x

Ц.Элбэгдорж: Олон орны Ерөнхийлөгчийг хааныхаа хөшөөнд мөргүүлж л явлаа

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ бямба гаригийн Amaraa’s weekly шоуны зочноор оролцов. Зочин мэндлэхээр гараа сунгаж, Амараа тохойгоо өгснөөр эхэлсэн “мааз” маягийн яриа шоуны турш энэ өнгөө хадгалсаар дуусав. Гэсэн ч "Үгэн дотор үг, үхэр дотор гиваа" гэдэг байх аа.

-Корона гэснээс та чинь их олон орны тэргүүнүүдтэй уулзаж явсан хүн. Орон оронд янз янзаар мэндэлнэ биз. Сүүлийн үед энэ мэдчилгээ /Ерөнхийлөгч Х.Баттулгын Хятадын гадаад хэргийн сайдтай мэдчилсэнийг дуурайн үзүүлж/ их шүүмжлэл дагуулаад байгаа. Та юу гэж бодож байна?

-Коронагийн үед энэ талаар би юм яриад яах вэ. Ер нь бол олон л орны Ерөнхийлөгч нарыг Чингис хааныхаа хөшөөнд мөргүүлж л явлаа. Төрийн ордноос гарууд хөшөөний урш очоод намайг мэхийхээр дагаад л мэхийнэ шүү дээ. /инээгээд/ Оросын Ерөнхийлөгч Медведьев ирсэн, Си Жинпинийг ч бас мөргүүлж л явлаа.

-Таныг чинь хүзүүгүй хүн гээд байдаг, ингээд харсан хүзүүтэй л юм байна шүү дээ.

-Хүзүү байгаа биз дээ. Чамайг бодвол эрүү жаахан урттай л байхгүй юу. /инээгээд/ Монголчууд “мөрөн дээрээ толгойтой яваарай” гэдгээс биш “хүзүүн дээрээ толгойтой яваарай” гэдэггүй  байх аа.

-Сүүлийн үед Өвөр Монголд бий болсон Монгол бичгийг хориглох асуудлаар та олон нийтийн сүлжээнд хамгийн их идэвхитэй байгаа хүний нэг. Таны байр суурийг гадаадын хэвлэлүүдээр хүртэл гаргасан байна лээ. Яагаад тэр вэ?

-Хятадын их сэтгэгч Күнзийн хэлсэн үг бий. “Хүнийг шүүмжлэхээсээ өмнө өөрийгөө шинжээд үз. Түүний оронд чи өөрөө байсан бол яах вэ?” гэж. Өвөр Монгол бол автономит улс. Хэрвээ Хятад хүнд монгол бичиг заасан бол яах вэ? Өвөр Монголчуудын хийгээд байгаа тэмцлийг тэгж ойлгох ёстой. Хэл соёлд нь хүндэтгэлтэй хандах ёстой. Түүнээс биш Хятад, Монголын харилцаа явдгаараа явна аа. Санаа зоволтгүй. Энэ бол Хятадын асуудал биш, Монголын асуудал, миний асуудал байхгүй юу. Тэр өнцгөөр нь харах ёстой. Тийм учраас хүнийхээ хувьд монгол хүнээ өмөөрч байгаа юм.

-Таныг чинь шорон оронд орох гээд байна, шалгуулаад байна л гэдэг. Яг орох гээд байгаа юм уу, орохгүй гээд байгаа юм уу?

-Намайг хуулийн байгууллага зургаан жил шалгаж байна. Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг, миний доороос аймаар юм гарч ирнэ гээд л хүлээгээд байсан. Шалгахыг нь би зөв гэж үзэж байгаа. Чулуу болгоныг сөхөж, оёдол болгоныг татаж үзэх ёстой. Одоо байгаа нөхдүүдийн шалгуулах юм ч гэсэн өдөр өдрөөр нэмэгдэж байгаа.

-Таныг чинь зөвлөх хийгээд байгаа л гэж сонссон? Яг юу зөвлөөд байна?

