x

Жүжигчин А.Ганчимэг Төрийн байгууллагын QR кодоор зорчиж байсан зөрчил илэрчээ

Бүх нийтийн бэлэн байдлын зарласан энэ үед зайлшгүй ажиллах шаардлагатай 13 салбараас гадна хүүхэд хамгаалал болон банкны салбарыг нэмэгдүүлж, нийт 15 салбарын автомашинууд QR бүхий тусгай зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцох эрхтэй байгаа. Харин зөвшөөрөгдсөн чиглэлээс бусад чиглэл болон иргэдийн автомашинаар зорчих эрх хязгаарлагдаж байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Урьдын адилаар 15 зөвшөөрөгдсөн чиглэлээс бусад иргэдийн автомашинаар зорчих эрх хязгаарлагдана. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд явдаг нийт 23,902 автомашиныг бүртгэлжүүлсэн. Үүн дээр нэмээд хүүхэд хамгааллын чиглэл болон төрийн захиргааны зарим байгууллагын ажилтанд QR код олгоно” хэмээн мэдээлж байсан юм.

Тэгвэл дээрх байгууллагуудын зүгээс 50 мянга гаруй автомашинд зөвшөөрөл авах хүсэлт ирүүлснээс 30 мянган автомашинд зөвшөөрөл өгөөд байгаа аж. Гэтэл эдгээр зөвшөөрлийг НЗДТГ-ын нэр бүхий албан тушаалтнууд бусдад бэлэглэсэн, худалдсан гэх хэрэг гарч, албаныхан шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Шалгалтын явцад, тусгай чиг үүргийн байгууллагын нэр дээр гаргасан QR кодыг тус газарт ажилладаггүй, хамааралгүй этгээдүүд ашиглан, замын хөдөлгөөнд оролцож байсан хэд хэдэн тохиолдлыг илрүүлжээ.

Тухайлбал, жүжигчин А.Ганчимэг нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын нэр дээр QR код авч, автомашинаараа хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогджээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба  QR эзэмшиж байгаа иргэдийг тухайн байгууллагад харьяалагддаг эсэхийг нягтлан шалгаж байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • туяа (66.181.161.94)
    15чиг үүргийн байгуулагад орж байгаа ч kод авч чадаагүй.гэтэл хотоор дүүрэн kодтой арын хаалгаар kод авсан машин явж байна.тухайн байгууллагад шимтгэл төлж байгаа хүнд л олгох хэрэгтэй шүү дээ.төрийн байгууллагууд харилцан уялдаатай байдаг бол тэрийг шалгах шиг амархан юм байхгүй л байх
    2021 оны 01 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top