x

Д.Сугар нар “Стандарт” банкны хэргээс ял завших нь тодорхой болов

Эрдэнэ минь, Энэ хошууны бузрыг ухвал далай далай... “Тунгалаг Тамир” кинон дээр баян Итгэлт барлагтаа ингэж хэлдэг дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 51:49 хувийн тэмцэл ч мөн иймэрхүү л дүр зурагтай өндөрлөж байна. Нөгөө “49 хувийг хулгайд алдчихлаа” гэсэн ч хаачих вэ. Хулгайчид харин хойморт гарсан юмсанж.

Хамгийн хоржоонтой  бөгөөд эмгэнэлтэй нь “Эрдэнэт”-ийн 51 хувийг банкны барьцаанд тавьсан албан тушаалтнууд Монгол Улсын хуулиар ямар ч хариуцлага хүлээхгүй. Энэ тухай УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин сүүлд өгсөн ярилцлагадаа хэлэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж гарын үсэг зурсан, (яс юман дээр шийдвэр гаргасан нь л 51 хувийнхан болохоос биш үйлдвэр бүхэлдээ барьцаанд байгаа) хамтран завшсан хам хэрэгтнүүд болох ТӨХ-ны дарга асан, ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нар “Стандарт” банктай байгуулсан гэрээнд гарын үсэг зураагүй, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж хоёр дахиа мэлзэв. “Жаст” группийн “Стандарт” банкинд тавьсан өрийг “Эрдэнэт”-ийн ашгаас барагдуулах боломжтой гэж Монголын Засгийн газар мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа шүү дээ.

Гэвч арбитраас “Жаст” группэд зээлийн баталгаа гаргасан баримт дээрх гарын үсэг хуурамч биш, жинхэнэ болохыг нэгэнт тогтоосон. Харин яагаад 109 сая ам.доллараас (энэ тоо ч бас будилаантай) эхний ээлжинд 55 сая ам.долларыг төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн шалтгааныг хожим өгүүлэх болно. Нэгэнт илэрхий болсон зүйл гэвэл “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр барагдуулсны дараа ч Д.Сугар, Ч.Ганзориг нар өөрсдийн хийсэн үйлдлийн төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд “Стандарт” банкны өрийн асуудал босч ирсний дараа хууль санаачлагч УИХ-аар хэлэлцэж эхлээд байсан Эрүүгийн шинэ хуульд “Мөрдөн шалгалтын ажил эхэлсний дараа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно” гэсэн заалтыг шинээр оруулсан юм байна. Тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуульд (263-266-р зүйл) албан тушаалын гэмт хэрэгт тав хүртэлх жилийн хорих ял оноохоор, “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” хэсэгт “найм хүртэлх жилийн ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил” байхаар заасан байв. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш таван жилийн хугацаанд хуулийн байгууллага хэргийг илрүүлж чадахгүй бол “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гээд хэргийг хэрэгсэхгүй болгох заалттай. Хуулийн энэ заалтаар албан тушаалын хэрэгт шалгагдаж буй этгээд хуулийн байгууллагатай тохироод хэргийн мөрдөлтийг удаашруулдаг, тодорхой хугацааны дараа “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг шалтгаанаар ял завшдаг байв.

Тэрбумаар үнэлэгдэх хохиролтой албан тушаалын том том хэргүүд хуулийн байгууллагын хаалгаар ороод мөрдөн шалгалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болон замхардаг байсны нэг шалтгаан энэ. Тиймээс тэднийг ийм аргаар ял завшуулахгүйн тулд 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн шинэ хуульд “хэргийн мөрдөн шалтгалт эхэлсний дараа хөөн хэлэлцэх хугацааг зогсоох” заалт оруулсан байна. Хуулийн байгууллага хэдий хугацаанд шалгасан ч хамаагүй, эцсийн бүлэгт гэм буруутай нь тогтоогдвол ял хариуцлагаа заавал хүлээнэ гэсэн үг.

Харин өнгөрсний сонгуулийн дараа МАН олонхи болуутаа Эрүүгийн хуулийг яаран татаж авсан шалтгаан хуулийн энэ хэргээс болсон байх ч магадлалтай. Тэд Эрүүгийн хуульд яаравчлан өөрчлөлт оруулахдаа хуулийн шинэ заалтыг хүчингүй болгож, “Найм хүртэлх жилийн ялтай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна”  гэсэн хуучин хуулийн сэргээсэн байна. Үүнд нь Эрүүгийн хуулийн 263-266-д заагдсан албан тушаалын гэмт хэргүүд багтаж байгаа.