-Нэг онигоо байдаг юм. Малчин айл бухаа хөгширөхөөр нь засчихаж. Нөгөөх нь засуулчихаад шөнө болохоор яваад алга болчихдог, өглөө ирээд хотондоо хэвдэж байдаг гэнэ. Тэгээд бухнаасаа асууж.

-Чи ер нь юу хийгээд яваад байдаг юм?

-Аа нэг зөвлөх маягийн л юм... гэсэн гэжугаа.

-За за /инээгээд/ Манай шоуны урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Та яалт ч үгүй Монголын ардчилалтай холбоотой хүн. Ардчиллаа, ялангуяа эрх чөлөөгөө харж хандаж яваарай. Залуучууддаа эрх чөлөөний тухай ойлголтыг байнга өгч байгаарай гэж хүсье.

-Ер нь тэгээд зөвлөөд л явна л даа...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • аагий (202.126.89.132)
    өөрийх нь хүүхэд мөнүү
    2020 оны 10 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.212.117.139)
    Hudlaa yanz yanziin yum yriad.Eh ornoo hugjuulj tchadaagyui,setgel ni uvdudgyui yum bhgaa.Odoo eniig sonsood yadgiin
    2020 оны 09 сарын 20 | Хариулах
  • Иргэн (122.201.22.15)
    Элбэгдорж түүнээс өөр хэлэх үг хийсэн ажил байхгүй. Эргүү шуналтан. Монголд үүнийг бүтээсэн гээд үзүүлэх хэлэх нэгч ширхэг бүтээл байхгүй дээ. Өөртөө л шуналтаж баахан амралт сувилал барьсан байхдаа.
    2020 оны 09 сарын 20 | Хариулах
  • Амар (188.168.154.157)
    Яг хэн нь хэн бэ гэдэг л ил болж байна даа энэ хузуугуй хунийг маш их узэн ядаж байлаа манай энэ гурван ноход энэ хуний дэргэд дэндуу жижигхэн амьтад юмаа...Гэхдээ монголыг элгээр нь хэвтуулсэн нугэлтэй л хун дээ ..боловсрол мэдлэгээрээ унэндээ л энэ хэдээс тохой ондор хун юм даа ..
    2020 оны 09 сарын 20 | Хариулах
    • Иргэн
      Элбэгдоржийн боловсрол мэдлэгийг их дээгүүр тавьж байхыг бодоход хөөрхий өөрөө мэдлэг боловсрол их доогуур хүн юмаа даа. Хүзүүгүй хулгайч нэрэндээ яг тохирсон энэ хүн амаараа л гайхуулж чадна. Үнэндээ монгол улсыг сэхээнд оруулаад зугтаасан хүн ш дээ. Өөрийгөө лэлхийн хүн гээд бодчихсон тэнэгийг короновирус л авчрах шив дээ. Тэгсэн ч рольдоо итгэсэн хэвээрээ, сэтгэцийн өвчтэй чигээрээ хуцсаар л явна.
      2020 оны 09 сарын 20
  • Зэндмэнэ (202.9.40.65)
    90 оноос хойш Элбэгээ л ерөнхийлөгч шиг ерөнхийлөгч байлаа гэж. ккк. Зоригтой, ухаалаг, сэргэлэн байж жижкэн монголыг дэлхийн анхааралд оруулсаных нь төлөө, шударга, шулуун байж даварсан зарим нэг нөхдөд сануулга өгч, үгээ ил тод хэлж байсных нь төлөө зарим нэгэн нөхөд боож үхэж, босч харайж байгаа юм. Хэн нь хэн бэ гэдгийг хангалттай харж бн. Троллууд ч дийлэхгүй дээ. Юм үнэнээрээ сайхан.Тэр бол шуналаас ангид хүн л гэж хэлнэ.
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
    • Ok
      Mhm
      2020 оны 09 сарын 19
  • Зочин (66.181.180.53)
    Xudlaa shaaxaa l boli
    2020 оны 09 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 20 цаг 49 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 20 цаг 56 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top