөөн, арьсны өнгөөр гадуурхаж байсан тэр ер бусын цагт NASA-гийн хөгжилд хувь нэмрээ оруулсан эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг.

Өрх толгойлсон эх Кэтрин Жонс гайхамшигтай тоочин сар хүрэх тойрог замын тооцоог хийжээ. Дороти Вон авъяаслаг удирдагч НАСА-ийн программчин эмэгтэй. Мэри Жексон цагаан арьстнуудын их сургуульд инженерт суралцах эрхээ тэмцэн байж олсон бүсгүй. Кинонд зөвхөн гурван эмэгтэйн түүхийг өгүүлдэг ч тийм эмэгтэйчүүд амьдралд хамаагүй их байсан юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.216.48)
    Хүчирхэг эмэгтэйн нуруун дээр газрын зураг байдаг
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт...
Top