x

Х.Баттулга: Миний хувьд мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө эргэлтэд байх ёстой

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний олон нийтийн телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт өчигдөр оролцлоо. Тэрээр оффшорт нуусан хөрөнгийг татаж өрх бүрт нэг сая төгрөг олгох болон бусад асуудлаар тайлбар яриа өгсөн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Оффшор бүсэд нуусан хөрөнгийг Монголд татан оруулж өрх бүрт нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн бариад буй. Уг тогтоолд, өрх бүрт нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ.

Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулахаар заасан байна. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар одоогоор оффшор бүсээс татаж оруулсан мөнгө төрийн санд байхгүй гэж өөрийн твитер хуудсаар мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс оруулж ирэх мөнгө нь төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай тул Монголбанканд данс нээхээр төлөвлөж урьдчилан тогтоолын төсөл өргөн барьсан хэмээн ярьсан юм.

Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагын үеэр хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэж байна.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн ажлуудын нэг нь үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх асуудал юм. Урьдах Ерөнхийлөгчид морин хуур залах, Монголын нууц товчоог залах ажлыг хийж байсан. Монгол бичгийн хичээл зааж байгаа нь түүний нэг хэлбэр. 

  2.  Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хоёр дахь жилийн ойтойгоо золгож байна. Тус ордод асар их хууль зөрчсөн, авлигын асуудал байсан тул үүнийг эргэлтэд оруулж ахмадуудын зургаан сая хүртэлх  төгрөгийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх санал гаргасан. Цар тахал гарсан энэ үед ахмадуудад энэ өр асар их дарамт болох байсан. ҮАБЗ-ийн гишүүд үүнд зөв шийдвэр гаргасны баталгаа бол энэ. 

  3. Шинэ жилээр болон түүний өмнө ч бусад орны туршлагыг ярьж байсан. Нэг сая хүртэлх төгрөгөөр өрхийн орлогод дэмжлэг болгох саналыг гаргасан. Ингэхдээ, 900 мянган өрхөд 200 мянган төгрөг бэлнээр, 800 мянган төгрөгийг ваучер хэлбэрээр олгоно. Үүгээр иргэд худалдан авалт хийхдээ зөвхөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бөгөөд аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж үлдэх боломжит хувилбар юм. МҮХАҮТ-тай хамтран энэ талаар судалгаа хийсэн.

  4. Оффшор буюу хулгайлсан, нуусан мөнгийг Монголд оруулж ирснээр төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тиймээс Монголбанканд данс нээж, оффшороос орж ирэх мөнгийг байрлуулж өрх бүрт ваучер хэлбэрээр олгох нь зөв хэмээн тооцон урьдчилж тогтоолын төсөл өргөн барьсан. Сүүлийн хоёр жилийн хуагцаанд оффшорын мөнгийг оруулж ирэх ажил идэвхтэй өрнөж байгаа. 

  5. Миний хувьд, мөнгө хадгалахын эсрэг байдаг хүн. Учир нь мөнгө байнга эргэлтэд орж байх ёстой. Намайг оффшор данстай гэх асуудал сүүлийн 10 гаруй жил яригдсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч ярьж байсан. Ингэж яриад байгаа  хүмүүс нь тэр орлогыг гаргаад ирвэл өөрсдөө аваарай гэж хэлмээр байна. 

  6. Бид сүүлийн 30 жил хүүхдийнхээ төлөө буюу Монголын ирээдүйн төлөө юу ч хийгээгүй. 1990 оноос өмнө хүүхдийн төлөө маш их ажил хийсэн байдаг. Тиймээс эргэн судалгаа хийж Хүүхдийн төлөө фондыг сэргээх санаачилгыг дэмжсэн. Түүхэнд байгаагүй хэмжээний их мөнгө цугласан, би бахархалтай хүлээж авсан. ҮАБЗ энэ санг удирдаж аваасай гэсэн бодолтой байгаа. Хүүхдийн төлөө юм хийхгүй байгаа нь эмзэглэх сэдэв. 

  7. Монгол Улсад тулгамдаж буй асуудлаар ҮАБЗ 2017 оноос хойш 41 удаа хуралдаж 54 зөвлөмж гаргасан. 2009-2017 оны хооронд буюу найман жилийн хугацаанд 25 удаа л хуралдаж байжээ.

  8. Төсвийн ерөнхийлөн захирах эрхтэй хүн АТГ-ын даргыг томилно гэдэг маш буруу. Тухайн кабинетын сайд нарт авлигын нөхцөлийг бүрдүүлнэ.

  9. ЗТБХБЯ-ны сайд байхдаа 2010 онд УИХ-аар Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг батлуулсан. Олигарх бүлэг хэдэн жил энэ ажлыг гацаасан. ҮАБЗ дээр Ерөнхий сайд энэ асуудлыг ойлгож ажлыг шуурхайлсан. Жил хүрэхгүй хугацаанд 800 км орчим төмөр зам барьсан байна. Манайх шиг далайд гарцгүй, хуурай том газар нутагтай улсад төмөр зам нэн тэргүүнд шийдэх асуудал. Энэ төмөр замыг барьснаар Монгол Улсын эдийн засаг 3-5 дахин тэлнэ.

  10. Говийн болон баруун, зүүн бүсийг холбосон төмөр зам нь зүүн ази, далай руу гарц болно. Нөгөөтэйгүүр төмөр замыг дагасан 100 км тойрогт 160 гаруй орд байх жишээтэй. Эдгээр ордыг боловсруулж өнөөдрийн ядуурлаас гарах том бодлого.  

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (139.5.216.48)
    Хятадууд урт хугацаатай зээлийг эрхэмлэдэг. Насан туршдаа хөрөнгө хураадаг. Хятадыг жинлүүрийн орд ивээдэг
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.216.48)
    Мөнгөний баримтат кинонд мөнгө эргэлтэд байх ёстой гэдэг
    2021 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.246)
    2021 оны хамгийн эхний хоши шогийн үзүүлбэр байлаа ийм 2 мулгууг дахин харахгүй байхыг хойч үедээ хүсье
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
    • Гадныхан хошин шогоор тухайн улсыг дотроос нь ялзруулж өөртөө уусгаж газрын баялагын нь
      2021 оны 01 сарын 11
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ 3 цаг 19 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ 3 цаг 41 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ 3 цаг 54 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 4 цаг 2 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо 4 цаг 14 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо 4 цаг 28 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ 4 цаг 33 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав 4 цаг 39 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 4 цаг 44 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ 4 цаг 48 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө 5 цаг 55 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан 6 цаг 9 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна 17 цаг 59 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ 23 цаг 4 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Уржигдар 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Уржигдар 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Уржигдар 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Уржигдар 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Уржигдар 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Уржигдар 13 цаг 38 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Петр Ян аварга цолоо хамгааллаа Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй н...
Top