x

Оросын гурвал: COVID-19-ийн анхны гурван вакцины ОНЦЛОГ ба ЯЛГАА

COVID-19 гэх халдвар гаргагч коронавирусийн эсрэг гурван орос вакцин эм зүйн туршилтад байгаа. Эдгээр бүтээмжүүдийн гол ялгаа нь юу вэ? Оросын эрдэмтэд нэг ирээдүйтэй вакцин дээр хүчээ нэгтгэхийн оронд яагаад гурван чиглэлээр ажилласан бэ?

Гол кандидат

Н.Ф.Гамалайн нэрэмжит Халдвар судлал, микробиологийн үндэсний судалгааны төвийн (Москва) бүтээсэн  "Спутник V" вакцины тухай бид сонссон. Энэ  вакцин Орост бүхнээс түрүүнд эм зүйн туршилтын ДЭМТ-ийн аргачлалын “3-р үе” гэх туршилтад орсноос л тэр. Түүгээр ч барахгүй вакцин дэлхийд хамгийн түрүүнд бүртгэгдэн гарч ирснээр алдартай болсон. Дэлхийн өрсөлдөөнд лидер байсан AstraZeneca Британи компани ба Оксфордын их сургуулийн хамтран бүтээж байсан вакцин тарилгын дараа гарсан сөрөг үр дагаврын асуудалтай байгаад хугацаа алдсан юм. Түүний эм зүйн туршилтыг АНУ, Их Британид зогсоосон байлаа.

Хиймэл вирус-вектор нь түүний гол шалтгаан байсныг үгүйсгэх аргагүй. Вектор гэдэг нь хүний организмд хяналтгүй үржих боломжгүй болгосон тусгай вируснууд юм. Тийм вирус-вектор өмнөхийн адил хүний эсэнд нэвтрэн тэнд өөрийн уургийг үржүүлэх чадвартай. Гэхдээ бэлэн вирусийн хэсгүүдийг цуглуулж чадахгүй учир эрдэмтэд түүний үржлийн механизмын мэдэгдэхүйц хэсгийг эвдлэн тайгалсан байгаа. Үүний үр дүнд тийм вирус вектороор вакцинжуулагдсан хүн ямар ч вакцины ажиллагааны зарчим болдог организмд оруулсан вирусийн уурагны “үнэ төлбөргүй” үйлдвэр болдог.

Гамалайн төвийн вакцины суур нь хиймэл вирус-вектор биш, сайн танигдах болсон аденовирус болж байна. Аденовирус “зэрлэгээрээ” хүнд томуу өдөөх чадвартай. Коронавирусийн эсрэг вакцин бүтээхдээ тэр аденовирусийг бас сулруулж вектор болгосон байв. Дараа нь түүнийг шинэ коронавирусийн хадаас маягийн уургаар “цэнэглэжээ”. Тэр нь дархлал үүсдэг юм.

SARS-CoV-2 вирусийн хадаас маягийн уураг нь бидний уушгиний эстэй “амархан төрөлждөгөөр” их чухал. Гамалайн төвийн бүтээсэн вакцин нь коронавирусийн хамгийн аюултай болгосон “байлдааны” хэсгийн эсрэг дархлал үүсгэдэг.

"Вектора" төвийн вакцины баглаа

Клиникийн эм зүйн туршилтад орсон Оросын хоёр дахь вакцин нь Вирус судлал, биотехнологийн улсын Шинжлэх ухааны "Вектор" төвийн "Эпи Вак Корона" болов. “Уургийн коктайль” гэгдэх пептидийн вакцин нь кино коронавирусийн хиймлээр синтезлэгдсэн уурагт үндэслэгдсэн юм. Вирусийн уурганаас “уургийн коктайль” бэлтгэх нь вакцин бүтээх хангалтай шинэ зарчим болж байна. Гений мэдээлэлгүй болгосон уураг нь өөрөө хүний организм үржих чадваргүй гэдэгт ийм вакцин тулгуурладаг. Тэгээд ч ийм вакцин нь 100 хувиар аюулгүй гэгдэнэ. Уургийн харшлалаас өөр сөрөг үр дагаваргүй.

Ийм вакцины агуулгын вирусийн уургийг харимтлуулах гэсэн ажиллагааны улмаас түүний үйлдвэрлэлийн зардал бусад вакцинуудаас өндөр. Ийм вакцинаар хүүхэд, хөгшид, жирэмсэн эхчүүдийг оролцуулсан  бүх насныханыг вакцинжуулахад аюулгүй учир уураг ургуулан хуримтлуулах өндөр зардалтай үйлдвэрлэлийг хийхээс өөр аргагүй.

