x

Барын зулзагыг дээр нь

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан байж нийслэлийн захирагчийн албан тушаалд томилогдсон Д.Сумьяабазартан өнгөрсөн өдрүүдэд “тун базаахгүй” жишгийг төрийн албаныханд үзүүлэв. Хотын даргатан өөрийнхөө өрөөний үүдэнд таван сая төгрөгөөр халуун хэмжигч авч байрлуулжээ. Түүнийх нь зургийг нууцаар авч, олон нийтийн сүлжээнд тавьсан АН-ын төлөөлөгчийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.

Хотын даргын өрөөний халуун хэмжигчийн зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дараа Д.Сумьяабазартан “Хувь хувсгалаа ялгаж сур. Манай туслах /Мөнхболд гэсэн байх/ миний мөнгөөр худалдаж авсан. Илүү суперийг нь Хангарьд ордон, Тамгын газрын үүдэнд маргааш тавиулна. Мөнгө нь бас хувиасаа. Одоо болох уу?” хэмээн жиргэсэн байна. Ер нь л манай төрийнхөн, албан тушаалтнуудын иргэддээ ханддаг хандлага, ёс суртахууны шалгарсан жишээ боллоо гэж болно. Тэд мөнгөтэй учраас юу ч хийж болно. Ард иргэд мөнгөгүй учраас юу ч болохгүй. Ер нь амьд яваад ч яах юм.

Хэрвээ энэ нь манай төрийнхөн, албан тушаалтнуудын нийтийн жишиг биш, нэг хүний асуудал юм бол хариуцлага тооцож, ажлаас нь зайлуулаад хөөж явуулах ёстой байх. Я.Содбаатар сайд өчигдөр Энхсаран сувиллын асуудал дээр “Коронагийн хүнд үед хүн болгонд хариуцлага тооцоод, хөөж явуулаад байх боломж алга” гэж ярьж байна лээ. Харин ч ийм л үеэд хариуцлагагүй этгээдүүдтэй хариуцлага тооцох нь Онц дэглэмийн утга учир байх. Хариуцлага алдсан алдаа эндэл болгоныг нь араас хөөж засна гэвэл төсвийн мөнгө байтугай төрсөн бие ч гүйцэхгүйд хүрнэ.

Ингэхэд Д.Сумьяабазар сайд хатуу хөл хорио тогтоосон өнгөрсөн хорь гаруй хоногийн хугацаанд ажлын байргүй, хоногийн хоолгүй болсон жирийн иргэдийн төлөө юу хийсэн бэ? Харин өөрийнхөө хар амины төлөө юу хийж байна? гэдэг л ялгаа юм л даа. Иргэдээ гадаа гудамжинд нөөцийн махан дээр алалцуулчихаад өөрийнхөө суудаг байшин, өрөөн тасалгаан дотроо л /захиргааны албан хаагчдаас бусдыг дотогш нэвтрүүлэхгүй хөл хорио тогтоосон/ супер дүпер халуун хэмжигчийг хувийнхаа мөнгөөр, төрөл төрлөөр нь авч тавиад байна гэдэг тийм ч “иргэнлэг” үйлдэл биш байх аа л гэж харагдаж байна.

Бүр илүү харамсалтай нь хотын захирагчийн дээрх мэдэгдлийг хийсний дараа түүний туслах Д.Мөнхболдын гарын үсэгтэй “Бигэрийн лайт” компанийн нэр дээр бичсэн 5000.000 төгрөгийн зарлагын падааныг бас л олон нийтийн сүлжээнд тавьжээ. Гэтэл уг төхөөрөмжийг Нийслэлийн Засаг даргад зарж борлуулсан гэх “Бигэрийн лайт” компани нь “Манай компани хотын даргад ямар ч халуун хэмжигч төхөөрөмж зараагүй, тийм үйлчилгээ эрхэлдэггүй. Манайх зөвхөн цэвэр ус үйлдвэрлэдэг компани” хэмээн мэдэгдсэн байна. Ёстой нөгөө “шоок”...

Хотын дарга хувиа борлуулах мөрөөрөө борлуулсангүй, хажууд нь туслахаа эрүүгийн гэмт хэрэгт хийчихлээ. Хуулийн байгууллага уг асуудлыг шалгаад явбал хотын даргын туслах Д.Мөнхболд “санхүүгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” хэргээр хариуцлага хүлээхээр  болоод байна.  

Ингэхэд хотын дарга эрүүл мэндээ бодож болно. Хэдэн ч халуун хэмжигч аваад, түүгээрээ өөрийгөө хучаад, бүр скочдоод явж болно. Тэгсэн ч түүнийг хэн ч барьж шоронд хийхгүй. Ихдээд л “Яасан муухай хуншгүй этгээд вэ” л гэнэ биз. Ганцхан тэрнийхээ төлөө “Уучлаарай, иргэдээ. Ганц өөрийгөө бодсон юм биш шүү. Нийслэлийн захиргаагаар үйлчлүүлж байгаа иргэдийнхээ, байгууллага хамт олныхоо аюулгүй байдлыг бодсоны үндсэн дээр төсвийн хүндрэлтэй үед хувиасаа мөнгө гаргаад авсан юмаа” гээд хэлчих /худлаа ч гэсэн, тиймээ/ хэмжээний ёс зүй, даруулга хэрэгтэй байлаа. Гэтэл оронд нь “Хувийнхаа мөнгөөр авсан байхад та нар яах юм” гэсэн дээрэнгүй, дээрэлхүү байдлаас нь харвал энэ хүнд лав нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ямар ч итгэл үнэмшил, ухамсар алга. Дээр нь ар араасаа илчлэгдэж, ил гарч буй худал хуурмагууд.

Барын зулзагыг бага дээр нь гэдэг байх аа. Ерөнхий сайд аа!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.19.249)
    Арай ч дээ.
    2020 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.190.246)
    За энэ ч яахав. Сумъяа базар хотын дарга болсноос хойш их л хэл ам дагалаа,одоо энэ хэл амыг яаж намжаах нь өөрийнх нь ухаан л мэдэх болж. Иргэний хувьд санал болгоход:ЯАМ, ТАМГЫН БОЛОН БУСАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА УДИРДЛАГААР ОРОЛДОХГҮЙХЭН шиг тэднийхээ дэмээр ажиллаад,тэднийгээ зөөлөн удирдаад цааш алхвал бас боломж байх юм шиг дээ.Угтаа бол туршлагатай хүмүүсээ түшээд авбал оновчтой гэсэн үг.
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.97.210)
    Мөнхболд сайн хүү. Даргаасаа хэдэн төгрөг салгаж орхиж. Болж муу нохойг. Шагнах юмсан.
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.180.88)
    За одоо манай дарга нар өрөөндөө өөрийн мөнгөөр бол юү ч авч тавьж болох нээ.
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.102.181.216)
    юун Бага дээр нь... вэ?! оороо балбуулсан гэдэг биз дээ хаха
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.179.17)
    5000 төгрөгөөр ийм халуун хэмжигч байна уу авмаар байна.
    2020 оны 12 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 2 цаг 30 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 2 цаг 37 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 23 цаг 23 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 23 цаг 29 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 23 цаг 38 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top