x

Өөрөө холдож, өөрийг хөгжүүл

Өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө Зуны Давосын чуулга уулзалтаар Жак Матай уулзан хэлэлцүүлэгт нь орж байв. Гоё хүмүүстэй уулзаад, гоё яриа өрнөхөөр би лав шууд үзэг цаас, эсвэл гар утсаа шүүрээд тэмдэглэл хөтөлдөг. Хобби юм уу хаашаа юм. Зарим хүний амнаас гарч буй үг бүр алт шиг санагддаг.  Тэр үед Жак Матай хийсэн уулзалтын тэмдэглэлийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Дэлхийн эдийн засгийн форумын жил бүр Тяньжин, Далиан хотуудад ээлжлэн зохион байгуулдаг энэ удаагийн Зуны Давосын хүндэт зочин Жак Ма байв. Нэлээд нээлттэй ярилцсан уулзалтын тэмдэглэлийг тоймлоё. Товчхондоо юуг яаж хийхийг мэддэг байх хангалттай биш. Хамгийн гол нь яагаад, яах гэж хийж байгаагаа мэддэг бай гэсэн шүү. Тэр нь зорилготой бай, зорилгодоо хүрэх зоригтой бай, зоригоо чангалахдаа зөв бай гэсэн үг юм билээ.

Харимзтай, заалаа мундаг мэдэрдэг, ер нь бол маш сайн оратор нөхөр байна. Англи хэл нь тасархай. Асуудлыг жишээгээр их тайлбарлахаас гадна хошин шогийн хөөрхөн мэдрэмжтэй. 45 настайдаа тэтгэвэрт гараад далайн эрэг дээр тааваараа хэвтэж байгаад бурхан болно гэж төлөвлөжээ. 54 настайдаа өөрийн босгосон компани дахь албан тушаалаасаа бууж, үйл ажиллагаатай холбоотой ямар ч шийдвэр гаргалтад оролцохгүй болжээ. Гэхдээ намайг тоож зөвлөгөө авбал хэзээд бэлэн гэж байна. 

Алибабаг босгоод хажууд нь удаан байхаар өөрөө ч хөгжихөө болихоос гадна бусдад боломж өгөхгүй дараад байгаагаа мэдэрсэн байна. Стив Жоб шиг компаниа нэг хүний нэр хүндээр дэнслэхийг хүсээгүй аж. 50 гараад ирэхээр ямар ч хүн аль болох биед амар ажилдаа шигдээд мөрөөрөө тэтгэвэрт гарахыг хүсдэг. Энэ хэрээр өөрийгөө тав тухын шоронд хорьж, хүсэл мөрөөдлөө таягдан хаядаг. Би тэгэхийг хүсээгүй тул ажлаа өгсөн гэнэ. Амьдралаас таашаал авч сур, хожим хойно харамсахгүйн тулд зоригтой шийдвэр гаргаж сур гэсэн шүү. Тэгвэл хүсэл мөрөөдөл нь юу вэ гэсэн боловсрол, байгаль орчин, гарааны бизнесүүд дээр ажиллана гэнэ. Гарааны бизнес гэдгээ IC чип картын бизнес 5 жилийн турш судалж байгаад эхлүүлж буйгаа зарлав. Магадгүй барууны чип үйлдвэрлэгчдээс хамааралгүй болох гэсэн Хятадын том бодлого байхыг үгүйсгэхгүй. Нууц мөрөөдөл нь өөрийн нэрийн вино гаргах юм гэсэн.

Хүүхэд насанд хүрээд тусдаа гараад өөрийнхөө амьдралыг өөрөө шийдээд явдаг. Нас биед хүрсэн хүний амьдралд аав ээж нь оролцоод өмнөөс нь шийдвэр гаргаад байдаггүй. Компани үүнтэй яг адил гэнэ. 

Би үүсгэсэн юм чинь гээд хамаг юмаа хамаад, бусдыг хажиглаад итгэхгүй, шийдвэр гаргах эрх мэдэл, ажиллах эрх чөлөө өгөхгүй бол компани дороо хямарч эхлэдэг.

Удирдагч хүн үүнийг мэдрээд дор нь өөрөө холдох ёстой шүү гээд хатуу захив. 15 жил ажиллаж хүүхэд шигээ хайрладаг компаниа босгосон. Одоо үүнийгээ тусад нь гаргаад дараагийн 15 жилд дахин нэг хүүхэд бэлтгэнэ л гэнэ. Хүүхэд уйлахаар хүчээр дуугүй болгож болдоггүйтэй адил Жак Магүй компанийн хэл ам хэсэг яваад л аяндаа зогсож, хүмүүс үүнд дасах болно оо л гэнэ.

Нэр алдартай болох тусам хүн хов живийн далайд сэлж сурах ёстойг сануулж байв. Юм болгон дээр эмзэглээд байвал та лидер биш гэнэ. Компаниа орхиж байгаа мэдээлэл гармагц түүнийг 120 тэрбум юань Алибабагаас аваад гадаад руу явж амьдарна гэдэг цуу гарсан юм байна. Бүр хамгийн дотны найзууд нь энэ ярианд үнэмшээд түүнээс лавласанд нэлээд гомдсон гэдгээ нуусангүй. Гэхдээ энэ бүх хов живээс болж үнэхээр их ядардагаа хэлж байв. 

