x

АН сонгуульд ялагдвал Х.Баттулга хэрхэх вэ?

Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр болоход тавхан хоног үлдлээ. Сонгуулийн дүн бараг гарчихсан бололтой. Эрх баригч нам ирэх жилийн сонгуулийнхаа үр дүнг яриад эхэлчихэж. У.Хүрэлсүхийг хэн залгамжлах вэ?

Харин АН-ын дотоодод юу болж байгаа талаар чөтгөр ч таамаглахад хэцүү болов. Сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлснээс хойш /2020.09.30/ арав хоног өнгөрсөн ч намын дарга нь одоо болж буй сонгууль болоод сонгуульд оролцож байгаа намын бодлого, зорилтынхоо талаар нэг ч удаа мэдэгдэл хийсэнгүй. Нийслэлийн АН-ын дарга нь нэг, хоёр удаа зурагтаар гарсныг эс тооцвол...

Ерөөсөө 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараачаас АН дотор болсон хөдөлгөөн ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн нь улс төр сонирхогчдын хувьд тодорхой байсан. Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх явдал. Энэ зорилгоор өөрийн бүлэглэлийнхэн болох Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр, Д.Пүрэвдавааг /Ерөнхийлөгчийн зөвлөх асан/ Нийслэлийн АН-ын даргаар тавьсан.

Үүнээс хойш АН доторх бусад бүлэглэл, фракциудын гар хөл хумигдаж эхэлсэн төдийгүй орон нутгийн сонгуульд оролцох оролцоо, идэвхи ч гэсэн багассан байна. Намын хуучин лидерүүдээс нэг нь ч ил гарч дуугарсангүй. Нам сонгуульд ялах нь нийт намын биш, нэг хүний эрх ашиг болоод явчихаар үр дүн нь ч гэсэн эсрэгээрээ гарч болох талтай.   

Уг нь бол орон нутгийн сонгууль гэдэг УИХ-ын сонгуулиас дутуугүй чухал. Тийм учраас төрийн эрх мэдэл, орон нутгийн эрх мэдлийг Үндсэн хуулиар зааглаж, сонгуулийг нь тусад нь явуулдаг. Орон нутаг бүр өөр өөрийн төсөвтай, түүнийг нь хуваарилдаг, захиран зарцуулдаг эрх мэдэл нь орон нутгийн удирдлагад байдаг. Тэр эрх мэдэлтэн хэн байх, ямар бодлого явуулахаас орон нутгийн хөгжил, хороо дүүргийн ажил, иргэдийн амьдрах орчин, нөхцөл шалтгаалдаг.

Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хувьд энэ талын бодлого дээр сонгуульд өрсөлдөгчдийн ялгаа, зааг огтхон ч харагдахгүй байна. Нэг үгээр сонгогчдод сонголт хийх боломж алга. Дээрээсээ доошоо чиглэсэн намын бүтэц, бэл бэнчингээрээ л хэн нь ялахаа шодож байна.

МАН-ын хувьд УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан гэдгээрээ ааглаж, энэ байр сууриа орон нутагт хадгалахын тулд төрийн бүх аппаратыг ашиглаж байгаа. Намын дарга, УИХ-ын гишүүд нь орон нутаг, тойрог руугаа ажиллаж, нэр дэвшигчдээ гаргаж ирэхийг урьтал болгож байгаагаас бус сонгуулийн фон сурталчилгаа, намын мөрийн хөтөлбөр гэх мэт зүйлст огтхон ч ач холбогдол өгөхгүй байна.

Ийм нөхцөлд АН илүү товч бөгөөд тодорхой мессэж гаргаад илүү шаргуу ажиллах ёстой байсан ч тэгсэнгүй. Яг эрх баригч нам шиг намын үндсэн бүтэц, Ерөнхийлөгчийн өөрийн бүлэг фракци болон фанатууд дээр түшиглэж сонгуульд оролцохоор тооцсон нь АН-ын алдаа болж байна. Зөвхөн энэ хэмжүүрээр явбал АН болон Х.Баттулга У.Хүрэлсүх болон МАН-ыг дийлнэ гэдэг үлгэр. Илүү нийгэмдээ чиглэсэн сурталчилгаа, товч тодорхой мессежүүд дээрээ хүч хаясан бол УИХ-ын сонгуулийн үр дүнгээс үүссэн сөрөг реакци АН-д оноо авчирч болох байлаа.

