x

Нийслэлийн шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгт урамшуулал олголоо

Нийслэлийн ерөнхий боловсролын шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж, урамшуулал гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын холбогдох албаныхан болон сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” гэж заасан байдаг.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталж, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, бага сургууль, тусгай сургууль гэсэн ангиллаар шалгаруулж байгаагаараа онцлог юм.

Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг “Нийслэлийн боловсролын салбарын анхны баримт бичиг болон нийслэлийн боловсрол-2020 дэд хөтөлбөрийг бид өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирлээ. Улсад боловсрол, сургалтын амжилт, чанараар 2016 онд нийслэл 12 дугаар байрт орж байсан бол 2019-2020 оны хичээлийн жилд дөрөвдүгээр байрт орсон нь хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг харуулж байгаа юм. Ирэх жилүүдэд экологийн боловсрол олгох, байгалийн түшиц лабораториуд байгуулах, дэвшилтэд техник технологийн ололтыг монгол ахуйтай хослуулсан вертиуал сургалтын төвүүдтэй болох зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлж, хүний хөгжил рүү чиглэсэн хүнд ээлтэй хотыг бий болгохын төлөө зорин ажиллаж байна” хэмээн онцлон хэллээ.    

2017-2019 онд нийт 45 сургууль, 47 цэцэрлэгт урамшуулал олгосон бол 2020 онд 20 сургууль, 20 цэцэрлэгт урамшуулал олгож байна. Энэ үеэр нийслэлийн “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар шалгарлаа.

Нийслэлийн шилдэг цэцэрлэг:

  1. Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг

  2. Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэг

  3. Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэг

  4. Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэг

  5. Сонгиохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэг

  6. Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэг

  7. Баянзүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэг

  8. Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг

  9. Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэг

  10. Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэг

  11. Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэг

  12. Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэг

  13. Чингэлтэй дүүргийн 5 дугаар цэцэрлэг

  14. Баянгол дүүргийн 98 дугаар цэцэрлэг

  15. Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг

  16. Баянзүрх дүүргийн 204 дүгээр цэцэрлэг

  17. Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэг

  18. Сонгинохайрхан дүүргийн 91 дүгээр цэцэрлэг

  19. Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэг

  20. Сүхбаатар дүүргийн 225 дугаар цэцэрлэг 

Нийслэлийн шилдэг сургууль:

  1. Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль

  2. Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль

  3. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль

  4. Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль

  5. Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль

  6. Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр бага сургууль

  7. Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль

  8. Налайх дүүргийн 103 дугаар сургууль

  9. Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургууль

  10. Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль

  11. Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль

  12. Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль

  13. Баянгол дүүргийн 113 дугаар сургууль

  14. Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль

  15. Хан-Уул дүүргийн 135 дугаар сургууль

  16. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль

  17. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль

  18. Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль

  19. Хан-Уул дүүргийн “Орхон Хасү” сургууль

  20. Сүхбаатар дүүргийн 139 дүгээр бага сургууль

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 3 цаг 45 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 3 цаг 52 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 4 цаг 1 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 4 цаг 43 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 7 цаг 13 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 7 цаг 35 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 7 цаг 56 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 8 цаг 2 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 8 цаг 12 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 8 цаг 21 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 8 цаг 26 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 28 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top