x

“COVID-19”-тэй тэмцэхэд зөв бодлого чухал

Сүүлийн үед “COVID-19”-ийн халдварыг Монгол улс дотооддоо алдсан цагаас хойш энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр асар их өөр хоорондоо зөрүүтэй мэдээлэл тархаад байна. Эдгээрийг цэгцлэхэд нэмэр болох үүднээс  ХБНГУ-д “COVID-19”-тэй тэмцэж байгаа сүүлийн 7-8 сарын арга хэмжээнүүдийн жишээнд тулгуурлан Монголынхоо иргэд болон шийдвэр гаргагчдад тус дэм болох болов уу гэсэн сэтгэлээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Манай улс “COVID-19”-ийг дотооддоо алдаад байгаа энэ цаг мөч цар тахалын I давалгаа бус II давалгааны үед таарч байна. Нэгдүгээр давалгаанаас хойш хоёрдугаар давалгаа эхэлтэл өнгөрсөн хэдэн сарын турш манай улс бусад орнуудын адилаар “COVID-19”-тэй тэмцэх тодорхой туршлага хуримтлуулсан байгаа. Ялангуяа өндөр хөгжилтэй улс орнууд энэ хугацаанд “COVID-19”-тэй холбоотой олон асуудалыг шинжлэх ухаанчаар судалж тодорхой үр дүнд хүрлээ.

Жишээлбэл ХБНГУ II давалгаатай бодлоготой, төлөвлөгөөтэй тэмцэж байна. Үүний дүнд ХБНГУ-д нэгдүгээр давалгааны үед коронавирусын халдвар авсан хүмүүсийн 4,7 хувь нь нас барж байсан бол II давалгааны эхэн буюу 10 сард  энэ тоо дунджаар 0,4 хувь болж буурлаа. Энэ хэдэн сарын хугацаанд тус орны мэргэжлийн байгууллагууд шинжлэх ухаанч судалгааны ажлуудыг их явуулсан бөгөөд эдгээр материалын ихэнх нь интернэт орчинд нээлттэй байгаа бөгөөд бидэнд гарын авлага болохоор юм. Дүгнэж хэлбэл II давалгааны үед ухаанаа уралдуулж шинжлэх ухаанчаар тэмцэж чадвал цар тахалыг хохирол багатай давах боломж бидэнд нээлттэй байна. Шинжлэх ухаанчаар “COVID-19”-тэй тэмцэхийн тулд доор өгүүлсэн цөөн асуудлуудад юуны түрүүн нийгэмээрээ нэгдсэн зөв ойлголттой болох шаардлага байна.

Нэг. “COVID-19”. Халдвартай хүн бүрийг өвчтөн гэж нэрлэх нь ташаа бөгөөд тэд бол халдвар тээгчид юм. Хүний биед ороод зарим тохиолдолд, ялангуяа дархлаа султай биед нэвтэрч уушигны хүнд өвчин үүсгэж байгааг нь ковид-19  өвчин гэж нэрлэдэг. Коронавирус ба ковид-19 гэдэг ойлголтыг хооронд  нь хольсноос үүдээд халдвар тээгч бүрийг заавал эмнэлгийн орчинд эмчлүүлэх хэрэгтэй өвчтөн гэдэг ташаа ойлголт яваад байна. Үүний зэрэгцээ өвчний ямар ч шинж тэмдэггүй халдвар тээгчийг хүртэл хүнд өвчтөн мэт тооцоод байгаа нь буруу ташаа ойлголт юм. Энэ нь иргэдийн хооронд үл ойлголцол бий болгох, даамжирвал үзэн ядалт уруу хөтлөх юм. “COVID-19”-ийн халдварын тархалтын хурд нь ханиад томууны улиралд эрс ихэсдэг бөгөөд хүний биед өвчин өдөөх, сэдрээх аюул нь нэмэгдсэнээр тухайн орон нутаг дахь эмнэлэгийн хүний болон багаж төхөөрөмжийн  нөөцийг шавхах эрсдэлд хүргэдэг. Үүнийг хүн төрөлхтөн ковид-19-ийн хор уршиг цар тахалын хэмжээнд хүрлээ гэж дүгнэдэг.

