x

“Галзуу” Со-гийн драма буюу Д.Сосорбарамын оршихуй

Амралтын өдрөөр Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын “Эрх нялх аялгуу” уран бүтээлийн цэнгүүнд саатав. “Ард” кино театрын ар талын хаалгаар дөнгөж алхтал хоёр алхмын цаана хаалга нь онгорхой заалыг дүүргэн суусан үзэгч, эзэн нь хараахан ирээгүй тайз...

18.00 цагт эхлэх тоглолтоос 15 минутын өмнө очсон ч суудал дүүрч, арын суудлууд руу цөлөгдөв. Сумын клубын заал шиг жижигхэн талбайд суудал засч эсрэг талд тайз, тайзны голд нэг сандал... Хамгийн ихдээ 300 хүний багтаамжтай. Адрыг тойруулан улаан хилэн хөшиг унжуулж, гэрэлтүүрэг тавьснаар өөрөөр шинэ юм бол алга.

“Эрх нялх аялгуу” уран бүтээлийн цэнгүүн Д.Сосорбарамын дотнын найз, СГЗ Б.Цэнддоогийн “Эрх нялх аялгуу”-гаар эхлэв. 

Хөх талын булаг дээр

Хөөрхөн хоолой эгшиглэнэ

Хөх зүүний үзүүр хөндлөн бариагүй л болов уу

Хөнгөн боловч гунигийн шүүдэр унаагүй л болов уу

Хөх булгийн тэнд тийм л хоолой эгшиглэнэ

Урин хаврын ногоо ургаж дуулаад байхад

Усны шувууд ирээд найралж дуулаад буухад

Унах навчсын түрүүч асгарч дуулаад харихад

Унтаад л унтаад л унтаад л байсан эрх нялх яалгуу...

Дууны ая дан буюу хөгжмийг Д.Сосорбарам өөрөө бичсэн. Түүнийгээ цэнгүүний төгсгөл хүртэл хадгалсны эцэст ирсэн зочдын сонорыг сая мялаасан байдаг юм. Өмнө дуулсан “Зүүдний гүйлга”, “Эрийн сайхан хийморь”, “Дорнын цагаан саран”-гаас дутахааргүй том дуу болсон юм байна. “59 насаа үдэх, 60 насныхаа босгон дээр дууны ая хийж үзлээ” хэмээсэн нь энэ аж.

Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг
...

Ганган фракны халааснаас торгон эрээн алчуур гарган ирж нүдээ арчингаа тайзны гол руу алхахаар нь “одоо л нэг амьсгаа авах нь дээ” гэтэл үргэлжлүүлээд “Үлэмжийн чанар” шуранхайлах нь. Арван хэдэн жилийн өмнө СТӨ-нд хийсэн тоглолтынхоос огт өөр дуулалт. Хэдэн бадаг дуулсныг тоолсонгүй, өмнө сонсоогүй шинэ шинэ бадгууд шуранхайлсаар...

Хүн гэдэг чинь юу юм бэ?
Хаана байнаа?
Хүүхний гоо сайханд уу?
Эрчүүдийн бяр тэнхээнд үү?
Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадвартан уу?
Шинэ загвараар хувцасласан биенд нь үү?
Үгүй ээ, үгүй дээ
Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон
Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам
..." /Р.Чойном/

“Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгаль
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ
...” /Р.Чойном/

Дуулангаа шүлэглэнэ, шүлэглэнгээ дуулна. Хаана төгсөж, хаанаас эхлэхийг таах боломжгүй.

...“Тэнгэрийн хаяанд эхэлж ассан цог

Түрүүчийн гялаан одод минь ээ

Чамаас би зүүд гуйя

Чамаас би зүүд гуйя...”

“Хээр хоносон манан газраас салж ядан дэгдэнэ

Хээнцэрхэн дэлхий шүүдэрт нь гялталзаж нялхарна

Хэлж ярихгүйгээр нэг нэгэн рүүгээ зүтгэлнэ

Хэзээ ч ирэхгүй жаргалыг амсан тамшаална аа...”

“...Самрын гурван толгойгоо

Сайвар саарлаараа туулна аа
Санааны амраг чамтайгаа
Санан сууж найрлая

Үзмийн гурван толгойгоо
Үрээ саарлаараа туулна аа
Үеийн бяцхан чамтайгаа
Үерхэн сууж найрлая аа...”

