x

Г.Занданшатар: Шударга ёсны тэмцэл бүх шатанд эрчээ авах хэрэгтэй байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Баянхонгор аймагт ажиллалаа.

ӨЛЗИЙ СУМАНД ХАШАА БАЙШИН 30-40 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Тэрбээр Өлзийт суманд өрнөж буй “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн явцтай эхлээд танилцлаа. Цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын 1.3 км гаруй шугам хоолой татахаас гүйцэтгэл нь 80 гаруй хувьтай байна. Сумын төвийн айл өрхүүд эхнээсээ нэгдсэн шугам сүлжээнд холбогдоод эхэлж. Аравдугаар сарын 1-нд дулаанаа авах аж. Иргэд энэхүү хөгжлийн төлөвлөлтөд ихээхэн идэвхтэй оролцож байгаа юм байна. Гудамжаа цэгцэлж, тууш эгнээнд шилжүүлж, шугам хоолой татах газрыг чөлөөлж, блокоор хашаагаа барьж байгаагаас гадна газар шорооны болон цэцэрлэгжүүлэлтийн ажилд сайн дураараа тусалж байгаа гэнэ.

Одоогоор 80 өрх нэгдсэн сүлжээнд орохоор хүсэлтээ илэрхийлжээ. Зарим нь аль хэдийнэ сүлжээнд холбогдож, угаалтуур, унитаз, шүршүүр зэргээ сууцандаа суурилуулжээ.

“Өмнө нь манай суманд хашаа байшин 3-10 сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо 30-40 саяар яригдах боллоо. Энэ бол бидний үр хүүхдүүддээ өвлүүлэх хөрөнгө юм. Тиймээс иргэд маань их баяртай байгаа. Г.Занданшатар даргынхаа эхлүүлсэн энэ сайхан ажлыг бид дэмжиж, урам зориг дүүрэн байгаа” гэж тус сумын иргэн Б.Хүрэлбаатар ярьж байна.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн төвийн “Номун далай” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолд оролцлоо. Ерэн жилийн түүхтэй, ууган сургуулийн 1964 онд ашиглалтад орсон барилга хуучирч муудан, хичээл хүмүүжлийн ажил зохион байгуулах боломжгүй болоод байсан юм. УИХ-ын дарга болон тус аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байсан М.Билэгт, Л.Элдэв-Очир нарын хөөцөлдлөгөө, идэвхтэй оролцоотойгоор шинэ барилга барих ажил хурдацтай өрнөж, Ц.Эрдэнээ захиралтай “Хаш гоёо” ХХК ердөө 1 жилийн дотор барьж дуусгажээ.

Шинэ байртай хамт тус сургуулийн шинэ түүх эхэлж байна. Шинэ ирээдүйг бүтээх шинэ үе энд хүмүүжиж, сурч боловсорно. Тиймээс дэлхийн түвшний мэдлэг, авьяас, чадвартай шилдэг иргэдийг бэлтгэхийн төлөө чин сэтгэлээсээ хичээн шамдахыг багш, сурган хүмүүжүүлэгчдээсээ хүсье” гэж УИХ-ын дарга хэллээ.

Тус аймгийн Политехник коллеж халаалт, агаар сэлгэлт, ариутгах татуурга, холбоо дохиоллын нэгдсэн систем бүхий авто засварын дадлагын шинэ байртай болжээ. “МСҮТ-ийг Монголын хөгжлийн нэг тулгуур гэж төр, засаг үзэж байгаа. Учир нь үйлдвэрлэл хөгжиж байж Монгол Улс хөгжинө. Үйлдвэрлэлийг гардан эрхлэх хүмүүс нь өндөр мэргэшсэн, чадварлаг, авьяаслаг техникийн мэргэжилтнүүд юм. Тиймээс МСҮТ-ийн суралцагчдын тэтгэмжийг 200.0 мянган төгрөг болгосон. Дипломыг биш, ур чадварыг шүтэх шинэ цаг ирж байгааг ойлгож, сайн мэргэжилтэн болохын төлөө хичээгээрэй” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуулийн оюутнуудад хандаж хэлсэн юм.

