x

АРХИНЫ ТАЙЛБАР

Хэргээр хөндөе гэж бодож төлөвлөж бичсэн нийтлэл. Үндэсний аюулгүй байдалд маш том аюулын харанга! Архидуулахгүй байх биш, үхүүлэхгүй байх гэдэг нь Монголын ТӨР-ийн бодлого арай ч биш байгаасай!

Нэгэн уулзалт санаанаас ер гардаггүй. Нийслэлийн Засаг дарга (Су.Батболд) өөрөө албатуудаа дагуулж ирээд ярьсан хэлсэн учраас би ТӨР рүү зориглон аваачиж наахаар шийдлээ. 2017 оны эхээр шиг санагдана. Монголын шилдэг нийтлэлчдийн клубын (baabar.mn сайтад нэгдэж ажилладаг) нийтлэлчдийг УБ хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ урьдаг юм аа. Хотын хөгжил энээ тэрээ гээд баахан слайд үзүүлэн танилцуулга хийв ээ. Араас нь асуулт залгалаа. Тэд ч боломжоороо хариулж байна. 

Би хэргээр асуулаа. Энэ их архичидаа хотын захиргаа яах гэж байна, алийн болгон архичидыг ард түмэн тэвчих юм, Та нарт ямар бодлого байна гэлээ. Хотын дарга өөрөө хариулсангүй, харьяа нэг чухал хэлтсийн даргаа яриуллаа. Нэрийн хуудас нь надад байна. Нэр усыг нь хэлэхээ азная. Одоо тэр нөхөр лав тэндээ байхгүй байх.

ЗДТГ-ын хэд хэдэн дарга хамсан хариулах гэж оролдлоо. “Баярхүү гуай, Баярхүү ах аа, Та ойлгох хэрэгтэй” гэж байгаад л өрөвдөлтэй (бүр үхээнц) тайлбар хэлцгээв ээ.

Юу гэсэн бэ гэхлээр, нийслэл дэх архичидыг Хотын захиргаа сайн мэдэж байдаг гэнээ. Хороо хориндоо ихэнхи нь бүртгэлтэй, хэдэн зуун архаг архичин засрал авахгүйгээр байж байдаг гэв. Бид мэдэж байна, бүгдийг нь мэдэж байна, Цагдаа ч тэднийг сайн мэдэж байгаа гээд л ам амандаа бувтнана. 

Мэдээд мэдээд яадаг юм гэж би асуулаа. Хариулж байнаа. Хааяа хааяа тэднийг бөөнөөр нь баривчлан саатуулах явдал гардаг гэлээ. Цагдаа тэр ажлаа сайн хийчихдэг гэлээ. АСЕМ-ын уулзалтын үеэр тэднийг албадан саатуулж хотоос гаргаж бөөгнүүлээд дараа нь сулласан гэх мэт. Өвлийн хүйтэнд осгоод үхчих вий гээд Цагдаа, эмнэлэг хоёр хамтран ажилладаг гэж байна. Зохион байгуулж байгаа ажлаа дурдаад л байна. Их л ажил хийдэг бололтой юм ярилаа. Эрүүл мэндийг нь л яриад байна, цаана нь ёс суртахуун, нийгмийн дэг журам, нийгмээ доромжилдог, сахилга бат, ариун цэвэр, ахуйн соёл гэх ганц ч үг өгүүлбэр олж сонссонгүй. 

Асуулаа. Тэгвэл яагаад архичид амь бөхтэй, харин ч тоо толгой нь өсөөд байгаад байдаг юм бэ? Хариулт нэг л биш ээ. Харин ч өрөвч хүмүүнлэг тал руугаа хариулт хэлбийлээ. Баривчлаад хорьдог, ганц хоёр хонуулаад тавьж явуулахгүй бол хоригдсон газраа шууд үхчихдэг, эсвэл бие нь муудчихаад сандаргадаг тул дур зоргоор нь гадуур архидуулж байхгүй бол болохгүй гэж хэлэх шиг дуулдав. Архиа уухгүй бол үхчихдэг, үхээд гай тарьдаг, үхүүлж байхаар гудамж зээлд нь сул тавиад архийг нь уулгаад амьд явуулж байгаа нь хүмүүнлэгийн үйлс шахуу юм хэллээ. Нинжин сэтгэл рүүгээ хэлбийгээд явчихлаа.