Түүний бахархал нь Алибабагаар дамжуулж Хятадын жижиг дунд бизнесийг хөгжүүлж, боловсрол эзэмшээгүй хүмүүсийг ажилтай болгосон нь юм байна. Үүнийгээ бизнес загвар биш байгууллагын соёл, хүний хөгжлийг анхнаасаа эрхэм зорилго болгосон тул гэж хэлж байна билээ. Амжилтын дараагийн нууц нь бие биенээсээ тэс өөр зан авир, хандлагатай хүмүүсээс бүрдсэн удирдлагын баг гэнэ. Энэ ялгаатай хүмүүс асуудлыг өөр өөрийн өнцгөөс харж, бие биенээ хурцалж, татаж, зөвшилцөж шийдвэр гаргадаг байжээ. Одооний санхүү эрхэлсэн захирлаа л их магтана билээ. Бараг албан тушаалыг нь авсан байх аа. 

Өөрчлөгдөж чаддаг хүн л хөгждөг.

Та нарын хэн нь хэнийгээ өөрчилсөн бэ гэхэд бүгд бие биенээ өөрчилсөн гэнэ. Харамч болгоомжтой санхүүгийн захирлын гар нь жаахан тэнийдэг болж, ам нь хуурай байдаггүй нэгний яриа нь жаахан цөөрсөн юм уу даа. Удирдлагын цөм багтаа гадны хүн оруулах тухайд асуухад цус сэлбэдэг ч дундаас орж ирсэн хүмүүс богино хугацааны амжилт хөөдөг сул талтайгаас гадна холын зорилго үгүй тул амархан шантардаг. Анхнаасаа зовлон жаргалаа хуваалцаад явсан хүмүүс бие биендээ гэхээс илүү зорилгодоо үнэнч байдаг юм шүү гэж байна. Анх 18-уулаа нийлж компани байгуулж байжээ.

Энгийн ажилчид нь өдөрт 12 цаг ажилладаг бол удирдах албан тушаалтнууд хоногийн 24 цаг, харин партнер болсон бол насан туршдаа компанийнхаа төлөө ажиллах ёстой гэнэ. Ирээдүйд итгэхээс илүү төлөвлөх ёстой. Төгс орчин гэж огт байхгүй.  Байсан бол хэзээ ч өрсөлдөөн үүсэхгүй байсан. Энтрепренер хүний хувьд эдийн засаг мөнхийн асуудалтай, бизнес нь өдөр бүр л спарт ап байх болно. Асуудал дундаас л алдартай компани төрдөг тул асуудал их байгаа газар руу тэмүүл гэж байх юм. Гэхдээ боксчин чинь довтлох үедээ дайрч, хамгаалах үедээ ухрахыг зөвлөв. Тэр нь зөв юмыг зөв цагт хийхийг хэлжээ. Мөн нөхцөл байдал хэчнээн муудсан ч зөв үйл хийхээ зогсоож болохгүйг сануулав. 

Надаас яаж амжилтад тань шиг хүрэх вэ гэж олон хүн асуудаг. Өөрийн гэсэн үнэ цэнэ, бусдын төлөө сэтгэл зүрхтэй байхад аяндаа ажил бүтдэг. Битгий Жак Ма болох гэж хичээ. Зүгээр л өөрийнхөөрөө байгаарай л гэнэ. Бусдыг дуурайгаад чадах болов уу гэдэг айдсаас стресс депресс үүсдэг тул битгий тийм сармагчин болоорой гэнэ. 

Сайн уу, уучлаарай гэж хэлдэг залуус улам бүр багасч байгаад санаа зовдог ба залуу хүн бүр нийгэмд оруулах хувь нэмрээ ухамсарлах ёстойг олон хэлсэн.

Залуу хүмүүс өтлөхгүй юм шиг аашилдаг. Би тэдний насан дээр байсан. Тэд миний насан дээр ирэх л болно гэж ёжилж байв. Тиймээс хүн өөрчлөгдөж байж л хөгждөг гэдгээ л хэлээд байлаа. Моутай архи хийдэг найз нь борлуулалт муудаад, залуус дарс, шар айраг уудаг боллоо гэж гомдоллоход удахгүй тэд хөгшрөөд хүссэн хүсээгүй моутай авдаг болно оо гэж зөвлөсөн гээд инээж байв.

Дорнын соёл harmony буюу хоорондын зохицол, бүлийн харилцаа дээр тогтдог бол барууны соёл өрсөлдөөн дээр үндэслэдэг. Үүнээс болж соёл, харилцааны зөрчил үүсдэг арга, билэг шиг тэнцвэртэй авч явах ёстойг ойлгосноо хэлсэн. Иймээс ялангуяа өнөө цагт форум хэлэлцүүлэг аль болох олон хийх ёстойг учирлав. Ингэж байж хоёр туйлд гарсан хүмүүсийг хооронд нь уулзуулах ба зүрх, тархи хоёрын хослол манай нийгмийг хөгжүүлнэ. Харин биесэж үзэн ядаад, хоорондоо уулзахгүй, нэгнээ сонсохгүй бол хэзээ ч бид урагшаа алхаж чадахгүй, хамгийн гол машин, роботоос ялгагдахгүй гэв. Сийрэг толгойтой нэгэн супер робот бүтээдэг ч зүрх сэтгэлтэй нэгнийг тэр супер машин хэзээ ч ялж чадахгүй тул бие биенээ хүндэлж хайрла гээд яриагаа дуусгав. 

Гэсэн ч Америк, Хятадын худалдааны дайнаас үүдээд 1 сая ажлын байрыг Америкт бий болгоно гэж Трампт хэлсэн амнаасаа буцаж байгаагаа нөгөө 2 америк конгрессмэний Тяньжинд хийсэн хэвлэлийн бага хурлын дараа мэдэгдсэн байна лээ.

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 13 цаг 8 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 13 цаг 17 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 13 цаг 21 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 13 цаг 25 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 13 цаг 58 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 15 цаг 33 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял...
Top