x

Ерөнхий сайдын үнэтэй Хотын даргын суудал

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазарыг томилов. Яг бас асан гэж хэлэхэд төвөгтэй л дээ. Учир нь энэ өдрийн өглөө УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гишүүний бүрэн эрхтэйгээ хамт НИТХ-ын анхдугаар хуралдаанд морилж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшсэн байдаг юм. Намын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж, Нийслэлийн намын хороогоор дэмжүүлсэн түүнд өрсөлдөгч байсангүй.

Гэвч НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс “УИХ-ын гишүүний ажил үүргийн хуваарьт үл хамаарах албан тушаалд давхар нэр дэвшээд явж байгаа чинь Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн шүүмжлэлд мань хүн “Ерөнхий сайд намайг томилно гэж хэлээгүй. Томилохгүй бол бас яах юм” гэсэн тайлбар хийж байсан. Өөрөөр хэлбэл “Томилсных нь дараа итгэнэ” гэсэн үг л дээ. Харин орой нь УИХ-ын чуулган хуралдаж Д.Сумъяабазарыг чөлөөлөөд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилгоогоо хийсэн. Тэгэхээр энэ томилгоо нэлээд тулгамдуу буюу сүүлийн мөчид шийдэгджээ гэсэн үг. Өөрөөр МАН-ын даргад хууль зөрчин барин процессийн ийм алдаа хийх шалтгаан байхгүй. Магадгүй энэ нь нэлээд эртнээс угшилтай зөрчилдөөн байж болох юм.

Тухайлбал, өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн хацрандаа “тентэй” зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, Д.Сумъяабазартан үүнд нэр холбогдсон билээ. Тэр үед УИХ-ын сул гишүүн байсан Д.Сумъяабазарыг сайдын суудлаас болж намын даргадаа гар хүрсэн гэх яриа ч тархсан байдаг. Өөрөө энэ тухайд "Долдугаар сарын 2-ноос хойш Ерөнхий сайдтайгаа уулзаагүй" хэмээн жиргээгээр хариулсан байдаг ч уулзах, шанаадчих хоёр ч гэсэн яг адилхан биш л дээ.

Ерөнхийдээ ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын “хаан” болох нь нэгэнт тодорхой болсон У.Хүрэлсүхийн суудлыг залгамжлагчийн тухай яриа нам дотор ид өрнөж байгаа. У.Хүрэлсүхийн цорын ганц өрсөлдөгч нь Сү.Батболд байж болох ч “Чингис” зочид буудлыг хувьчилж авсан асуудлаар нь хуулийнхан санаатай, санаандгүй ороогоод эхэлснийг үзвэл намын зүгээс нэг их дэмжлэг өгөх гээгүй л болов уу. Тэгэхээр шууд У.Хүрэлсүхийн залгамжлагч буюу шинэ Ерөнхий сайд, намын даргын асуудал руу орох хэрэгтэй болж байна.

Үүнд хамгийн их амбицлаж байгаа хүн нь Д.Сумъяабазар байж таарна. Өнгөрсөн удаа У.Хүрэлсүхийн танхимд багтаж чадаагүй, өмнө Уул уурхайн сайд байхдаа Тавантолгойд IPO гаргана гэсэн том амлалт, том мөрөөдлөө танхимынхаа тэргүүнд нугаслуулаад өнгөрсөн хүний хувьд. Тэгээд ч ард нь Нийслэлийн нам буюу МАН-ын гол цөм байж байдаг. МАН доторх "хотын фракци" гэдэг нэр томьёо огт санамсаргүй ч үг биш. 

Хэрвээ Д.Сумъяабазарыг дараачийн Ерөнхий сайд гэвэл МАН-ын даргын суудал ч гэсэн түүнд шилжиж таарна. Ингэвэл У.Хүрэлсүх намаасаа бүр мөсөн тасарна гэсэн үг. Тиймээс өөрт илүү ойр, гар дор нэгнийг МАН-ын толгойд, Ерөнхий сайдад суулгахын тулд Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс нь буулган хотын даргын суудалд суулгажээ гэж хардаж болохоор байна. Хэрвээ Сумка нь анхнаасаа л хотын даргад шунасан бол УИХ-ын сонгуульд яах гэж нэр дэвших билээ.

Тэгээд ч мань хүн ердөө хэдхэн хоногийн өмнө буюу орон нутгийн сонгууль болохын урьд "Намаа ялалтад хүргэвэл та хотын дарга болох уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Би хотын дарга болохгүй. Олдсон нүх болгонд гүйж ороод байдаг оготно биш” хэмээн өөрийн амаар хэлсэн удаатай. Тэгэхээр түүнийг "оготны нүхэнд" шургахад хүргэсэн хүн нь өөр л хүн байж таарна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 7 цаг 26 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 10 цаг 44 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 10 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 10 цаг 57 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 11 цаг 2 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 14 цаг 14 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 14 цаг 18 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 14 цаг 21 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 14 цаг 32 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 16 цаг 4 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 16 цаг 45 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 16 цаг 46 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 17 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 17 цаг 46 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06 Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 2026-11-06 Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 2026-11-06 Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 2026-11-06 Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top