Хүлээж авах газар олддоггүй л гэнэ, гэр бүл гэж байхгүй л гэнэ, эмнэлгүүд бараг бүгд архичидын өмнө хаалгаа барьсан л гэнэ, Цагдаа мэдэж байдаг, хараа хяналтнаасаа гаргахгүй, хотын захиргаа бас мэдэж байдаг, үхүүлчихгүйн тулд сул чөлөөтэй архидуулаад явуулдаг, тэднийг тэгсгээд байлгаж байхаас өөр арга алга, Та ойлгооч гэх нь тэр. Хариулт нь ердөө энэ. 

Гоё хариулсан байгаа биз? Үүнд чинь эцэс төгсгөл гэж байна уу? Манай Монголыг, Монголын нийгмийг, Нийслэлийг маань муухай харагдуулаад тэд чөлөөтэй архидаж байх ёстой юу гээд шалгаах тусам “Үхүүлчихгүйн тулд архидуулаад явуулж байхаас өөр арга байхгүй!”. Ямар ч гарц хувилбар байхгүй хэмээн шууд л миний амыг таглав. Гол хариулт: Архидуулахгүй байх биш, үхүүлэхгүй байх! Дүгнэлт: Монголын төр архичидынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байдаг юм байна, архийг нь уулгаад, толгойг нь илээд! 2017 оноор авч ярьж байна шүү.

2017 оноос хойш Нийслэлийн Засаг дарга, ЗДТГ хэд хэд солигдлоо. Архичидтай тоймтой тэмцэл явуулж ялалтад хүрлээ, амжилттай тэмцэж байна, үр дүн нь энэ байна гэсэн тайлбарыг ард иргэд маань олж сонсоогүй өнөөг хүргэлээ. Эсвэл би сонсоогүй, уншаагүй өнгөрчихөв үү? Архитай амжилттай тэмцээд байгааг нь би харалгүй өнгөрчихсөн бол ёстой далан таваар бууж өгсүгэй! Томоос том уйчлалт гуйя.

2017 оноос хойш гурван жил дурайтлаа өнгөрчихжээ. Нийслэл хотын гэр хороолол, хотын зах хавьд архичидын бөөн сүрэг бэлчээстэй. Аймаг сумын төвүүдэд тэр гэх тэмдэгтэй архаг гавьяат архичид бас ярайж байдаг гэсэн. Тэднийг бор шувуу, болжмор, бөбө гэх мэт өхөөрдөн нэрлэнэ. Тэд өвөл зунгүй, өдөр шөнөгүй, цаг наргүй архины мөнгө, архины хамтрагч хайн сүрэглэн зогсоно. Тэдний биологийн цаг нийтэд тодорхой, хот хөдөө ялгаагүй. Архи нь толгойноос гараад шартаж үхэхдээ тулсан нөхөр үүр шөнөөр хэвтрээсээ босоод гудамжинд гарна. Өглөө ажил цуглахаас өмнө тэд л гудамжны чимэг болон зогсоцгооно. Ажил цуглах үеэр дэлгүүр онгойно. Гуйлгаа гуйж эхэлнэ. Хүн танина гэж жигтэйхэн. Шууд дээрэм хийх чадалгүй болцгоосон. Зуун цаас, хоёр зуун цаас, хэд ч байсан голохгүй. Бөөгнүүлж байгаад “нөгөөх”-өө авч ууцгаана. Өдөр шал согтуу, гэхдээ хамгийн аз жаргалтай сүрэг хүн. Үдээс хойш согтоод ухаан алдаад унана. Хот, дүүргийг муухай харагдуулан энд тэнд ундуй сундуй унтаж байна. Хэн ч тоохгүй. Цагдаа бүр ч тоохгүй. Өвөл бол осгож үхүүлэхээс сэргийлээд нэг тийш аваачдаг бололтой. Унтаж унтаж шөнө дунд сэрнэ. Толгой нь хага үсрэх шахна. Үүр шөнөөр ээлжит ажилдаа гарна. Хорин дөрвөн цагийн хэмнэл нь энэ. 