Хоёр. Эрсдэлийг тогтоох шалгуур. Ямар үед хөл хориог хатуу тогтоох юм, хэдийд нь үүнийг сулруулах юм гэдгийг тогтоодог математикийн статистикт суурилсан тоон хэмжүүрүүдийг гаргаж хэрэглэх шаардлага байна. ХБНГУ-д аливаа хот суурин газрын 100.000 хүн тутамд долоо хоногт 50-иас олон халдварын тохиолдол бүртгэгдэж  байвал тухайн хот суурин газарт эмнэлгийн ачаалал хүндэрнэ гэж үзээд хөл хориог тодорхой зэрэглэлд хийдэг. Үүнтэй төстэй хэмжүүр тоог гарган авахдаа тухайн улс орон, хотод байгаа эмнэлэгийн тоо, түүнд байгаа эмч сувилагчийн болоод техник төхөөрөмжийн нөөцөд суурилуулах юм. Энэ хэмжуур дээр нэмээд нөхөн (дахин) үржихүүн тоо гэсэн бас нэг шалгуурыг хэрэглэдэг. Уг тоо нь нэг халдвар тээгч хүн дунджаар хэдэн хүнд вирусыг тараасныг илэрхийлдэг. Энэ тоог халдварын талаар цугларсан тоон өгөгдлийг магадлалын онолоор боловсруулах замаар гарган авах бөгөөд энэ тоо нэгтэй тэнцүү үед халдвар авсан хүний тоо өөрчлөгдөөгүй, нэгээс дээш гарвал халдварын тоо нэмэгдсэнийг харуулна. Харин уг тоо нэгээс бага тэг үрүү тэмүүлж байвал халдварын тоо буурч байгаа бөгөөд ямар хурдтайгаар энэ тоо буурч байгаагаар коронагын эсрэг явуулж байгаа тухайн арга хэмжээг хэр зэрэг үр дүнтэй байгааг дүгнэж болдог.

Мөн энэ тоо нэгээс бага үед хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үздэг. Энд өгүүлсэнтэй төстэй шинжлэх ухаанд суурилсан, тооцоо судалгаагаар гарган авсан шалгуур хэмжүүртэй байх нь шийдвэр гаргагчидын ажилд ач холбогдол өндөртэй. Үүн дээр нэмээд ХБНГУ-д “COVID-19”-ийн халдвартай гэж бүртгэгдсэн хүмүүсийн хэдэн хувь нас барсан гэдгийг харуулсан тоо байдаг ба энэ талаар дээр цухас өгүүлсэн. Уг тоо мөн л хөл хорио тогтоох шаардлага үүссэн үед хэрэглэдэг хэмжүүр болдог. Иймэрхүү тоон хэмжүүр бодож олоход их дээд сургуулийн математикчид ухаанаа уралдуулах хэрэгтэй.

Гурав. Оношлогооны багаж. Оношлогооны багажны тоо хүрэлцээ, хүчин чадал, хурд, чанар нь дэлхийн жишигтэй харьцуулбал ямар байгаа талаар мэдээлэл нийтэд ил байвал зүйтэй. Хэрэв хүн амдаа харьцуулбал хангалттай хэмжээний оношлуурын хүчин чадалтай байвал сэжиг илэрсэн орон нутагт иргэдийг нийтээр нь оношлогоонд хамааруулж халдвар тээгчдийг эрт үед нь хугацаа алдалгүй тогтооно. Ийм арга нь бидний одоо хэрэглээд байгаа хавьтал нэг бүрийг мөрдөн хайх аргатай харьцуулбал цаг алдахгүй хавьгүй өгөөжтэй арга. Судлаач доктор Д.Нямбаяр хэвлэл мэдээлэлд монголчуудтайгаа баг болж бүтээсэн оношлогооны нарийвчлал өндөртэй, хурдтай алсдаа өөр төрлийн вирусны оношлогоонд хэрэглэж болохоор универсал хэрэглээтэй багаж бүтээснээ удаа дараа мэдэгдлээ. Хэрэв тэднийг санхүүжүүлээд өгвөл Монгол Улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өөрийн оношлууртай улсын тоонд орох боломж нээлттэйг төсөл санаачлагчид хэлсэн байгаа.

