x

Ядарснаа нууж, задарснаа дарж байж “дарга” болдог

Д.Сумьяабазар Орон нутгийн сонгуулийн маргааш “...Нүх болгонд ордог оготно биш” гэж хэлж байв. Харин нөгөөдөр нь энэ “зүүдэлж ч байгаагүй” албан тушаалдаа очсон байдаг юм.

Ерөнхийдөө Д.Сумьяабазарын улс төрийн амьдрал МАН-аас эхэлж, тус намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. Гишүүн болчихоод УУХҮ-ийн сайдаар ажилласан. Тэр үедээ Нийслэлийн МАН-ын дарга болсон.

Ингээд 2020 оны сонгуульд дахин УИХ-ын гишүүн болсон ч сайд болж чадаагүй. Харин Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН ялалт байгуулснаар тэр Нийслэлийн Засаг дарга болсон.

Д.Сумьяабазарын улс төрд амьдарсан он жилүүдийг ийн бичсэн нь учиртай.

Ерөөс тэр Монголын төрд баргийн хүн занхайсан улстөрч болчих хугацааг өнгөрөөж, ажил албан тушаалыг хашсан байгаа юм. Гэсэн ч чадаагүй бололтой юм.

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга болоод сар ч болоогүй Д.Сумьяабазар саяхны мэдээлэл дээр “...Би энэ Улаанбаатар хотынхоо ард иргэдийн төлөө нойр хоолоо хасаад 26 мянган төрийн албан хаагчдаа удирдаж чиглүүлээд явж байна” гэж хэлээд буруутлаа. “...Ялархлаа, шантарлаа, ядарлаа” гэж зэмлүүлж байна.

Ер нь бол улстөрч хүн бол хэзээ, хаана, юу ярих вэ гэдгээ маш сайн мэддэг байх ёстой. Улстөрчийн хамгийн эхний “боловсрол” энэ юм.

Хамаа замбараагүй ярьдаг. Юу ч хамаагүй хэлдэг “улстөрчид” маань голдуухан нийгмийн зүтгэлтэн гэдэг шошготой явсаар дуусдаг юм. Сайхан сайхан улстөрчид ингээд л “гудамж”-нд карьераа дуусгаж байгаа жишээ олон доо. Эсрэгээрээ амнаас унагаж байгаа үг бүрээ хянаж, цагдаж байдаг ах нар нь улс төрд яаж удаан амьдарч байгааг Д.Сумьяабазар харж л баймаар юм.

Ерөөс энэ Д.Сумьяа­базар УИХ-ын гишүүнээр ажиллаж байсантай хол­боотой. Эрхэм гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хууль­тай. Тэгэхээр манай гишүүд чуулганы танхимдаа юу ч хамаагүй ярьдаг. Тэгж яриад сурчихдаг.

Чуулганы танхи­маас шууд Хотын захир­гаанд ирсэн учраас Д.Сумьяабазар бас л цензур багатай ярьж буй бололтой.

Нийслэлийн Засаг дарга бол тэндээ л Ерөнхий сайд гэсэн үг. Бяртай албан тушаал л даа. Хэдэн агентлагийн даргаа суулгаж байгаад зандарч загнахад хорио байхгүй.

Тиймээс Д.Сумьяа­базар сул гишүүн байснаас илүү аатай бяртай болж, тэр эрчээрээ олны өмнө мэдээлэл хийж гарч ирсэн гэсэн үг.

Энд Д.Сумьяабазарын ганц үгтэй ноцолдох гэсэнгүй. Учир нь Монгол Улс дэлхийг сөхрүүлж буй COVID19 тахлаас хамгаалж арван сарыг өнгөрөөсөн. Үүнийг тэр мэдэж байгаа. Хүн ам нь тэр чигтээ ирээд суучихсан Улаанбаатарыг хариуцсан Онцгой комиссын дарга болсон. Тэрийгээ Д.Сумьяабазар ойлгосон байх ёстой. 

Тиймээс тэр хатуу хөл хорионд орж, элдвийн хохирол амссан, цаашид хэрхэхийг мэдэхгүй хямарч суугаа нийслэлийн иргэдтэй “зөв” харилцах, өөрийгөө ч зөв ойлгуулах үүрэгтэй юм.

Эцэст нь хэлэхэд, ядарснаа нууж, задарснаа дарж байж “дарга” болдог юм шүү, Д.Сумьяабазар дарга аа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 4 цаг 57 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 5 цаг 4 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top