“...Нартад хоёр үнэн л байдаг болохоор

Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү

Хоёрхон үнэн байдаг жамаас зөрөх гээд яах вэ

Үнэнд сөгдөөд сайхан өөдрөг явья даа...”

Р.Чойномын “Гунигийн дуу”, “Зуслангийн уянга”, Б.Балжиннямын үг, ая “Дуулан хүлээж сууна уу”, “Шөнийн бороо”, “Би чамд хайртай”, “Жаргаах зүрхэн”, Д.Сосорбарамын үг, “том” Жагаагийн ая, “Uvertura” хамтлагийн дуулснаар олны хүртээл болсон “Жамаас”, Т.Ганболдын ая, Д.Сосорбарамын үг “Би өөрөө”, “Аргагүй амраг”, “Самын гурван толгой”... Лав арав гаруй, хорь шахам дуу дуулагдав. Гэсэн ч тоглолтын дараа хаалган дээр шахцалдан гарах үзэгчид "Харин ч цөөхөн дуу дуулчихлаа", "Эрийн сайхан хийморь"-ио, "Байн байн санаа алдахад"-ыг дуулсангүй... гэх. Оронд нь нэлээд олон шинэ дуу түрж орж ирсэн юм байна.   

Р.Чойномын шүлэг, найраглалууд, Д.Сосорбарамын өөрийнх нь шүлгээр бүтсэн гурван ч дуу, өмнө дуулагдаж олны хүртээл болсон хуучны болон ардын сайхан дуунуудыг ар араас нь угсарч найруулсан хоёр цаг хагасын тоглолт... Дундуур нь Б.Цэнддоогийн “Хүргэн орох хууль”, “Хөдөөгийн сонгогч”, “Алтан унжлаганы тухай” хошин өгүүллэг...

Концерт, тоглолт гэхээсээ илүү драм талдаа ч гэмээр. Яалт ч үгүй Д.Сосорбарамынх л байх ёстой дуу, дурсамж, утга уянга, улс төрийн хөнгөн, хошин егөөдөл. Цэл залуухан Р.Чойномын тэсч тэвчсэн гаслангуй эндээс сонсогдож, Догшин хутагтын сахиус, шүншиг энд орших мэт нуруу руу хүйт даана. "Галзуу" хэмээх Со буюу Д.Сосорбарамын оршихуй ч ийм л буй заа.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Намжилын Ханой (172.69.252.133)
    Би болбаас Намжилын Ханой байна. Энэ нэг цагийн аясаар хувирдаггүй, хүнийг дээр доор хэмээн ялгаварладаггүй, миний зовлонг өөрийн мэт хуваалцдаг, яах вэ жаахан онгироо нөхрийн найз билээ. Ээж минь өнгөрөхөд надаас илүү уйлсан нөхөр шүү дээ. Энэ бол СОООО... Хүн асаж амьдрах хэрэгтэй... Фаина Раневская "Хүн Лаа хоёр адилхан... Зарим нь гэрэлтүүлдэг байхад, зарим нь бөгс рүү орчих юм" гэжээ. Наад нөхөр чинь эхнийх нь...
    2023 оны 01 сарын 03 | Хариулах
  • ҮЗЭГЧ (192.82.71.146)
    ҮНЭХЭЭР ТАСАРХАЙ БОЛСОН БОДЛОГШИРООД УХААРААД Л УЙЛААД Л ЁОО ХЭД Ч ХУВИРСАН БЭ ҮНЭХЭЭР ТАСАРХАЙ БОЛСОН БИ ДУУССАНЫ ДАРАА ГАРМААРГҮЙ ЮМ БОДООД Л СУУГААД БАЙМААР БАЙСАН
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Бадаг овогт Чойдогийн Уранчимэг (59.153.115.188)
    галзуугийн вирус ч байхгүй гэж хэн нэгнийг өргөмжилж, нөгөөг гутааж байхыг чинь сонссоон, харин уучлаарай гэхийг чинь сонсоогүй байгаа Со гуай
    2020 оны 10 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 13 цаг 58 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 14 цаг 5 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top