Гэтэл холбогдох яам агентлагууд нь яагаад энэ асуудлыг шалгаад анхаарлаа хандуулахгүй таг чиг байна вэ.  Тэгсэн хэрнээ саявтархан олон нийтийн тв-ээр шинжлэх ухааны академи эсрэг биетийн оношлогооны багаж бүтээнэ, түүгээрээ ирээдүйд гарах “COVID-19”-ийн вакцины үйлчилгээг танадаж хянана гээд мэдээлсэн. Гэтэл эсрэг биетийн оношлогооны ижил багажыг ХБНГУ-д Рош компани өнгөрдөг таван сараас зах зээлд сар тутам гурван саяыг нийлүүлнэ гэсэн төсөл сүртэй эхлээд сураггүй болсон. Энэ юуг өгүүлнэ вэ. Одоо оройтойгүй байгаа тул өөрсдөө оношлогооны багажтай болох талаар ухаанаа уралдуулмаар байна. Энэ асуудал ач холбогдолоороо вакцин худалдаж авахаас хамаагүй өмнө эрэмбэлэгдэх юм.

Дөрөв. Халдвар тээгч болон тусгаарлах орчин. Ер нь халдвар тээгч хүн ямар хугацаанд дамжуулагч болдог, ямар хугацааны дараа аюулгүй зөвхөн тээгч болдог, халдварыг хүн давтан авч болох уу, тэгвэл тэр хүн зөвхөн тээгч үү эсвэл дамжуулагч уу гэм мэтийн асуудлуудад вирус судлаачид цэгцтэй тайлбар өгөх нь иргэдэд асуудалыг зөв ойлгоход тустай. Тэгвэл шийдвэр гаргагчидад ч тустай болно. ХБНГУ-д оношлогоогоор коронавирустай нь нотлогдсон хэдий ч аливаа зовиур, өвчний шинж тэмдэггүй иргэдийг гэрийн хорионд 14 хоногийн хугацаанд байлгаад давтан шинжилгээнд хамаруулж сөрөг гарвал эргээд ажил сургуульд нь явахыг зөвшөөрдөг. Энэ аргаар тэмцэхийн урьдчилсан нөхцөл нь оношлогооны багажны чанар нарийвчлал өндөртэй байх хэрэгтэй болно. Гэрийн хорионы давуу тал нь өвчний шинж тэмдэггүй  халдвар тээгчийг эмнэлэгт аваачиж хурц хэлбэрийн өвчинүүдтэй холихоос сэргийлдэг үр дүнтэй арга юм. Харин гэрийн хорионы дэглэмийг санаатай зөрчсөн хүнд өндөр мөнгөн торгууль ноогдуулж хяналтаа тогтоож тэмцдэг.

Тав. Ариутгал. Бага насны хүүхдийн гарыг шингэн савангаар уу тосон гаралтай хатуу савангаар угаалгах уу, савандаад угаасан гарыг ариутгагч бодисоор нэмж ариутгах нь зөв үү, мөн хэт халуун усаар угаах нь гарны арьсыг хэрхэн гэмтээж болох, гэртээ байхдаа хэт олон давтамжтай гараа угаах нь зөв үү гэдэг асуултуудад мэргэжилтэнүүд сайн цэгцтэй мэдээлэл иргэддээ өгөх хэрэгтэй байна. Түүний зэрэгцээ манай улсад гар ариутгагч бодисуудыг хаанаас нийлүүлж байна, тэдний чанарын баталгаа болон арьс гэмтээхгүй гэдэг эрүүл ахуйн баталгааг ямар албанаас хянаж байгаа талаар цэгцтэй мэдээлэл дутагдаж байна.  Мөн ямар тохиолдолд өрөө тасалгааны ариутгал шаардлагатай вэ, коронавирус аливаа гадаргуугаар дамждаг нь батлагдсан уу,   Улаанбаатарт тв-ийнхэн студиэ өдөр бүр ариутгуулж байгаа нь зөв үү, гэтэл яагаад Германд тасалгааны цонхоо 30 мин тутамд нээж таван минутаар нэвт салхилуулах замаар өрөө тасалгаагаа ариутгахыг мэргэжилтнүүд зөвлөөд байна гэдэг асуултуудад мэргэжилтэнүүд цэгцтэй зөвлөгөө өгөх хэрэгтэй байна.

Өөр нэгэн чухал зүйл бол аяга тавагыг өндөр хэмтэй усанд ариутгах цаашлаад сав угаагч машинд уураар угааж ариутгахыг хоолны үйлчилгээ явуулдаг газарууд мөн сурагчдынхаа өдрийн хоол цайг бэлтгэж байгаа сургуулиуд стандарт болгон хэвшүүлбэл коронавирус төдийгүй халдвартай олон төрлийн бусад вирус бактерийг устгахад хэтдээ хэрэгтэй юм. Энэ асуудал албан тасалгааг химийн бодисоор шүршиж ариутгахаас эрэмбээрээ хавьгүй өмнө нь явах учиртай.