МАХ ЭКСПОРТЛОХ КВОТ ТУСГАЙЛАН ОЛГОХ ХҮСЭЛТ ТАВЬСАН НЬ НААШТАЙ ШИЙДЭГДЭЖ БАЙНА

Баянхонгор аймгийн хувьд энэ зун гантай, мал сүрэг нь ч тарга тэвээрэг муу авчээ. Тиймээс малчдынхаа амьжиргааг дэмжих, өвлийн хатууг гарз хохирол багатай давахын тулд мах экспортлох квот тусгайлан олгох талаар аймгийн удирдлагуудаас төр, засагт хандан хүсэлт тавьсан нь нааштай шийдэгдэж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мах боловсруулах “Мах март” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Өдөрт ямаа голдуу 300-400 бог нядалж байгаа тус үйлдвэр одоогоор 5000 орчим богийн мах бэлтгэн нийлүүлээд байгаа аж. Мал туранхай, ямаа гэхэд дунджаар 13 кг байна. Гэхдээ малчидтай үнэ тохиролцон 30 хувийг нь урьдчилгаа хэлбэрээр өгч, 70 хувийг нь борлуулалтын орлогоосоо тооцон олгох гэрээ байгуулан ажиллаж байгаа гэж тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр ярилаа. “Малаа борлуулах гэсэн малчдын хүсэлтийг бүрэн биелүүлж, аль болох их хэмжээний мах бэлтгэхийг хичээгээрэй. Төр, засгаас борлуулалт, экспортод тусламж дэмжлэг үзүүлэх болно” гэж УИХ-ын дарга амлав.

“МОНГОЛ ХҮН БҮР ӨДӨРТ ДОР ХАЯЖ 5 ХУУДАС НОМ УНШИХ” УРИАЛГАА ДЭМЖИХИЙГ ХҮСЛЭЭ

Мөн өдрийн орой УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийн хөдөлмөрчдийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, цар тахлын онцгой нөхцөлд эдийн засгаа, иргэдийн амьжиргааг эрсдэлээс хамгаалах чиглэлээр төр, засгаас авч байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

-Гантай зуссан тул өвөл нэлээд хүндрэл учирч магадгүй. Тиймээс малчдын мал, махыг борлуулах асуудалд онцгой анхаарч байна. Улсын онцгой комиссоос гамшгийн зэрэг тогтоох Ажлын хэсэг удахгүй Баянхонгорт ирж ажиллаж, улсаас үзүүлэх дэмжлэг туслалцааны асуудлыг шийдвэрлэнэ. Аль болох гарз хохирол багатайгаар өвлийг даван туулахын тулд бүгдээрээ хичээцгээе гэж УИХ-ын дарга уриаллаа.

Тэрбээр энд хэлсэн үгэндээ тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлууд үр дүнтэй болж байгаа тухай, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн үр дүн, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үүний тулд зээлийн хүүг бууруулах болон эдийн засгаа тэтгэх талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 6.2 дахь заалтыг санаатайгаар мушгин гуйвуулж байгаа үйлдэл, удахгүй эхлэх намрын чуулганаар хэлэлцэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудын үзэл баримтлал зэрэг сэдвээр байр сууриа илэрхийлж, тайлбар танилцуулга хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Юуны өмнө өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье гэж төрийн албаныханд уриалъя. Нэгэнт эхэлсэн цэгцрэх хөдөлгөөн, шударга ёсыг тогтоох тэмцэл дунд, доод шатанд идэвхтэй өрнөх ёстой. Аймаг, суманд энэ үйл хэрэг эрчлэх хэрэгтэй байна. Ингэж хүчээ нэгтгэж байж, улсаа өөд татах бидний зорилго биелнэ. Нөгөө талаар материаллаг хөрөнгө оруулалтаас гадна оюуны хөрөнгө оруулалтад анхаарах цаг болсон. Энд үндэсний бичиг соёл, номыг дээдлэх, эрдэм боловсрол, авьяас чадварыг эрхэмлэх олон асуудал багтана. Энэ үйл хэрэгт манай Баянхонгорынхон үлгэрлэнэ гэдэгт итгэж байна” гэлээ. Тэрбээр өөрийн санаачилсан “Монгол хүн бүр өдөрт дор хаяж 5 хуудас ном унших” уриалгаа дэмжихийг нутгийн түмнээсээ хүсээд, дунд сургуулийн 8-аас дээш ангийнхны дунд уншсан номынхоо талаар мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлж, эсээ бичих уралдаан зарлаж байгаагаа дуулгалаа.

