x

ЕРӨНХИЙЛӨГЧ: Сая төгрөгийн амлалт ба шударга ёсны гажуудал

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой МҮОНТ-ийн 600 студид зочилж, оффшор болон баялгийн тэгш хуваарилалтын талаар ярилцлага өгнө гэсэн мэдээлэл олон хүнийг хүлээлтад автуулав. Гэвч хүлээсэн үр дүн хүссэнээр гарсангүй.

Оны өмнөхөн Ерөнхийлөгч “Оффшор бүсээс оруулж ирсэн мөнгөөр өрх бүрт сая төгрөгийн тэтгэмж олгох хуулийн төсөл санаачилснаа зарлаж, УИХ-ын даргад өргөн барьсан бөгөөд түүнийхээ үр дүнг зарлах гэж байгаа юм болов уу? гэтэл үгүй юмсанж. Учир нь оффшор бүсээс манайд нэг төгрөг ч орж ирээгүй гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрөв. Орж ирсэн ч Монголбанк, эсвэл Төрийн банк руу шилжихгүй. Хувийн өмч хөрөнгийг хураан авах асуудал хуулийн дагуу шүүхээр шийдвэрлэгдэх ёстой” гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн анхааруулав. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн өчигдөр орой МҮОНТ-д өгсөн ярилцлага яг юунд чиглэснийг үзэгчид лав ойлгосонгүй. Харин “Хүүхдийн төлөө фонд” нэрээр хувийн дансанд цуглуулсан хэдэн тэрбум төгрөгөө л ид хав болгон ярилаа. Түүний гомдоллоод байгаа шиг “Хүүхдүүдэд мөнгө хуримтлууллаа” гээд уурлаж, бухимдаад байгаа нэг ч хүн байхгүй л дээ. Ганцхан “Хулгайчдын гараар орчих вий. Хууль журам нь байна уу?” гэдэг л эргэлзээ, болгоомжлол, хар сэр бол бүх хүнд байгаа.

Өчигдөр оройны ярилцлагын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн бас нэг зүйл нь оны өмнө шоронгийн хаалга татсан улстөрч эрхмүүдийн тухай байв. “Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хүмүүсийн хоморголон шүүсэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт биш үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид авилга албан тушаалыг хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан” гэж хээв нэг залав. Нэг үгээр тэд авилгачид учраас Монголын хууль тэдэнд үйлчлэхгүй гэнэ. Эрхэм Ерөнхийлөгч хаанаас ямар конвенц олж уншсаныг мэдэхгүй.

Харин жинхэнээсээ Авилгын эсрэг НҮБ-ын Конвенцид авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхдээ “Эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзэх”, “хуулийн өмнө шударга, хариуцлагатай, эрх тэгш байх зарчмыг хангах замаар хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомждоо заана” гэсэн байна. Энэ бол аль нэг улстөрч биш, хуульч судлаач хүний амнаас гарсан үг. Монголдоо л хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн түрүүнд нь алхаж яваа МУИС-ийн Хуульзүйн Сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор хүний үг л дээ.

Энгийнээр хэлбэл, авилга, албан тушаалын хэрэг дээр алагчлал буюу хөнгөвчлөх тал байхгүй шүү. Хүн бүр хуулийн өмнө тэгш байх /Үндсэн хуулийн/ зарчмаа барина шүү. Энэ төрлийн хэрэг дээр  хөөн хэлэлцэх хугацааг багасгах замаар ял завшуулж болохгүй. Хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд оргон зайлсан буюу мөрдөн шалгаах ажиллагаанаас зайлсхийсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэх заалтыг дотоодын хууль тогтоомждоо оруулаарай” л гэсэн байна. Товчоор хэлбэл, авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа алхам бүр чинь хуульд нийцэж байх ёстой шүү гэсэн санаа. Нэг хэсэгт нь зориулж хууль гаргаж ял завшуулаад, нөгөө хэсгийг нь хууль бусаар яллаад байж болохгүй ээ л гэсэн үг.

Тиймээс ч энэ асуудлаар /Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн/ хуульчид  Цэцэд маргаан үүсгэж, Цэц түүнийг нь хүлээн зөвшөөрсөн билээ. Цэцийн дунд суудлын дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй тул их суудлаараа дахин хуралдахаас өөр замгүй. Цэц нэг асуудлаар хоёр өөр дүгнэлт гаргах боломжгүй учир их суудлын дүгнэлт нэгэнт гарвал тэр нь гарсан цагаасаа хүчин төгөлдөр болно. Их суудлын дүгнэлтийг УИХ-аар авч хэлэлцдэггүй хуультай. Харин Ерөнхийлөгч үүнээс ихээхэн болгоомжилж байгаа бололтой.

Сануулахад, Цэц дээр бүдрээд байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэдэг нь “2007 оны тавдугаар сараас 2020 оны нэгдүгэр сарын 10 хүртэл хугацаанд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдээс зөвхөн ЭХ-ийн 22-р бүлэгт заасан ”албан тушаалын” гэмт хэргийг ялгаж, сэргээн шалгахаар заасан. Өөрөөр хэлбэл, дээрх төрлийн гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацааг” Эрүүгийн хуульдаа нэг өөр, Дагаж мөрдөх журмын тухай хуульдаа нэг өөрөөр биччихээд нэг жил өнгөрч байна.

Энэ нь хууль тэгш үйлчлэх, ялгаварлалгүй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байна гэж үзсэн учраас Цэц дүгнэлтээ гаргасан. Хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны шалгууртай улс оронд бол үүнийг "улс төрийн хэлмэгдүүлэлт" гэж үздэг.

Эцсийн бүлэгтээ энэ нь хууль тогтоогчийн хийсэн алдаа болохоос Цэцэд хамаарахгүй асуудал. Гэтэл Ерөнхийлөгч маань хууль тогтоогчтой нэг тал болчихсон Цэцийн шийдвэрийг шүүмжлээд сууж байгаа нь ямар зорилготой байж таарах вэ? 

Анхнаасаа зорилготой, тавилттай хийсэн энэ ярилцлагын гол учиг удахгүй болох Их суудлын хуралдаан, түүнийг тойрсон нийгмийн хэлэлцүүлэгт /шулуухан хэлэхэд тархи угаалт/ л зориулагдсан юм биш үү.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (122.115.226.163)
    mungu neleedgui orj irsen l gej helsen bz dee, semuun gegchee, tuuniig zohih jurmiin daguu burtgeed tatvar avah yostoi bish yum uu, huuhdiin tuluu mungu tsugluullaa gej yaagaad buruutgaavee, yu ni tand taalagdahgui bainaa, niitiin nuden deer tsuglasan mungiig hun huuli busaar shaahgui bailgui dee, yadagdaatai zavaa avgau min, yum bolgoniig harluulsaar baigaad shezo bolson teneg avgai
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.76.67)
    Дээд зиндааны хүн дээрэлхэх яумсан
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.76.67)
    Хамгийн агуу зүйл хайр
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.76.67)
    Ганц тарни уншихаар амьдрал өөрчлөгдөхгүй. Тэгэж байгаа шашин бол луйварчин
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.76.67)
    Хорвоогын хамгийн агуу яум энгийнээс
    2021 оны 01 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 28 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 49 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 1 цаг 10 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 1 цаг 17 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 1 цаг 27 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 1 цаг 35 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 1 цаг 40 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 1 цаг 42 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top