Зургаа. Амны хаалт. Зуны дэлгэр цагт задгай агаарт алхахдаа амны хаалтыг заавал зүүх хэрэгтэй эсэх, энэ нь настай хүн бага насны хүүхдэд ямар сөрөг нөлөөтэй эсэх, хэрэв бид нийтийн унаа худалдаа үйлчилгээний газарт л иргэдээ амны хаалтыг нь хатуу хяналттай зүүлгүүлээд харин агаарт алхахдаа хаалтаа зүүх эсэхийг өөрсдөөр нь шийдүүлсэн бол иргэд хаалт зүүхээсээ тэгтэлээ залхах байсан уу гэдгийг шийдвэр гаргагч нар анхаарах хэрэгтэй болов уу.

Мөн бидний хэрэглэж байгаа гаднаас оруулж ирсэн амны хаалтны чанар эрүүл ахуйн шаардлагад хүрч байна уу, үүнийг хэн хянаж байгаа вэ гэдэгт хариуцдаг албад тайлагнаж байвал зүйтэй. Урт хугацаандаа бид нэг ашигладаг импортын хаалтнаас татгалзаж өөрсдөө үйлвэрлэсэн олон хэрэглэдэг хаалтыг хэрэглэж сурвал иргэдэд хэмнэлттэй, цаашлаад эрүүл ахуйн талаасаа ч илүү зөв шийдэл болно.

Долоо. Вакцин. АНУ зэрэг халдвар өвчлөл өндөр байгаа улсын хувьд аливаа вакциныг гаруут нь авах гэдэг бол ойлгож болох асуудал.  Харин Монгол улсын хувьд бид нар гаруут яаран нь авч туршдаг нь зөв үү, яагаад бид чанар нь бусад улсуудад туршигдаад хүлээн зөвшөөрөгдөөд ирэх үед нь, үнэ нь буугаад хямд болохоор нь авч болохгүй гэж.

Хэрэв үнэхээр авах шаардлага гарвал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг авахгүй бол ойрын ирээдүйд гадаадад зорчихын тулд хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хийлгэсэн байх болзол тавьдаг цаг айсуй. Вакцины сонголт, худалдан авалтыг хэн хариуцах естой вэ гэдэг асуудалд иргэд хяналтаа тавьж байх нь яг одоо ус агаар мэт хэрэгтэй байна.

Ямар ч мундаг вакцин гарлаа бүрмөсөн устаж алга болохгүй, хүн төрөлхтөний амьдралын нэг хэсэг болж үлдэнэ гэдгийг бид мартаж болохгүй. Вакцин бол вирусын хор хөнөөлийг цар тахалд аваачихгүй барихад л тус болно. Иймд та бидний зорилго бол вирустай тэмцэхдээ ухаалаг, шинжлэх ухаанч байж ахуй амьдралдаа цаашлаад улс орныхоо эдийн засагтаа хохирол багатай давах гэдэгийг хатуу ойлгох нь чухал.

Төгсгөл. Манай шийдвэр гаргагчид бүх зүйлийг зөвхөн олон улсын эрүүл мэндийн байгууллагын заавараар хийж байна гэж сүүлийн өдрүүдэд давтан давтан хэлэх боллоо. Тэд маань бие даасан бодлогогүй, зүгээр л бусадын заавраар ажлаа явуулаад, шийдвэрээ гаргаад байдаг хүмүүс юмуу гэдэг бодол төрөх боллоо. Эсвэл тэд алсдаа бусдад алдаагаа тохох арга мэхээ одооноос хайгаад байна уу гэдэгт хэрсүү иргэд минь анхаарлаа тавих нь чухал шүү. 

Хэрэв та хүсч байвал ХБНГУ-ын вирус судлаач эрдэмтэдийн бичсэн ярьсан материал интернет орчинд нээлттэй байна. Тухайлбал вирус судлаач  доктор Дростен I давалгааны хүнд цаг үед подкаст-аар өдөр бүр цуврал ярилцлага өгч нийгэмд үүссэн коронавирусыг тойрсон буруу ташаа ойлголтыг цаг алдахгүй залруулж байсан материал youtube-д байгаа. Ийм шинжлэх ухаанч мэдээлэл иргэдийг хий айдаснаас ангид байлгаж зөв мэдээлэлээр хангахад ус агаар адил тустай юм.

ХБНГУ-ад амьдарч буй иргэн П.Давааням

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ...
Top