x

Д.Сумьяабазарыг нийслэлийн Засаг даргад дэмжсэнээр НИТХ Үндсэн хууль зөрчлөө

Шинээр байгуулагдсан НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг нэр дэвшүүлэхийг дэмжив. Мөн НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу Д.Сумьяабазарыг Нийслэлийн Засаг дарга болоод Улаанбаатар хотын захирагчид томилуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүллээ.

Д.Сумьяабазарыг хотын даргад нэр дэвшүүлэх тухай асуудал МАН дотор сүүлийн хоёр өдөр яригдаж шийдэгдсэн ч нэр дэвшигч Д.Сумьяабазар энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлэхгүй байсан нь олон нийтийн зүгээс “Эрхбиш нэрээ татчих байлгүй дээ” гэсэн хүлээлтийг үүсгээд байсан билээ. Учир нь мань хүн ердөө гурав, дөрөвхөн сарын өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргийн иргэдийг төлөөлөн УИХ-д сонгогдсон хүн.

Гэвч өнөөдөр хуралдсан НИТХ-ын анхдугаар хуралдаан дээр Д.Сумьяабазар гишүүн өөрийн биеэр хүрэлцэн ирж, нийслэлийн Засаг даргад нэр дэвшсэн явдал нь байдлыг өөрчлөв. Ялангуяа нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх явцад түүний илэрхийлсэн байр суурь НИТХ-ын гишүүдийн төдийгүй олон нийтийн гайхашруулав.

Хэлэлцүүлгийн явцад НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс “УИХ-ын гишүүн хүн гишүүний бүрэн эрхээсээ татгалзаагүй байж яагаад давхар албан тушаалд нэр дэвшээд явж байгаа юм бэ? Үндсэн хуулийн зөрчил болж байгаа юм биш үү?” гэсэн асуултад эрхэм гишүүн “Нэгдүгээрт хуулийн зөрчил байхгүй. Хоёрдугаарт Ерөнхий сайд томилохгүй гэвэл яах юм. Гуравдугаарт энэ бол манай намын үнэт зүйл, зарчмын асуудал” гэж хариулав. Ингээд МАН гэдэг нам УИХ, орон нутгийн сонгуульд үнэмлэхүй олонхи болсноор улсын хуулийн дээр гарсан гэдгийг Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар өөрийн биеэр үлгэрлэлээ. Үлгэрлээд зогсохгүй НИТХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн зөрчил рүү түлхчихлээ.

Учир нь Үндсэн хуулийн 29-р зүйлд заасан ёсоор УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад буюу хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран хийхийг хориглодог. Хэрэв өөр ажил, албан тушаалд томилогдохоор бол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураар татгалзаж, УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой. Энд "томилогдсоны дараа" энэ тэр гэсэн үг огт байхгүй.

Хоёрдугаарт, МАН-ын хурлаас Д.Сумьяабазарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх, энэ тухай шийдвэрийг НИТХ албан ёсоор хэлэлцэх хоёр бол огт өөр зүйл. Нийслэлийн МАН бол МАН-ын Удирдах зөвлөл дээр уг асуудлыг хэлэлцсэн нь намын дотоод шийдвэр учраас Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүй байж болох ч НИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэх нь намын бус төрийн асуудал болоод явчихаж байгаа юм. Энэ тохиолдолд зайлшгүй УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын албан ёсны шийдвэртэйгээр хуралдаанд оролцож, нэрээ дэвшүүлэх ёстой гэсэн үг. Харин НИТХ-ын шийдвэр гарсны дараа Ерөнхий сайд түүнийг томилно уу, байна уу ёстой МАН-ын өөрсдийнх нь асуудал.

Гэтэл мань хүн “Ерөнхий сайд намайг Засаг даргад томилохгүй бол би яах юм” гэсэн шиг барьцаа нэхээд сууж байгаа нь нэгдүгээрт ёс зүйгүй, хоёрдугаарт боловсролгүй, гуравдугаарт маш бүдүүлэг бөгөөд бүдүүн зүрхтэй хүн болохыг харууллаа.

 Хоёрдугаарт “Үндсэн хуулийн зөрчил бий болоод байна шүү” гэсэн НИТХ-ын төлөөлөгчдийн өмнөөс “Манай намын үнэт зүйл, зарчим ийм. Нам бол ялалт байгуулах л ёстой” гэсэн үг сууж байгаа нь сонгогдсон төлөөлөгчдийг төдийгүй сонгосон сонгогчдийг нь, нийслэлчүүдийг нийтээр доромжилсон хэрэг болов. УИХ-ын дарга бол НИТХ-ын дарга биш. Нам бол төрийн дарга биш. Ийм энгийн хоёр зүйлийг ч мэддэггүй, эсвэл мэдэхийг хүсдэггүй, мэдсэн ч үл ойшоодог хүн МАН-ын удирдлагад ажиллаж, нийслэлийн намыг нь толгойлж байна. Зарчим гэвэл, МАН-ын дарга нар хэн нь хэр том толгойтой, нам дотроо ямар "овгор" байхаас үл хамаарч хууль нэг мөр үйлчилдэг л байх ёстой.

