x

Нийтийн тээвэр маргаашаас энгийн горимоор буюу 06:00-22:00 цагт явна

Эмнэлгийн үйлчилгээ авах иргэдийг биеийн байцаалт, эмнэлэгт цаг авсан болон эрүүл мэндийн дэвтрийг үндэслэж зорчуулна

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:

-“Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр маргаашаас энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хооронд явна. Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна.

Нийслэлд эмнэлгийн үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай, бөөрний аппаратанд ордог 700 гаруй иргэн байна. 32 долоо хоногоос дээш хоногтой жирэмсний хяналтын үйлчилгээ авах 3,650 эх байна.

Эмнэлгийн үйлчилгээ авах иргэд нийтийн тээврээр болон хувийн машинаар 06:00-22:00 цагт зорчино. Ингэхдээ биеийн байцаалт, эмнэлэгт цаг авсан, эрүүл мэндийн дэвтрийг үндэслэж явуулах юм. Энэ үеэрээ иргэн та өөртөө хяналт тавьж, хүн хоорондын 1.5-2 метрийн зайгаа авч, маскаа зүүж бөөгнөрөл үүсгэхгүй хариуцлагатай хандахыг хүсье.

Халдвартай иргэний явсан маршрут, байршлыг илрүүлдэг туршлагыг судалж байна

Халдварын хяналтдаа авч чадсан Тайвань улсын гол нууц нь хяналтын системийг IT дээр суурилж бий болгосон явдал юм. Үүнтэй холбоотойгоор Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Улсын онцгой комиссоос COVID-19-тэй үед хэрхэн зохицож амьдрах тал дээр IT-д суурилсан шийдлүүдийг боловсруулж байна.

Тиймээс IT хяналтын системийг удахгүй буюу ирэх долоо хоногоос танилцуулна. Одоогоор QR код болон иргэдийн гар утсанд суурилсан нийт дөрвөн хувилбарыг хөгжүүлж байгаа" гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-“Засгийн газрын тогтоолд заасан 11 чиг үүргийн 13 төрлийн шалтгаантай иргэдэд үйлчлэхэд нийтийн тээврийн хэрэгсэл хүрэлцэхгүй байсан. Энэ хүмүүст зориулж нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг нээж байна. Нийтийн тээврээр өдөрт 500 мянган хүн үйлчлүүлж байсан. Яг одоогоор 50,000 гаруй иргэнд үйлчлэх шаардлага үүссэн. Аль болох өвчин халдварлах нөхцөлийг бууруулах зорилгыг бид эрхэм болгосон. 50,000 гаруй хүнсний үйлдвэрлэл эхлэх тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлж дуусаад, хүнсний түгээлтийг 07:00-17:00 цагт хийнэ” гэв.

Мөн НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа халдварын илрүүлэг, тандалт судалгаа, оношлуурын талаар дараах мэдээллийг өглөө.

Нийслэлд гацсан иргэдийн шинжилгээг 119.mn болон 1800-0119 утсаар цаг товлож, тогтсон цэгүүдэд шинжилгээ авч байна

НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа:

-“Түргэвчилсэн оношлуурыг бид тандалт судалгаа хийхдээ ашигладаг. Одоогоор дам буюу хоёрдогч хавьтлуудыг түргэвчилсэн оношлуураар шинжилж байгаа. Оношлуурын хувьд одоогоор тулгамдсан асуудал байхгүй бөгөөд одоогоор хангалттай ашиглагдаж байна. Харин шинжилгээний хувьд, ялангуяа хотод гацсан иргэдийн шинжилгээг бид 119.mn болон 1800-0119 гэсэн утсаар цаг товлож, цэгүүд дээрээ шинжилгээ авч байгаа.

Ер нь хотод мэргэжлийн зэргийн шалгалт өгсөн, резидент эмч нар болон оюутнуудыг ойрын хугацаанд зохицуулалт хийж аймаг, аймгуудад нь хүлээлгэн өгөх ажиллагааг зохион байгуулна. Түүнээс гадна ХӨСҮТ ачааллаа дийлэхээ боливол Яармагийн 300 ортой эмнэлгээс эхлээд бусад эмнэлэгт COVID-19-тэй өвчтөнийг эмчлэх ор бэлдсэн байгаа. Бид технологийн дэвшлийг ашиглахаар судалж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top