x

Лев Толстойн "Анна Каренина", "Дайн ба Энх" болон түүний зохиолоор бүтээгдсэн шилдэг кинонууд...

Лев Толстойн "Анна Каренина", "Дайн ба Энх" болон өөр таван зохиолоор бүтээгдсэн шилдэг кинонууд...

Аугаа сонгодог зохиолыг дэлгэцэнд буулгах хэцүү. Ном нь ямагт киноноос дээгүүр гэж олон хүн маргана. Энд мэтгэлцэж болох юм гэдгийг доорхи кинонууд харуулж өглөө. Лев Николаевич Толстойн  зохиолоор сэдэвлэн хийгдсэн дэлгэцийн эдгээр кинонууд нь жинхэнэ урлагийн бүтээлүүд болж чадсан юм. Суут зохиолчийн 192 насны ойг тохиолдуулан эдгээр кинонуудыг танилцуулж байна.

Оросын агуу зохиолч Лев Николаевич Толстой 1828 оны есдүгээр сарын 9-нд төржээ.

Их зохиолчийн онч үгнүүдээс:

  • “Хийсэн сайн үйлсээр нь хүмүүсийг бид хайрлаж, хийсэн муу үйлдлээрээ тэднийг бид үзэн яддаг”
  • “Үзэсгэлэнтэй эмэгтэй тэнэг зүйл ярихад чи түүнийг ухаантай болгон сонсдог. Тэр ярьж, хийж байх нь чамд эелдэгээр харагдана. Түүнийг тэнэг юм ярихгүй, бузар зүйл хийхгүй байхад нь чи түүнийг яасан сайхан, ямар ухаантай, ёс төртэй вэ гэнэ”
  • “Яах ч аргагүй болоод ирэхэд үхэл ирж байгаа юм шиг л гэрлэх ёстой”
  • “Дарь нь биш түүнийг зохиогч нь асуудлыг шийднэ”
  • “Хүний хамгийн гайхалтай төөрөгдлийн нэг нь юу ч хийхгүйгээр аз жаргалтай байна гэдэг төөрөгдөл юм”

«Анна Каренина», 2012

"Анны Каренина" романыг дэлгэцнээ буулгасан нь хамгийн үзүүштэй кино болсон. Гайхалтай дэгжин хувцасласан Кира Найтли, Вронскийн дүрд тоглосон сайхан эр Аарон Жонсон, харьцуулах аргагүй Жуд Логийн тоглосон Каренин, тансаг найр наадам, орднуудын интерьер маш гоё буугдсан байгаа. Бид Оросыг XIX зуунд өөрөөр мэддэг. Гэхдээ энэ талаар ярьснаас гоо зүйн төгс бүтээлийг үзэн таашаал авах хэрэгтэй бус уу?

«Анна Каренина», 1967

Кине матографын сонгодог болсон бас нэг кино. Александр Зархийн бүтээл номын бичлэгт их ойр. Татьяна Самойлова, Василий Лановой хоёр номын баатруудыг дэлгэцнээс шилдгээр амилуусныхаа төлөө хэдэн үеийн бишрэл байлаа.

«Дайн ба энх», 2016

Британийн мини-сериалыг туульсийн цар хүрээгээр бүтээсэн. Хувцасны зураач, тайз чимэглэгчдийн бүтээл мөн хөгжмийн сонголтууд нь шилдэг. Зургаан хэсгээр романы өргөн утга санааг гаргаж чадсан ба найруулагч романы уур амьсгалыг бүрэн гаргахаар ихээхэн хичээжээ.

«Дайн ба энх», 1965

Романыг хамгийн шилдгээр, өргөн цар хүрээгээр дэлцнээ буулгасан кино энэ байх. Сергей Бондарчук киногоо бүтээхдээ зургаан жилийг зарцуулсан ба үр дүнд гадаад хэлний шилдэг кино номинацийн Оскар ба Алтан бөмбөрцөг шагналууд. Тэр цагийн Зөвлөлтийн киноны гол одод Людмила Савельева, Вячеслав Тихонов, Олег Табаков, Сергей Бондарчук, Ирина Скобцева нар гол дүрийг бүтээжээ.

«Крейцерийн эгшиглэнт аялгуу», 1987

Энэ бүтээл Толстойн туужаар хийгдсэн шилдэг кино яахын аргагүй мөн. Замын хань нь эхнэрээ хардснаас болон хэрхэн хөнөөснөө ярьдаг сэдэв нь сонгодог бүтээлийн хувьд баймааргүй ердийн сэдэв. Гэхдээ Василий Позднышевйн дүрийг бүтээсэн Олег Янковский хожим ярихдаа түүнийг өөрийн шилдэг дүр гэсэн юм.

«Лам эцэг Сергий », 1978

Толстойн драмын тууж хөөрөнгүй залуу Степан Касаткины тухай өгүүлдэг. Дээдсийн амьдралаас уйдсан тэр лам болохоор шийднэ. Хүмүүсээс зугтаж болно. Харин өөрөөсөө?... Гол дүрийг нь Сергей Бондарчук бүтээжээ.

«Кавказад олзлогдсон хүн», 1996

Толстойн ийм нэртэй өгүүллэгийн орчин үеийн чөлөөлт сэтгэмжид Сергей Бодров, Олег Меньшиков хоёрын бүтээсэн хүчтэй хоёр эр хүний дүрийг онцолж болно. Сонирхолтой нь киноны зураг авалт Орос-Чеченийн дайны үеэр хийгдсэн нь түүнийг их үнэмшилтэй болгожээ. Кинонд мэргэжлийн бус нутгийн жүжигчин эмэгтэй Сусанна Мехралиева тоглож байсныг мэдсэн Чеченийн дайчид киночдыг олзлон авсан байв. Гэвч яриа хэлцлийн явцад тэднийг чөлөөлж зураг авалт үргэлжилжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 17 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 26 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 31 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 34 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 8 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 43 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top