"Вектор" төвийн үйл ажиллагаа нь зөвхөн уурагны хольцоор хязгаарлагдаагүй. ДЭМБ-ын дэмжиж байгаа вакцины жагсаалтад энэ Новосибирскийн төвийн өөр хэд хэдэн бүтээмжүүд багтаж байгаа. Гэхдээ "Эпи Вак Корона" вакцин Гамалайн төвийн вакцин энэ жилийн долоодугаар сард дуусгасан клиникийн туршилтын 1-р үеийг дуусгаж байгаа. Уг төвийн өөр таван вакцин одоо зөвхөн амьтад дээр туршигдаж байна. Энэ таван вакцин дотор уурагний коктайлийн нэг бас нэг нь Гамалайнх шиг аденовирус дээр хийгдэж буй.

Ийнхүү Кольцово дахь төв маш өргөн фронтоор ажиллаж байна. Энэ тав дундаас ирээдүйд өмнөхүүдээс илүү өндөр үр дүнтэй вакцин гарч ирэхийг үгүйсгэхгүй. Цаашдаа хүүхдийнх гэж тусгай вакцин ч бүтээгдэж магадгүй.

Жагсаалтад өөр ямар вакцин байна вэ?

М.П. Чумаковын нэрэмжит дархлалын эм бэлтгэх төвийн (Москва) нэг ирээдүйтэй хувилбар нь жинхэнэ “зэрлэг” вирусийг химийн аргаар хөнөөгөөд түүнийг үржин хуваагдах чадваргүй болгохдоо түүний тэр онцгой уургийг гэмтээхгүй болгох замаар ашиглаж болох вакциныг энд хэлж болно. Нэг талаасаа ийм вакциныг бүтээх нь амар бөгөөд түүнийг вирусийн хувирлын дагуу сайжруулж байх боломжтой гэнэ. Ийм вакцин нь бүтэцээр жинхэнэ вируст хамгийн ойр бөгөөд дахлалын хариуг хүчтэйгээр гаргадаг ажээ.

Нөгөө талаасаа, үхмэл вирусийн үндэстэй вакцин нь вирусийн үржлийг химийн замаар эвдэлж байгаа учраас 100 хувийн аюулгүй байдлыг гаргахгүй. Үүнээс гадна мөхөөх вирусаа хуримтлуулахын тулд лабораторийн хямд биш амьтадыг ашиглах шаардлагатай. Тэднийг ковидоор халдварлуулж байж вирусаа үржүүлнэ. Бас ДЭМБ-ын найдвар өгч буй вакцины жагсаалтад Оросын бусад төвүүдийн вакцинууд орж байна. Жишээлбэл, Петербургийн төв цусны ийлдэс вакцин, хамарт  дусаадаг вакцин зэрэг дээр ажиллаж байна.

Мөн плазмид гэх хиймэл бүрхүүл дотор вирусийн ДНК/РНК хийсэн үндэстэй вакцин дээр ажиллаж байна. Плазмид нь өөрөө эсэнд нэвтэрч чадахгүй, чадлаа ч гэсэн маш муу  хийдэг. Тиймээс түүнийг организмд нэвтрүүлэхэд янз бүрийн физик аргаар хийдэг. Түүний үйлчилгээ удаан учир организмд вирус вектор болон уурагны үнэгүй үйлдвэр болно. Ломоносовын их сургуульд плазмидын оронд тамхины эвлүүлгийн вирусийн үндэс дээр вакцин бүтээж байгаа.

Тамхи вирус нь ургамлын халдвар үүсгэдэг учир түүнийг тамхины ургамал дээр плазмид бэлтгэн гаргаж авахад хурдтай. Ийм вирус огт аюулгүй. Эдгээр олон вакцинууд нь коронавирус томуугийн адил улирлын болж буй нөхцөлд жил тутмын тогтмол өөрчлөлттэй вакцин бүтээхэд гол суурь нь болох ёстой. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 15 цаг 47 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 15 цаг 54 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 16 цаг 3 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 16 цаг 45 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 19 цаг 15 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 19 цаг 37 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 19 цаг 58 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 20 цаг 4 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 20 цаг 14 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 20 цаг 23 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 20 цаг 28 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 20 цаг 30 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top