Аймгийн Засаг даргаар томилогдоод удаагүй байгаа ч олон шинэ ажил сэдэж, хэрэгжүүлж эхэлж байгаа Д.Мөнхсайханыг тэрбээр сайшааж, “Д.Мөнхсайхан даргын “Гурван А-гаас салах уриалгыг аймаг, сумаараа, айл өрх, иргэн бүр дэмжих зайлшгүй шаардлагатай байна” гэв. Тэрхүү “Гурван А” гэдэг нь Д.Мөнхсайхан даргын аймагтаа дэвшүүлсэн Архинаас, Авлигаас, Ажилгүйдлээс салах уриалга юм байна.

Д.Мөнхсайхан дарга иргэдийнхээ эрүүл энхийг эрхэмлэх, аймгаа хоггүй болгох  “Гүйе, түүе”, архидалтгүй аймаг болох “Сархдаас сална аа, хө” уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Мөн аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран Цагдаагийн газрын хуучин байрыг засварлан “Жаргалтай амьдрал” төвийг нээжээ. Энд архинд донтогчид болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг эмчлэх, нийгэмшүүлэх, сэтгэл заслын болон бусад эмчилгээ хийх үйлчилгээ үзүүлдэг юм байна. Түүгээр ч зогсохгүй эрүүлжүүлсэн иргэдээ хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, гэр бүлд нь нийгэм, сэтгэцийн үйлчилгээ тусламж үзүүлж байгаа аж.

Тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Энэ төвийн үйл ажиллагааг жишиг болгож, орон даяар ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг болгох бодлогыг яамнаас дэвшүүлж ажиллана” гэв. Архинд донтсон хэн нэгнийгээ энд эмчлүүлэх, эрүүлжүүлэх хүсэлт их байгаа бөгөөд одоогоор 200 гаруй өргөдөл ирээд байгаа гэнэ.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын дарга Б.Батбаяр хүүхдүүдийн үгийг сонсох зорилготой “Хүүхдийн парламент”-ыг ИТХ-ын дэргэд ажиллуулж, сар бүрийн нэг өдрийг “Үндэсний хувцсаараа гоёх өдөр” болгожээ. Залуу, эрч хүчтэй, санаачилгатай, сайныг бүтээх, аймгаа хөгжүүлэх чин эрмэлзэлтэй залуу дарга нараа дэмжиж ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар аймгийнхаа хөдөлмөрчдөд хандан уриаллаа.  

Иргэд уулзалтын үеэр энэ удаагийн орон нутгийн сонгуулиар парламентад үнэмлэхүй олонхи болсон МАН-ын бодлогыг аймаг, орон нутагт үргэлжлүүлэх боломж олгох сонголт хийх, улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг хуулиар зогсоох, хүнсний талон олгодгийг болиулж, зардлыг нь хүүхдийн мөнгөнд шилжүүлэх, их, дээд сургуулийн тоог цөөлөх, иргэдээ ажлын байртай, тогтмол орлоготой байлгах, авлигаар баяжиж, ард түмний хөрөнгийг хулгайлсан этгээдүүдэд ял оноогоод зогсохгүй хөрөнгийг нь хураадаг байх, уул уурхайн лиценз олголтод хатуу хяналт тавьж, дүрэм журмыг нь чангатгах, өвс тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин, түүний дотор гадаргын усны нөөцийг ариглан хамгаалах, малчдын авч буй банкны зээлийн хүүг бууруулах зэрэг саналыг тавилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top