x

Уухгүй байж болдоггүй юмуу?

Архи дарс хориглох нь буруу ш дээ гэхээр өөдөөс “Уухгүй байж болдоггүй юмуу?” гэж ам тагладаг. Бүгдээрээ хариулах гэж үзье. Зөвхөн надаас асуусан бол мэдээж би уухгүй байж болно. Ганцхан Батаагаас, ганцхан Чимгээгээс, ганц хувь хүнээс нь асуусан ч “Уухгүй байж чадна, окэй, асуудалгүй”. Тэр байтугай гудамжны бөбөчин нөхөр дээр очоод “Чи муу одоо уухгүй байж болдоггүй юмуу?” гэж асуухад “Болно, бололгүй яадаг юм” гэж тультран хариулж дөнгөнө, уухгүй байлгаж ч чадна. Нэг согтуу хүн согтоод газарт ойчиж байвал бид газрын татах хүчийг биш архийг буруутгаж болно. Газрын татах хүч бол байгалийн хууль – байгалийн хуулийг хэн ч буруутгадаггүй. Харин нэг сая хүнтэй хотод өдөртөө 100 – 200 хүн согтож унаж байвал түүнд архийг буруутгах ямар ч аргагүй, газрын татах хүч шиг жам ёсны зүйл /архи хориглосон үед хүртэл шүү!/ юм.

Нэг сая хүнтэй хотод нэг сард уух архины хэмжээ огт өөрчлөгдөхгүй тогтмол хадгалагдах бөгөөд архи зарахыг хориглосон ч архидалт буурахгүй зөвхөн нэг төлөвөөс нөгөөд шилжих нь “архи хадгалагдах” физикийн хууль мөн. Үүнийг дэлхийн олон улс үндэстэн эмпирик /турших/ аргаар, маш их цаг хугацаа зарцуулан, их үнэ цэнээр олж мэдсэн билээ. Товчхондоо нэг хүний хувьд “Уухгүй байж болдоггүй юмуу?” гэсэн асуултанд “Болно” гэж хариулж болно. Харин нэг сая хүний хувьд “Уухгүй байж болдоггүй юмуу?” гэсэн асуултанд “Болохгүй” биш “Боломжгүй” гэсэн хариулт гарч ирэх нь байгалийн хууль. Хүн байгаа газар архидалт байна – 10 мянган жилийн өмнөх Египтээс эхлээд өнөөгийн соёлт баруунд, аброгеничүүд, амазонкийн ширэнгийн хүний идэшт махчин овгууд ч ямар нэг төрлийн согтууруулах ундаа ямар нэг аргаар нэрж боловсруулан уудаг. Мах иддэггүй омгоос эхлээд хүний мах иддэг омгууд ч дэлхийд бий – харин архи уудаггүй омог гэж байгаагүй юм шүү.

Бүр ойлгохгүй бол архидалтыг нүүрээ будахтай зүйрлүүлж төсөөлье. Нүүр будалт яг архидалт шиг айхавтар ашиг тустай эд биш ч хүмүүсийн дуртай соёл. Магадгүй зарим нэг нүүрний будалт хүний сэтгэхүйд нөлөөлж, хэт их будсан хүүхнүүд гудманд танхайрч, нэг крэм нүүрэндээ олж түрхэхийн тулд хэнийг ч хайхардаггүй муухай хандлага их олширсон байг л дээ. Тэгээд хэтрүүлж нүүрээ будсан хүүхнүүдийг тусгай машинд хүчээр суулган нэг газар авчраад, адьяал нөмрүүлэн суулгаж тусгай дүрэмт хувцастай хүмүүс нүүрийг нь толийтол сайхан “эрүүлжүүлж” цэвэрлэдэг байна гэж төсөөлцгөөе. Сүүлийн үед зарим нэг эрчүүд ч нүүрний будалтанд донтож, амьдралаа алдах нь ихэссэн байг. Тэр цагт би жишээ нь “Бүх дэлгүүрт нүүрний будаг зарахыг хоригло..” гэдэг шийдвэр гаргахдаа сэтгэл түүртэхгүй бөгөөд нүүрээ будах дуртай зарим нь эсэргүүцвэл “Будахгүй байж болдоггүй юмуу?” гэсэн үгээр тавлаад, нүүрээ хэтрүүлж будах нь арьс гоо сайхан, эрүүл мэндэд маш их хортой талаар зааж зөвлөөд, ганцхан сар нүүрээ будахгүй байчихад үхлээ юу гэх мэт шазууртай үг урсгаад сууж байх болно. Учир нь би нүүр будалтын ашиг тусыг ойлгодоггүй, за яахав дээ нүүрний будаг нарнаас хамгаалдаг /тэгж ярьвал архи ч бас хоол шингээдэг, хамт олныг хөгжөөдөг/. Муслим ертөнцөд хүүхнүүд нүүрээ будах, эрчүүд архи уухыг жишээ нь хориглодог. Гэсэн ч хүүхнүүд нь гивлүүрийн цаана сэмхэн нүүрээ будсаар, муслим эрчүүд хөшигний цаана сэмхэн архи уусаар л байдаг. Товчхондоо зарим нь зүгээр л будах, гоёх дуртай байдаг бол зарим нь архи уухтай дуртай байдаг юмаа, бид л хэтрүүлээд байдгаас биш энэ чинь хүн төрөлхтөний соёл, байгалийн салшгүй нэг хэсэг.

