x

Г.Занданшатар: Бизнес эрхлэгчдээ нэгдсэн бодлогоор дэмжиж, зээлийг хүүг 4 хувиар бууруулна

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. "Дэвшилд хөтөлсөн жаран" уриан дор тэмдэглэж буй энэхүү ойн хүрээнд фото зургийн үзэсгэлэн, ёслолын концерт, баярын хурлын үйл ажиллагаа боллоо. Баярын хурлын үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ.

Түүхт 60 жилийн ойн баярын хуралд Монголын бизнесийн салбарын тэргүүлэх 1000 гаруй бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөл, ЭСЯ-д болон Танхимын үе үеийн удирдлагууд оролцов. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, "Монгол улсын хөгжлийн тулгуур нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд мөн бөгөөд тэдний үйл ажиллагааг дотоод болон гадаад зах зээлд дэмжих, гадаад худалдаа, инновац, гадаадын хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, зохицуулалтаар дамжуулан импортыг орлох, экспортыг дэмжсэн оновчтой бодлого, зохицуулалтаар дамжуулан арга хэмжээ авах шаардлага Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын энэ үед бидэнд тулгараад байгаа. 

УИХ-аас дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байгаа баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих зорилгоор Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хороо, дэвшилтэт технологи ашиглан, орчин цагийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэх алхах боломж, инновацид суурилсан бодлогыг гаргах зорилгоор Инновац, цахим бодлогын Байнгын хороог тус тус шинээр байгуулан ажиллаж байна.  

УИХ-аас 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас дэлхийн нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа хүндрэл бэрхшээлийг хохирол, эрсдэл багатай даван туулахад аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг бодлого, зохицуулалтаар дэмжихэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. 

Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Doing Business 2020” буюу “Бизнес эрхлэлт 2020” судалгаанаас харахад Монгол улс “Бизнес хийхэд хялбар байдлын үзүүлэлт”-ээр 190 улсаас 81 дугаарт, цахилгааны шугамд холбогдсон байдлаар 152 дугаарт, дампуурал шийдвэрлэлтээр 150 дугаарт, хил дамнасан худалдаагаар 143 дугаарт байгаа бол бизнес шинээр эхлэх үзүүлэлтээр 100 дугаарт тус тус жагсаж байна. Үүнээс харвал манай улсын бизнесийн орчинд хийж, сайжруулах их ажил бидний өмнө байгааг харуулж байна. 

Бизнесийн олон үзүүлэлтээр Монгол Улс дунджаас дээш орлоготой улсуудаас зарим үзүүлэлтээр ахиц дэвшилтэй байгаа боловч Зүүн Азийн орнуудтай харьцуулахад төрийн хяналт шалгалт, зөвшөөрлийн систем дээр хоцрогдолтой байна. Энэ чиглэлээр холбогдох хууль эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Төр засгаас бизнес эрхлэгчдийнхээ санал бодлыг сонсохгүй биш сонсдог. Гэхдээ тэдгээр саналууд ихэвчлэн хоорондоо зөрөлдөөнтэй байдаг. Иймд бодлогоо нэгтгэхийн тулд танхимтайгаа нягт хамтран ажиллах шаардлагатай. Ингэвэл төрөөс хууль эрх зүйн олон шинэчлэлийг хийхдээ хувийн хэвшлийнхээ санал бодлыг сонсдог, тусгадаг болно. Үүний эхний алхам болгож УИХ-д холбогдох Байнгын хороодыг байгууллаа. 

УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих Түр хороог байгуулахаар төлөвлөж байна. Бизнесийн орчинг дэмжих, Зөвшөөрлийн тухай хуулийг өөрчилж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох, цахим болгох замаар хөнгөвчлөх, зарим зөвшөөрлийг хүчингүй болгож бизнесийг үр ашигтай болгох, төрийн хүнд суртал чирэгдлийг арилгахад чиглэсэн дорвитой арга хэмжээг авч ажиллана. 

Цаашид бизнесийн орчныг улам боловсронгуй болгоход төрийн бус байгуулагууд, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, нэгдэл ойлголцол их чухал бөгөөд үүнд МҮХАҮТ-ын үүрэг оролцоо чухал гэж харж байна. Энэ үүднээс Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль, Мэргэжлийн холбоодын хуулийн төслийг өргөн бариад байна. 

Эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн хөрөнгө оруулалт хийх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихүйц түвшинд зээлийн хүүг бууруулах чиглэлд санхүү, эдийн засгийн бодлого болоод хууль эрх зүйн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэний хүрээнд УИХ-аас “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолыг баталсан. Зээлийн хүүг ирэх дөрвөн жилд 4 нэгж хувиар бууруулахаар төвлөсөн. Хүүний жигнэсэн дундаж хүү 15 хувь болж, энэ стратегийг баталснаас хойш 1 хувиар буурсан байна" хэмээн онцлон тэмдэглэв. 

МҮХАҮТ нь 1960 онд Гадаад худалдааны яамны дэргэд байгуулагдаж 12 гишүүн байгууллагатай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар нийт 5063 гишүүн байгууллагатай болж цар хүрээгээ өдрөөс өдөрт тэлсээр байна. Энэхүү 60 жилийн ойн баяр нь мянга мянган баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, Монгол Улсад татвар төлөгч, эдийн засгийн эргэлтийг бий болгож буй хүн бүрийн баяр юм.  Төр, хувийн хэвшилд ажилладаг хэн боловч үр шимийг хүртэж яваа энэ салбарт 1.1 сая хүн ажиллаж, төсвийн орлогын 80 хувийг бүрдүүлж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 7 цаг 36 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 7 цаг 45 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 7 цаг 50 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 7 цаг 53 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 8 цаг 27 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 10 цаг 2 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top