Хуульд өөрчлөлт оруулсан МАН-ын нөхөд үүнийгээ “Эрүүгийн хуулийн хуучин уламжлалаа барьсан” хэмээн тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ ямар зорилгыг урдаа тавьсан тухай дээр өгүүлсэн. Бүр тодорхой хэлбэл “Стандарт” банкны хэрэг Ч.Ганзориг, Д.Сугар нараас гадна өөр олон хүний эрх ашгийг хөндөж, МАН-ын өндөр түвшний улстөрчид холбогдсон гэх дүгнэлтэд хүргэж байна. Тиймгүй бол хоёрхон хүний гэмт үйлдлийг хаацайлахын төлөө УИХ-д олонхи болсон нам бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, нэгэнт батлагдсан хуулийг эргүүлэн татах өөр ямар ноцтой шалтгаан байх билээ.

Х.Тэмүүжин гишүүний хийсэн бас нэг ноцтой мэдэгдэл нь “Стандарт” банкны гэх хэрэг шалгагдаж эхэлсний дараа ХХБ-ны 500 сая ам.долларын зээлд Засгийн газраар баталгаа гаргуулах асуудал ч мөн Засгийн газар дээр орж ирсэн гэв. Хэрэв үүнийг өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнө болсон “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалттай холбоод үзвэл хэний шахалт байсан бэ гэдэг асуултыг хариу тодорхой болно. Тухайн үеийн Хууль зүйн сайд энэ асуудал дээр “Хуулийн хувьд Засгийн газар баталгаа гаргах боломжгүй. Хууль зүйн сайдын хувьд үүнд гарын үсэг зурахгүй. Хэрэв шаардлагатай бол, эдийн засгийн нөхцөл байдлаа бодолцон ам.долларын эргэлтийг нэмэгдүүлэх үүднээс Ерөнхий сайд өөрөө хувийн зүгээс байр сууриа илэрхийлсэн дэмжлэгийн захидал явуулж болох юм” гэсэн хариултыг өгснөөр энэ сэдэв хаагдсан гэнэ.

Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа “Эрдэнэт”-ийн 49 хувь хэний талд шийдэгдсэн бэ гэдгийг бүгд мэднэ. Гэвч энэ бол 49 хувьтай холбоотой асуудал. Мөн энэ явдлаас Монгол Улс ямар хохирол амссан, хууль хэрхэн зөрчигдсөн талаар шалгаж тогтоосон зүйл одоогоор алга. Илүү ноцтой, баримт нотолгоотой зүйл гэвэл Монгол Улсын хуулийг зөрчиж, төрийн болон аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэт”-ийн үйлдвэрийн барьцаанд тавин (цаашид 51 хувийг барьцаалсан гэж ярьж, бичих шаардлагагүй болов уу) хувийн компанид зээл олгосон, ашиг хүртсэн явдал.

Цэцийн гишүүн Д.Сугар энэ хэргийн талаар “Хэрвээ миний гарын үсэг жинхэнэ гэдгийг тогтоовол би тэр 461-р ангид чинь өөрөө очоод хэвтчихье” гэж ам асуух болсон нь цаагуураа “Хууль миний талд шүү” гэдгийг л ил тод зарлаж буй хэрэг. “Стандарт” банкны хэрэг 2009-2011 онд үйлдэгдсэн гэж үзвэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хоёр жилийн өмнө дууссан байна.

Б.СЭМҮҮН 

           

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • MGL (139.5.216.119)
    “Найм хүртэлх жилийн ялтай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна” гэнэ. 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан гэсэн тэгвэл 500 сая ам.доллар хулгайлсан бол хэдэн жилийн ялтай, хөөн хэлэлцэх хугацаа нь хэдэн жил байх вэ?
    2018 оны 03 сарын 17 | Хариулах
  • Эрдэнэбаяр (202.170.84.83)
    test
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 54 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2 цаг 27 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 3 цаг 9 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 3 цаг 15 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 3 цаг 23 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 3 цаг 28 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 3 цаг 32 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 3 цаг 40 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 3 цаг 49 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 3 цаг 58 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 4 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 16 цаг 12 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 19 цаг 30 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 19 цаг 39 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 19 цаг 43 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 19 цаг 48 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 23 цаг 0 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 23 цаг 4 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 23 цаг 7 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 23 цаг 18 мин
iИх уншсан
Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top