x

Нийслэлд бүртгэгдсэн 40 тохиолдлын зургаа нь төмөр замаас хамааралтай

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар хийсэн ээлжит мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад цахимаар хариулт өгсөн юм. 

-Халдварын эрсдэл нэмэгдэж буй энэ үед хүн амын дунд  дархлааг яаж тогтоох вэ?

Д.Нарангэрэл: 

-Дрхлаа тогтоох үндсэн хоёр арга байна. Үүнд,

  1. Энгийн аргаар буюу байнгын дархлаа тогтоох арга. Тухайлбал хүн өөрөөс сайн унтаж амраад, сайн хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийх гэх мэтээр дархлаагаа сэргээх арга.
  2. Вакцинаар дархлаа үүсгэдэг арга байдаг.  

КОВИД-19-ийн хувьд 140 гаруй вакцин хөгжүүлэх хэлбэртэй явж байгаагаас зургаан вакцин нь нэлээд ахицтай байна. Монгол Улсын Засгийн газар долоодугаар сараас эхлээд КОВИД-19-ийн вакциныг нэвтрүүлэх төлөвлөгөө гаргаж, холбогдох байгууллагууд болон донор оронд хүсэлт тавьж, хөгжил буурай орнуудын иргэдэд жигд хүртээмжтэй тараах хөтөлбөрт хамрагдсан. Энэ вакцинаар хүн амынхаа 20 хувь буюу халдвар авах эрсдэлтэй бүлэг болох эмнэлгийн ажилчид, цэрэг цагдаа, архаг хууч өвчтэй хүмүүсээ хамруулахаар төлөвлөсөн. 

-Монгол хүний уургийн бүтцийг тодорхойлох оношлуурыг эрдэмтэд бүтээсэн. Үүнийг хэрэглэх боломж хэр байгаа вэ?

Д.Нарангэрэл: 

-Оношлуурын хувьд БНСУ-ын хоёр баталгаат үйлдвэрийн оношлуурыг хэрэглэж байгаа. Монгол Улсын эрдэмтэд оношлуур бүтээх ажил тусгай ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Би тус ажлын хэсгийн хүн биш тул энэ мэдээллийг өгөх боломжгүй байна.

"Улаанбаатар хотод бүртгэгдсэн 40 тохиолдлын зургаа нь төмөр замтай холбоотой"

-Кластер өвчлөл гэдгийн тухайд тайлбар өгнө үү?

А.Амбасэлмаа: 

-Улсын хэмжээнд нэмж хоёр том кластер буюу багц өвчлөл бүртгэгдэж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод нэг тохиолдлоос гаралтай өвчлөл бүртгэгдсэн. Ойрын хавьтал нь 443 хүн байснаас 34 тохиолдол гарсан. Гэхдээ эдгээр ойрын хавьтлыг анхны тохиолдол бүртгэгдсэн хүнийг илрүүлэх шөнө тусгаарлалтад авчихсан юм. Улаанбаатар хотод бүртгэгдсэн 40 тохиолдлын зургаа нь төмөр замтай холбоотой. Өвчлөл аймаг болгонд гараад байгаа юм биш. Төмөр зам дагасан аймгуудаар л гарч байгаа учраас хөл хориогоо тавьж, улсын хэмжээнд дэгдээхгүйн төлөө ажиллаж байгаа. Монгол Улс өвчлөлийн гуравдугаар зэрэгт явж байна.

-Халдвартын клиникт батлагдсан хоёр, гурван хүн нэг өрөөнд байгаа гэх мэдээлэл байна. Ингэж хамтад нь хэвтүүлж болдог уу? 

А.Амбасэлмаа: 

-Нэг цаг үед нэг нууц үеийн хугацаанд батлагдсан тохиолдлуудыг нэг өрөөнд эмчилж болно гэсэн олон улсын жишиг заавартай. Тиймээс ор хоорондын зайг нь бариад эмчилж байна. Бид дотор нь эрэмбэлэн ангилалт хийгээд хэнийг хаана хэвтүүлэх вэ гэдгийг нь ангилдаг. Хүнд, хөнгөний явцаас нь хамаараад эрчимт эмчилгээ, хүчил төрөгчийн эмчилгээнд орох хүмүүсийн ялгадаг.

-Өнөөдөр НМХГ-ын нэг хяналтын байцаагчаас авсан түргэвчилсэн оношлуураар эерэг гэсэн хариу гарсан мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Цэрэг цагдаа, эрүүл мэндийн ажилчид, мэргэжлийн хяналтынхан яах аргагүй эрсдэл бүлгийн хүмүүс. Тэр утгаараа хяналт тандалтын зорилгоор шинжилгээнд хамруулах арга хэмжээг бид авч ажиллаж байгаа. Энэ хүрээнд таны хэлсэн тохиолдол бүртгэгдсэн.

Дэлхий дахинд 100 мянга гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авч үүнээс 4,000 гаруй нь эндсэн. 

-Нийт тохиолдлуудын 50 гаруй хувь нь шинж тэмдэггүй байна гэж байна. Улирлын томуу, ханиадны улирал эхэлсэн байгаа учраас иргэд хэрхэн шинж тэмдгээ мэдэх вэ?

-Шинж тэмдэггүй хэлбэр дэлхий дахинд бий. Хүн өөрийгөө халдвартай гэж батлагдсан тохиолдолтой хавьтал болсон, эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрсэн бол ойрхон өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандах хэрэгтэй. Манай улсын эрүүл мэндийн систем томуугийн тандалтаараа нэлээд туршлагатай. Томуугийн тандалтын ажил ч эрчимжсэн. Тандалтын тогтолцоогоор орж ирсэн сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байна.

Хуурай ханиалгах, толгой өвдөх, хамар битүүрэх, жихүүдэс хүрэх, хоолонд дургүй болох, үе мөчөөр өвдөх зэрэг амьсгалын замын томуугийн үед илэрдэг шинж тэмдэг коронавирусийн халдварт түлхүү илэрч байгаа тул ийм шинж тэмдэг илэрвэл Улаанбаатар дахь 18 цэг, ХӨСҮТ-д сайн дураараа шинжилгээ өгч болно.

-Иргэд амьдрал дээр хэрэглэх боломжтой эмчилгээний дүнг дурдаж өгөөч?

-Хоолой зайлах зөвлөгөөг бид байнга зөвлөж байгааг та бүхэн мэднэ. Үүнийг хэвтэж байгаа хүмүүстээ ч гэсэн хэрэглэж байна. Бид утсаар зөвлөгөө авч байгаа хүнд шинж тэмдгийн эмчилгээ хийдэг болохоос биш ард иргэдийн дунд ийм ийм эмчилгээг ингэж хийгээрэй гэж зарлах боломжгүй байдаг.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 16 цаг 48 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 16 цаг 57 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 17 цаг 2 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 17 цаг 6 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 17 цаг 39 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 19 цаг 14 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top