x

Залуучуудын ногоон наадам болох "Спорт цогцолбор" ирэх онд ашиглалтад орно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох албаныхан өнөөдөр биеийн тамир, спортын салбарын бэлтгэл сургуулилалтын төв, орчин нөхцөл болон хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэгийг зохион байгуулах журмаар зөвлөлийг тогтоосон байдаг. 1992 онд нийгэм солигдох тэр үед УБХТН-ийн дарга удирдлагууд Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй дур мэдэн удирдлагуудаа сольж, хүчингүй болсон тамга тэмдэг, хуурамч бичиг баримт ашиглан газар олон өмч хөрөнгүүдийг БХТН-ийн нэр дээр шилжүүлж авсан байна. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг хэлж байсан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улсын өмчийг дур мэдэн хувийн байгууллагад шилжүүлэх, авах, үрэгдүүлэх зэрэг асуудлыг цэгцлэх ёстой. Хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Улсын өмчийг буцаан авах асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана” гэв.

“Техник спортын төв” ТӨААТҮГ нь спорт сургалтын үйл ажиллагааг явуулах, Үндэсний шигшээ баг, тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлөөр хангах, Биеийн тамир спортын салбарын талаар төрөөс баримтлах бодлого чиглэлийн хэрэгжилтийг хангах зэрэг үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй юм.

Мөн өдөр “Буянт-Ухаа спортын ордон” ТӨҮГ, Нийслэлийн өмчит Нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК, Залуучуудын ногоон наадмын спортын цогцолборт ажиллалаа. 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр шаваа тавьсан “Мөсөн өргөө”-ний бүтээн байгуулалтын ажил 85 хувьтай байна. Энэхүү өргөө ашиглалтад орсноор мөсөн спортын тамирчид хичээллэх, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой юм.

Залуучуудын ногоон наадмын спортын цогцолборын тухайд нийт 10000 м3 талбайтай бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрэээнд баригдаж байна. Олон улсын залуучуудын ногоон наадам 18 байршилд зохион байгуулагдах юм. Энэхүү цогцолборт 60 хүнийг хүлээн авах хүчин чадалтай буудал, олон улсын стандартад нийцсэн фитнесс төв байгуулагдах аж. Уг цогцолборыг 2021 оны II, III улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажилласны үр дүнд спортын цогцолбор баригдаж байна. Олон улсын залуучуудын ногоон наадам намар болно. Үүнд анхаарч, бэлтгэлээ хангаж ажиллах хэрэгтэй. Хот бол дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Ажил эхлэж байх үеийнхээс өнөөдөр их олон ажил хийсэн байна. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй инженер, техникийн ажилтан, залуучуудад талархаж байна. Ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын жил байх болно. Спорт, соёл урлаг, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг олон талын бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлнэ” гэв.  

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахдаа Биеийн тамир, спортын улсын хороог Ерөнхий сайдын дэргэд хамаарагдсан. Мөн 20 гаруй жилийн дараа Соёлын яамтай боллоо. Энэ нь соёл, урлаг, нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг өргөжүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч буйг харуулж байгаа юм. Иргэдийн амьдрах ая тухтай орчныг сайжруулах хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байна. Спорт, урлаг, соёлын үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэхэд хувийн хэвшлийнхний оролцоо маш чухал байгаа юм” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 12 цаг 14 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 12 цаг 21 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top