x

У.Хүрэлсүх: Сайн сайхан зүйл яриад тэдэн саяыг өг гэж болно. Үнэндээ тийм мөнгө байхгүй

Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийв.

Тэрээр "Цар тахлын үед хүмүүсийн амьдрал хүнд байна. ААН-үүд хорионд ороод зогсож байна. Түлшний асуудал хүнд байна. Айл өрхүүд өдөр бүр гал түлж байна. Бид түлшээр хангах зайлшгүй шаардлага байгаа. Улаанбаатрын хэмжээнд 220 гаруй мянган өрх байгаа. Үүн дээр хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд айлын хашаанд гэр бариад амьдардаг. Бас орон нутгаас иргэд ч ирж өвөлждөг. Ингээд 240-250 мянган өрх гэрт гал тулж амьдарч байна. Иймээс бид ард иргэдийнхээ амьдралд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлий гээд сайжруулсан түлшээ 50 хувиар хямдруулж зарахаар боллоо. Ирэх жилийн Дөрвөн сарын 1-хүртэл үргэлжилнэ. Энэ их хямдхан түлш ш дээ. Өмнө нь Налайхын нүүрсийг 180-220 мянгаар авдаг байсан. Улсын үйлдвэр барисан учраас бид үнийг барьж нэг тонын 150 мянгаар тогтоосон байгаа. Энэ хөдлөхгүй хатуу үнэ. Харин цар тахлын энэ үед хямдруулж байна. Иргэд маань адгалж түлшээ хямд аваасай гэж хүсч байна. Бидний хийж чадах зүйл энэ л байна.

Мөнгө төгрөг байдагсан бол ард иргэд, үр хүүхэд, өвгөд хөгшиддөө засгийн газраас харамлах зүйл байхгүй. Харамсалтай нь бидний боломж нөхцөл хязгаарлагдмал байгаа. Сайн сайхан зүйл ярьж болно. Тэдэн сая, эдэн саяыг өг л гэнэ. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Эсвэл ард түмнээ хуурч цаасан мөнгө хэвлэх юм уу. 2012-2016 онд найман их наяд төгрөгний цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Түүнээс болж бараа бүтээгдхүүний үнэ өссөн. Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ ард түмний амьдралыг дэмжиж тэтгээд байгаа асуудал биш маргааш нь талх, мах, цахилгаан дулааны үнэ нь овоож оцоотлоо өснө. Энэ хамгаалалт биш. Улсын эдийн засаг, ард түмнээ хорлож байгаатай адил. Тийм учраас бид бодит зүйл дээр арга хэмжээ авах нь зүйтэй" гэлээ. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар боллоо. 

Үүнд:

  1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. /Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг/
  2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. Үүнийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
  3. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.
  4. "Ковид-19" цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.
  5. Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна гэж мэдээллээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Azaa (139.5.217.217)
    Монгол бол ядуу орон бид л өөрсдийгөө баян гэж хошигроод байгаа болохоос хаа очиж муулаад байгаа Хятад нь баян болж биднээс нүүс авч гайгүй байгаа болохоос хэрэв хэлээ хаагаад юу ч авахгүй гэвэл монгол хамраараа газартана цалин тэтгэвэрээ тавиж чадахаа байгаад барааны зах дэлгүүр бүгд хаагдана бага тэнэгдэж бай гэж хэлмээр бн
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.24.175)
    өөрсдөө цуслах болохоороо мөнгөтэй байгаа биздээ
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Zochin (203.91.115.39)
    Hodoonii yduu amidraltai orhdoo yamar demjleg uzuuleh gj bna
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.23.101)
    Бид 76 хуваагаад идсэн болхоор . Ард иргэдэд өгөх мөнгө байхгүй гээд хэлээчдээ дандаа худлаа ярих юмаа
    2020 оны 12 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 5 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 26 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 32 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 42 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 51 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 56 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 58 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top