Харамсалтай нь тийм ялгарал АН-аас одоохондоо лав харагдахгүй байна. Хэрвээ энэ удаагийн сонгуульд АН ялагдвал Х.Баттулга ирэх 2021 оны сонгуулийн боломжоо алдаад зогсохгүй намаа ч гэсэн алдах болно. АН дахиад засаглах хүртэл нэг бус сонгуулийн жилийг ардаа үлдээх болно. Х.Баттулгаас намаа авах, дараачийн эзэнд нь хүлээлгэж өгөх зодоон хэдэн сонгуулийн хугацаа туулахыг таах аргагүй юм.

Тиймээс Х.Баттулгад намаа ялуулж, амьд үлдэх, эсвэл намтайгаа, фракцитайгаа улс төрөөс арчигдах гэсэн хоёрхон л сонголт хүлээж байна.

Улс төрийн нам гэдэг өөрөө амьд организм, байнга шинэчлэлт өөрчлөлтийн дунд явдаг учраас хэн нэгэн лидер, хэзээ нэгэн цагт энэ намыг ахин улс төрийн тавцанд гаргаж ирэх л байх л даа. Харин Х.Баттулгын хувьд өөр. АН ялагдвал түүнийг хадгалж хамгаалж байсан хана хэрэм ч гэсэн нурж унана. Өөрийнх нь хананы цаад руу илгээсэн олон хүний араас өөрөө ч явж мэдэх юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Ggifvl (64.119.22.101)
    Баттулга ч АНтоглох юу ч биш Улсаар минь тоглоод эхэлчихлээ
    2020 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.48.150)
    Хаачих юу бхав Киргизүүд шиг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээ шоронд хийх гэж зүтгэх биз. Шүүрт, херо, шар Уянга, бүх юмны судлаач, босоо хөхөгчид юу хийх нь үү харж бхад учир нь тодорно доо. Аа бас өөрийгөө судлаачаар цоллодог нэг хүн, судлаач Ганаа бил үү
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
  • Буруу алхам (66.181.181.145)
    Лу.Болдыг зөвлөхөөрөө авч Шинэ нам,МАХНтай нийлсэн нь намын гишүүдийн дургуйцлийг маш их хүргэсэн
    2020 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (188.168.155.78)
    энэ орон нутгийн сонгууль АН д.их боломж авч ирэх ёстой байтал яагаад ийм арчгүй байнаа МАН ы унэн нууд царай или болчихсон энэ уед л дорвитой арга хэмжээ авч ядаж Орон ну гын сонгуульд улэмж ялалт байгуулах шаардлагатай байхад ямар сулдээ дорой байнаа .
    2020 оны 10 сарын 10 | Хариулах
  • ССТС (103.80.211.37)
    Москвад үлдсэн хугацаагаа дуусгана. Его ждёт участь прежних даргов
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • 1212 (183.177.100.4)
    Өндөрөөс унахдаа ганц худагт унах бий дээ ха ха
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • Болор (183.177.100.4)
    Х.Баттулга гэдэг хүний гарт энэ нам орсон гэдгийг хүн бүр мэдэж бгаа
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
  • Сэрээ (183.177.100.4)
    Энэ үнэн шүү энэ намынхан бодож тунгааж үзэж байгаа байлгүй дээ
    2020 оны 10 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 7 цаг 36 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 7 цаг 43 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 7 цаг 52 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 8 цаг 34 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 11 цаг 4 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 11 цаг 25 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 11 цаг 46 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 11 цаг 53 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 12 цаг 3 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 12 цаг 12 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 12 цаг 17 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 18 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top