x

Төсвийн хоригийг парламент эсэргүүцсэн ч иргэд дэмжинэ

Өнгөрөгч лхагва гаригийн өглөө Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнээс хойш ажлын тав хоногийн дотор буюу хуулийн хугацаандаа багтаж хориг тавигдав. Хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрэх ёстой.

Төсвийн хуульд хориг тавих болсон үндэслэлээ Ерөнхийлөгч “Цаг үеийн шаардлагад нийцээгүй, төсвийн үрэлгэн байдлыг халж чадаагүй, улс орны дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, төсвийн бодлогодоо тусгаагүй” хэмээн дүгнэсэн байна. Нэн ялангуяа иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцин худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгаагүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хөнгөн бодол, хоосон мөрөөдөлд хөтлөгдөн хүйтэн хөндий хандсан нь хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ. Түүнчлэн,

-Төсвийн зарлагыг 20 хувиар танах,

-Эрсдлийн сангаас өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх,

-Төсвийн хэмнэлтээс үүссэн хөрөнгийг вакцин худалдан авахад зарцуулах,

-Үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих... зэрэг шаардлагуудыг хоригт тусгасан байна. Ингэхдээ өрх бүрт олгох сая төгрөгийн 80 хувийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих буюу бараа бүтээгдэхүүн хэлбэрээр, 20 хувь буюу 200 мянган төгрөгийг бэлнээр олгох нь зүйтэй гэсэн байна.

Сануулахад энэ сарын 13-ны өдөр УИХ-аар баталсан 2021 оны төсвийн тухай хуульд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг /ДНБ-ий 27.9 хувь/, зарлага 13 их наяд 951,6 тэрбум төгрөг /ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн  буюу 2 их наяд 153,7 тэрбум төгрөгийн алдагдалтай /ДНБ-ий 5.1 хувь/ баталсан байна. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт 1100 төсөл, арга хэмжээнд 1 их наяд 391 сая төгрөг баталжээ. Үүнд жишээ нь,

-Төв халх" дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан сум/ - 10,5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум 710 сая,

-Аймгийн хөгжимт драмын “Ойрад” театрын барилга /Увс, Улаангом сум/ - 10,5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 500 сая,

-Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/ - 13,5 тэрбум өртөгтэй, энэ онд  1 тэрбум,

-Байгалийн түүхийн музейн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг – 94 тэрбум 460.1  сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 13 тэрбум 300 сая,

-Дүүргийн соёлын ордны барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо/ - 14 тэрбум 532.8 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд  7 тэрбум 182 сая гэх мэтчилэн явж өгнө.

Зөвхөн музей, Соёлын ордон барихад зориулж аймгуудад 5-10 гаруй тэрбум /аймаг тус бүрт/, сумдад 1-2 тэрбум төгрөг /сум тус бүрт/ төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөж, энэ онд санхүүжүүлж эхлэхээр тусгасан. Аймаг, сумдын төвүүдэд барихаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг тусгасан Соёлын ордон, музейн барилга гэхэд 60 гаруй. Нийслэлд барьж байгаа Чингис хааны музейн шилэн хорго, тоног төхөөрөмжийг худалдаж авахад 5 тэрбум төгрөг, үзмэрүүдийг сэргээн засварлахад 10 тэрбум төгрөг /Урчуудын эвлэлээс тендер зарлаад байгаа үзмэрүүдийг шинээр хийхэд/ төсөвлөсөн юм байна.

Энэ тэгээд Сангийн сайдын хэлсэн “Коронавирусийн үед зохицсон сайн төсөв” мөн үү? Эсвэл ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан “улс төржсөн” төсөв үү? Дээр нь хөрөнгө оруулалтаар тавьсан төгрөг, мөнгө болгоны цаана “Тойрогтоо хийж байгаа миний хөрөнгө оруулалт шүү” гэх өглөгийн эздийн өөртөө зурсан ашиг, авилга явдаг нь ч нууц биш болсон.

Тиймээс Ерөнхийлөгчийн энэ удаагийн төсөвт тавьсан хориг цаг үеэ мэдэрсэн, “нүдээ олсон” нүүдэл болсныг хэлэх хэрэгтэй. Ялангуяа улс даяар тогтоосон хатуу хөл хорионоос болж хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчид, баялаг бүтээгчид нь элгээрээ мөлхчихөөд, иргэд нь ажил, орлогогүй, хатуухан хэлэхэд хоногийн хоолгүй болчихоод байхад төсөв зарцуулагчдад ингэж тансаглах эрх ч бий юу?

Тиймээс Төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн энэ удаагийн хоригийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэдийгээр УИХ олонхиороо түрээд, ирэх жил болох сонгуулийг тооцоод /хөрөнгө оруулалтаас өөрсдөд нь унагах цавчаагаа ч гэсэн хэд нугалаад хийсэн байгаа/ 2021 оны төсвийн тухай хуулийг хамгаалаад гарч болох ч иргэд бол хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.

Тэгээд ч төсвийн тухай хуулийг батлах үед дотоодын халдвар хараахан тархаагүй, хэзээ тавигдах нь тодорхойгүй хатуу хөл хорио ч тогтоогоогүй байсан үе. Тиймээс тухайн үед эрсдлээ дутуу тооцоолжээ гэж үзээд, өнөөдөр улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдралд үүсээд байгаа хямрал, бэрхшээлийг үнэлээд ч болов УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, оройтсон ч гэсэн алдаагаа залруулахаас өөр арга зам харагдахгүй байна.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 1 цаг 2 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 1 цаг 23 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 1 цаг 44 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 1 цаг 51 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2 цаг 1 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2 цаг 9 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2 цаг 14 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2 цаг 16 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top