x

С.Одонтуяа: Нэг нам дангаар ноёрхохоор тагнуулын байгууллага ч хүчин мөхөсдөж байна

Өнөөдөр Ардчилсан намаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг шударга зохион байгуулж явуулахтай холбоотой асуудлаар ҮАБЗ-д хандан албан бичиг хүргүүллээ. Үүнтэй холбоотойгоор тус намаас мэдээлэл хийв. 

Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Орон нутгийн сонгуулийн явцад удаа дараа хууль бус ноцтой үйлдэл илэрсэн талаарх мэдээллүүд АН-д олноор ирж байна. Өчигдөр сошил орчинд ноцтой бичлэг тавигдсаныг та бүхэн харсан. Монгол Ардын намын нэр дэвшигч Сэвжидмаа, Гангамөрөн нарын сонгуулийн санал хураах хар машиныг хэрхэн хакердах, үйлчилгээ авахаар ярьж байгаа маш ноцтой бичлэг тарсан. Мөн хэд хэдэн дүүрэг дээр сонгогчдын саналыг авах зорилгоор мөнгө тарааж байгаа бичлэгүүд тарсан. Энэ зүйлс нь өөрөө Үндсэн хуулийн хоёр дахь хэсэгт заасан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдаж байна" гэсэн зүйл заалттай нийцэж байна. Түүнчлэн эрүүгийн хуулинд заасан олон зүйл заалтад хамаарч байгаа. 

Бид үндэсний аюулгүй байдал, иргэдийн амгалан тайван амьдрахад ноцтой занал хийлэл үүсч байна.

Сошилд тараад буй бичлэг дээр хар машины сервер нь гадаадад байдаг талаар хэлсэн. Та бүхэн санаж байвал 2016 онд Доржзодвын задалсан бичлэг дээр мөн "гадаадын мэдээлэл технологийн туслалцаа авна" гэж гардаг. Тэгэхээр энэ бүхэн давтагдаж байна.

Тухайн бичлэг дээр "Өнгөрсөн хаврын сонгууль дээр үр дүнгээ маш сайн өгсөн. Бид санал тоолох машин болон гар тооллоготой мөргөж, яг таруулдаг талаар дэлгэрэнгүй хүүрнэсэн" гэж гарч байгаа. 

Энэ бүхнээс харахад "төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого мөн" гэж АН-аас үзэж байна. Нэг намын дангаар ноёрхож байгаа энэ үед тагнуулын байгууллага нь хүртэл хүчин мөхөсддөг юм байна. 

Сайхан тагнуулын байгууллагын 11 хүн ажлаасаа халагдсан нь том эргэлзээ төрүүлж байна" гэлээ. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэв. 

Тэрээр "Бид таван заалттай шаардлага хүргүүлж байгаа. 

  1. Уг хэргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар нэн яаралтай хэлэлцэх,
  2. УИХ-ын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолд яаралтай өөрчлөлт оруулж санал тоолох дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” төхөөрөмж хэрэглэхийг болиулах,
  3. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолох, хар машин хэрэглэхгүй байх;
  4. Саналаа өгсөн сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ заавал хийдэг болох,
  5. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тогтоолын биелэлтийг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагыг хүргүүлж байна. 

Хэрвээ ҮАБЗ шаардлагад нэн яаралтай хариу ирүүлэхгүй бол бид олон улсын байгууллагад хандах болно" гэлээ. 

Шаардлагыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мөн илгээсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.46.174)
    Ардчилсан нам ямар ч утггүй болчилоо хэнд санлаа өгхөө мэдхээ байлаа хүсүүсийнмуу хэлэлж гарагчихаад луварчинь гууд гараад суучихаж хэнд санлаа өгхөө мэдхээ байлаа итгэж байсан хүмүүс нам маань алга болчихлоо ардын нам хужаатайгаа нийлэж муулсаар байгаад самраад хаячихлаа энэ дарга болох луварчид чинь хэнднэ өгөх юм бэ
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
    • Иргэн
      Ккк... СЭТГЭЦИЙН гажигтай юм уу. Юу бичих гээд юу биед байгаа юм бэ... Гараар тоолох нь зөв...
      2020 оны 10 сарын 13
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 15 цаг 2 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 15 цаг 11 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 15 цаг 16 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 15 цаг 19 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 15 цаг 53 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 17 цаг 28 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял...
Top