Төр засаг, УБ хотын ЗДТГ, Цагдаа, эрүүлжүүлэх тэднийг сайн мэдэж мэдэрч байвч амьд явуулах хүнлэг үүргээ ухамсарлан нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлнэ. Зовлонг нь архичидыг тойруулсан дэлгүүр, дэлгүүрт үйлчлүүлэгсэд, архичидын ар гэрийнхэн, орцныхон, хамар хашааныхан үүрнэ. Амьд яваасай, хөөрхий минь гэж байгаа нэг ч хүн үзээд өгье гэхнээ байхгүй. Бүгд л үхэж далд ороосой гэх ганцхан хараалтай (ерөөлтэй). Aлвaл таарна гэх хараал бишгүй дээ л сонсож байна. Уншигчид ч бишгүйдээ сонсоо байлгүй. 

Архичидыг нийгмээсээ шахан зайлуулах арга замыг би зөндөө бичсэн дээ. Дахиад л улиглая. УИХ-аар яаралтай хууль батлая. Архичид архидаж болно. Өндөр татвар төлөөд архидаг. Энэ тухай хууль. Юун татвар вэ гэвэл ажил хөдөлмөр эрхлэхгүй, бас нийгэм ба гэр бүлдээ архины хар энерги цацаж байгаагийнх нь төлөө төрөөс авах татвар. Татвар төлж чадахгүй гэвэл архинаасаа гар. Хоёр л зам байна, тэдний хувьд. Архитайгаа хамт явах бол татвар төлж байж яв, татвар төлөхгүй, төлбөрийн чадваргүй гэж байгаа бол архинаасаа үүрд гар. Хөөрхий тэд ямар татвараа төлдөг юм гэж ам асуух хүн зөндөө олон. Ганц л хариулт:Тэднээс татвар авч улс баяжих гэсэн асуудал биш, тэднийг архинаас бүрмөсөн гаргах асуудлыг л хатуу тулгаж байна. Тэгж тулгахгүй бол оройтлоо! 

Төрийн өгөөмөр хараа хяналт дор оршдог, ядаж архины мөнгө гуйх нүүртэй архичидын (танагтай нь) тухай би энд ярьж байна. Харин хог ухдаг, гуйлга гуйдаг, хүн гэж нэрлүүлэх гавьяагүй болчихсон золбин тэнэмэл түг түмэн хүний (танаггүй нь) тухай яршиг цаашаа гээд орхилоо. Буянаараа болог. Тэдэн дээр Монголын төрийн хараа хяналт (ядаж зохицуулалт) илт үгүйлэгддэгийг иргэд бухимдан ярих юм билээ. Би бас хошуу нэмчихье. Золбин тэнэмэл иргэдийг үхүүлэхгүй нь Төрийн үүрэг байлаа гэхэд мөнх наслууж (30 жил оршин тогтножээ!), нийгмээ муухай харагдуулж, нийгмээ доромжлуулж байх нь бас Төрийн үүрэг үү? 

Дэлгүүр хоршоогоор нэг ярайсан олон төрлийн архи манай эдийн засагт нэмэр болдог, улсын төсвийг архины үйлдвэр ба худалдан авалтаар бүрдүүлдэг гэх хуучирсан, тэнэг ойлголтоосоо төр-засаг, эрх баригчид минь салах цаг болсон. Эдийн засагт, төсөвт нэмэртэй гээд Монголын эрдэнэт хүний амийг хэдэн зуу, хэдэн мянгаар нь золиослож чимээгүй үхэл рүү нь түлхэх чинь хүнлэг үйлс мөн үү, төсвийн санхүүчид ээ? Энэ асуултыг Улаанбаатар хотын шинэ дарга болон аймаг сумдын шинэ дарга нарт бас тавья. Хариултаа нэхнэ шүү!

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Бадаг овогт Чойдогийн Уранчимэг (59.153.115.188)
    манай хөрш талийгаач /хөөрхий муу хүн байгаагүй юм/ архи уудаг байсан бурхан болоочийг цагдаа нар нь сайн мэдэж байгаа юм байна, тэдний үүдний гишгүүрийг манай руу өгсүүлэн шидсэн эзэн нь ч тодорхой юм байна, манай ГЭРТ АВИЛГАЧИН БАЙХГҮЙ ЭЭ
    2020 оны 10 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Өчигдөр 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Өчигдөр 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Өчигдөр 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Өчигдөр 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Өчигдөр 13 цаг 38 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 09 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ Өчигдөр 09 цаг 45 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа Өчигдөр 09 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Өчигдөр 09 цаг 07 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ Өчигдөр 08 цаг 53 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Өчигдөр 08 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 07 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ Өчигдөр 07 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо Өчигдөр 07 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав Өчигдөр 07 цаг 02 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Уржигдар 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top