Пиво зарахыг нь хорьчихвол хүмүүс пиво уухаа больчихно доо гэх нь бэлгэвч зарахыг хорьчихвол хүмүүс сээгсдэхгүй болчихно гэхтэй ижилхэн гэнэн бөгөөд аюултай бодол. Архи дарс зарахыг хориглох нь архидалт буурахад ямар ч нөлөөгүй бөгөөд харин ч далд архидалт, хууль бус шаг, хортой спиртээр нэрсэн архи нэмэгдүүлнэ /энийг хэлсээр үнэндээ улиг боллоо дөө/. Мэдээж огцом хориход хүмүүс “техникийн шийдэл” –ээ олж чадаагүй учир ганц хоёр өдөр шоконд ороод л дараа нь техник шийдлээ олж эхэлнэ. Ердийн үед 200 – 300 орчим хүн эрүүлжүүлэхэд ордог ч яг энэ нийтлэлийг бичиж байх хатуу хөл хориотой өдрүүдэд эрүүлжүүлэхдсэн хүний тоо 11/15 –нд 77 хүн, 11/16 –нд 93 хүн, 11/17 –нд 110 хүн болж нэмэгдэж байснаа сүүлийн хоёр өдөр огцом буурчихсан үзүүлэлттэй байна. Зөнд нь орхивол удахгүй 200 – 300 гэсэн ердийн статистик уруугаа ойртох биз. Цагдаагийн хяналт улам чангарч, мэргэжлийн хяналтынхан дэлгүүрүүдийг лацдах зэрэг бүүр их өртөг зардалтай техникийн шийдэл гаргасан бололтой. Дахиад л хүмүүс шоконд орж, техник шийдлээ олтол хэдэн өдөр бодно, тэгээд олцгооно, тэрнийх нь эсрэг бүүр их хүч чармайлт цаг зардал гаргах болно. Юуны төлөө, яг юу шийдэх гэж байгалийн хуулийн эсрэг хэчнээн цагдаагийн, хэчнээн хүний цаг хөдөлмөр дэмий гарздах юм бол? Зөвхөн дайнд л бүхнээ золиослоод дайсны эсрэг тулдаг, харин ковид бол дайн биш мэнэжмэнтийн асуудал. Дайны байдал гэж өөрсдийгөө итгүүлж хийрхэж мангартахаа больмоор юм, тэрэндээ тулбал дайны үед ч Сталин цэргүүддээ 100 грамын норм гаргаж өгсөн юм шүү, Сталин харгис дарангуйлагч байж болох ч ямартай ч хорвоогийн жамыг ойлгодог хүн байж. Зөөлөн градустай пиво, вино ядаж зөвшөөрөх нь энэ их бухимдлыг дарахад жаахан ч гэсэн нэмэртэй байх.

Aanxaa /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа 7 цаг 10 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ 7 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо 7 цаг 21 мин Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ 7 цаг 26 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна 7 цаг 45 мин З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэнэ 7 цаг 51 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 13 цаг 44 мин Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа 13 цаг 48 мин Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна 14 цаг 43 мин Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ 14 цаг 48 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 14 цаг 52 мин Ван Гогийн зургийг дуудлага худалдаанаас татахыг шаарджээ 14 цаг 58 мин Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж нээгдлээ 15 цаг 2 мин 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боловсрол эзэмшсэн түүхэн нөхцөл байдал 15 цаг 18 мин “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг нээнэ 15 цаг 26 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа 15 цаг 29 мин НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ лхагва гаригт болно 15 цаг 36 мин АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг 15 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top