x

Х.Баттулга: Цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өмсөх, ёслож хүндлэх журмыг хэвшүүлэх нь зүйтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа.

Энэ үеэрээ Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтын нээлтэд оролцож, үг хэлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2020 оны заах аргын цугларалтад оролцож байгаа та бүгдийн амрыг эрье.

Монгол Улсын төрөөс үндэсний язгуур ашиг сонирхол, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын шинэ орчин, цэргийн урлагт гарч буй зарчмын шинжтэй өөрчлөлт, дэлхийн улс орнуудад өрнөж буй цэргийн шинэчлэлийн чиг хандлагад нийцүүлэн батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.

Энэ бодлогын хамгийн гол хэсэг болж буй Зэвсэгт хүчний байгуулалт нь Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах цогц бодлогод чухал ач холбогдолтой.

Зэвсэгт хүчин нь гадны цэргийн аюул, заналхийлэл бий болсон нөхцөлд түрэмгийллийг саатуулах, няцаах, улс орны удирдлагад улс төр, дипломатын идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, дэг журмыг сахиулах, онцгой нөхцөл байдлыг зохицуулах үндсэн хүч болох ёстой юм.

Сүүлийн жилүүдэд улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил дахь Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлж Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн 17.5 км -ийн хүнд даацын авто замыг барих ажил, Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжсэн “Шинэ сум” төсөл, Тавантолгой Зүүнбаян чиглэлийн 416.2 км төмөр замын суурь, далангийн ажил, гүүр, хоолой, өртөө, зөрлөгийн барилгын ажил, цэргийн болон иргэний зориулалттай барилга байгууламж, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн, Олон улсын цэргийн наадмын хүрээнд явагдаж байгаа уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг өөрийн оронд зохион байгуулах болсон зэрэг нь Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөж, ард иргэдийн итгэл үнэмшлийг бататгаж байна.

Зэвсэглэл, цэргийн техникийн бэлэн байдлыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцуулах, цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өмсөх, ёслож хүндлэх журмыг хэвшүүлэх, цэргийн алба хаагчдын ёс зүй, хувийн соёлыг дээшлүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нэгтгэл, анги, салбарт дотоод албыг хэвшүүлэх, сахилга, дэг журам, албаны хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх замаар цэргийн албаны нэр хүндийг өсгөх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Миний бие Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх стратеги, зорилго, зорилтыг шинэчлэн тодорхойлж байгаа, стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүд батлагдаж, тэдгээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байгаа, бүтээн байгуулалт дахь Зэвсэгт хүчний оролцоо өргөжсөн, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дархалсан Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн арга хэмжээ, даян дэлхийд түүхээрээ алдаршсан Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний босгон дээр Та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна” гэлээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 22 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 29 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 38 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 1 цаг 20 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 3 цаг 50 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 4 цаг 11 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 4 цаг 33 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 4 цаг 39 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 4 цаг 49 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 4 цаг 58 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 5 цаг 3 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 5 цаг 5 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top