Д.Сумьяабазарын хэлснээр бол У.Хүрэлсүх “Томилохгүй” гэчихвэл өөрөө УИХ-ын гишүүн ч үгүй үлдэх учраас УИХ-ын гишүүний мандаттайгаа Нийслэлийн Засаг даргад дэвшээд явж байгаа юм байна. Томиллоо гэчихвэл гүйж очоод өргөдлөө өгчих юм байна. Гэтэл томилсон буюу батламжилсан шийдвэр гармагц Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэгт унана. Томилохгүй байсан ч НИТХ-аас гаргасан өнөөдрийн шийдвэр Үндсэн хуулийн бус болоод явчихлаа. Тэгэхээр МАН энэ хайчин дундаас яаж гарах нь сонин байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (105.112.124.248)
    Миний гэрчлэлийг уншаарай. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮМҮҮСИЙН МЭНД ХҮРГЭЕ ЖИНХЭНЭ, ЖИНХЭНЭ БАЙШИНААС АВАХ ЗЭЭЛ ХЭРХЭН ЗЭЭЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭГДЭЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН КОМПАНИЙГ ЖОЗО ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэв, би өнөөдөр маш их баяртай байна БУРХАН JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН и-мэйлийг ивээх (joseluisloans@gmail.com) Намайг Сэндэнсүрэнгийн Номинчулуун гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би бол МОНГОЛ УЛС байшин худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын хугацаанд жинхэнэ зээлийн компани хайж байна Миний олж авсан зүйл бол надад итгэж, эцэст нь итгэхэд хүргэсэн олон тооны луйвар байсан өдрийн хувьд тэд миний мөнгийг хариуд нь юу ч өгөхгүйгээр авсан миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч хүсээгүй Интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой бүх зүйл, тиймээс би зээл авахаар явсан а-аас зарим мөнгө найз минь, би түүнд болсон бүх явдлыг хэлээд тэр надад тусалж чадна гэж хэлсэн тэр надад ямар ч хэмжээний зээл тусламж үзүүлэх боломжтой зээлийн компанийг мэддэг тэр надад маш бага хүүтэй 2% хүү хэрэгтэй байсан тэднээс зээл авахад тэр зээл авах хүсэлт гаргахад надад чиглүүлсэн тэр надад хэлсэн шиг би тэдэнтэй И-мэйлээр (joseluisloans@gmail.com) өргөдөл гаргасан, би хэзээ ч итгэсэн боловч би хичээгээд хамгийн их гайхсандаа 24-ийн дотор зээл авсан цаг, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл олгосонд Бурханд талархаж байна ийм луйвар дээр ийм компаниуд одоо хүртэл байдаг, Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст энэ имэйлийг (joseluisloans@gmail.com) танд өгөхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) хаягаар орж, тэднээс зээлээ аваарай, бурхан ивээг jose luis зээлийн компани нь жинхэнэ зээлийн санал болгосны төлөө. Би зээл авсан тул зээлийнхээ талаар JOSE LUIS зээлтэй холбоо бариарай стрессгүйгээр энэ компаниас амжилттай зээл аваарай., имэйлээр нь зочилно уу (.joseluisloans @ gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах

  • Зочин (188.168.155.162)
    Энэ тэнэг Хурэлсух худалчид ухамсарын шанаа огоод.номхруулчихсан болоод Хуукийг ч хуулийг ч гишгэлээд дураараа дургиж болдог гэж бодоод тэнэгтэж явна уул нь хуулиндаа бол тэс омноо зуйл шуу дээ ..монголд хууль уйлчлэх биш дээ хучээр л хотын МЭР болно биз ...одоо тэр даравгар Дагвааг хардаа циркийг буцааж авах тэмцэлийн салхи салхилаад ирэхээр Циркийн барилагыг буулгаад хаячихлаа одоо Циркэд зориулсан барилга биш болсон би хоронгоо мэднэ гээд сууж байх болчихлоо .хулгайч нар бурхан ухаантай байж хулгай хийдэг юм гэсэн ..эд нар чинь бузар ухаантай ухээрууд юм даа .энэ Сумъяа бузар нийслэл бол том бялуу гэдгийг дэндуу сайн мэдэж байгаа ..
    2020 оны 10 сарын 26 | Хариулах
  • хотын иргэн (103.212.118.176)
    Энэ гар одоо яагаад байна аа."Яаж үгүй гэх вэ ч гэх шиг.Энэ үнэхээр тийм толковый " гар юм уу?
    2020 оны 10 сарын 24 | Хариулах
    • Энэ уу безтолковый жулик ..у него голова не наместе ...самый натуральный сволочь
      2020 оны 10 сарын 24
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 13 цаг 55 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 16 цаг 43 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 16 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 16 цаг 57 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Уржигдар 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Уржигдар 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Уржигдар 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Уржигдар 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Уржигдар 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Уржигдар 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Уржигдар 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Уржигдар 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Уржигдар 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Уржигдар 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Уржигдар 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Уржигдар 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Уржигдар 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Уржигдар 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Уржигдар 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ
Top