x

АРДЧИЛАЛ ба ТҮГЖРЭЛ

Юун этгээд гарчиг вэ гээд хүмүүс шогшрог. Юугаа балайраад байгаа юм гээд харааг. Тэгж гарчиглахгүй болоод л би тэгж хэргээр төр-засгийн, шийдвэр гаргагчдын, олон түмний сонорт хүргэх гэж байгаа юм.

Нэгэн учир. Цэл залуухан цагдаагийн офицер цагдаагийн сургууль төгсгөөд Замын цагдаад очлоо. Дэслэгч цолтой. Ажилд орсон өдрөөсөө л Улаанбаатарын авто замын түгжрэлтэй тэмцэнэ, ярина, амны уншлага нь “амьд гэрлэн дохио” болоод өвөл зунгүй зогсож байгаа тухай, мань дэслэгч 25 жил ажиллаад хурандаа цолтой, олон одон тэмдэгтэй тэтгэвэрт гарна, амны уншлага нь яг хэвээрээ, “амьд гэрлэн дохио” болоод Улаанбаатарын авто замын түгжрэлтэй тэмцэх тухай дараагийн залуустаа мэргэн захиасаа үлдээнэ. Дурсамж нь нуль замын түгжрэлтэй тэмцсэн яруу алдрын их түүх.

Ийм болчихвол яах вэ гэдгийг төр-засгийн шийдвэр гаргагчдаас ам асууж байна. Яг ийм болчихоод байна шүү! 

“Ардчилал”, “Хүний эрх”, “Эрх чөлөө” гэдгээ авчраад авто зам дээрээ сийлчихсэний гай. Лав ойрын арав хорин жилд арилахгүйгээр энэ нийгэмд асар том дарамт, асар их мөнгөн гарлага, хайран сайхан амь нас, асар их алтан цаг хугацааг чинь түгжрэл гэх энэ нэг гай тамгална. Мөдхөн сүйрэл болно, тэр гарцаагүй!

Ардчилалтай яах гэж холбосон юм гэхлээр өмчтэй байх иргэний их хүсэл зоригийг ардчилал хангаж өгснийг би хэлж байгаа юм. Үнэндээ энд АРДЧИЛАЛ-д ямар ч буруу байхгүй ч би хэргээр “АРДЧИЛАЛ” гэсэн пайзыг нь замын “ТҮГЖРЭЛ” рүү авчирч нааж байна, аргаа бараад шүү дээ! Монголчууд “АРДЧИЛАЛ”–ыг хэргээр буруу, муухай, тэнэг ашиглаад байгаад нь бүp цөхрөөд шүү дээ! 

Хувийн унаа машинтай болно гэж социализмын үед давахгүй даваа, онцгой дархан эрхтэй, маш том арын хаалгатай, бусдын атаархал таттал баяжсан ганц нэгхэн хүн хийдэг оролддог ажил байжээ. Хувийн өмчтэй байлгахгүй гэсэн социалист үзэл суртал, хууль тогтоомж хувийн машиныг ёстой нэг “гөлөг болгож” байжээ. Миний мэдэхийн хувийн машинтай ганц нэг хүн ад шоо үзэгдсэн байдалтай, нийгмийн цөөнхийн цөөнхи, тэрүүхэндээ булганасан, бараг нүүрээ нууж, нэр төр муутай явсан юм шиг. Анх эмгэн бенз хоёр нөхөр Германаас оруулаад ирээдэхсэн чинь Улаанбаатарт нүд хужирлах гэгч болж, тэр хоёрыг хотын гудамжаар явуулахгүй, учир нь саваагүйтээд цагдаа заавал шүгэлдэж зогсоодог, машиных нь хамрыг сөхүүлдэг, эргэж тойрч нэгд нэгэнгүй үзэж сонирхдог байж гэнэ. Машины эзэн надад тэгж ярьж байсан шүү, 1988 онд болов уу.

Ардчилсан хувьсгалын эхний гол зорилтууд дотор хувийн өмчийг хуульчлах гээд явж байсан ба түүнийгээ ч давуулж хийчихсний нэг бодит жишээ нь далай шиг бялхам энэ их машин байна. Хувьдаа ерюу юутай (өмч) байхыг хуу зөвшөөрчихсөн. Ард түмэндээ эрх чөлөөг нь ардчилал олгочихсон. Эрх чөлөөгөө эдлээд жаргалаа босгогтун. Ариун уриа нь!

Тэрхүү эрх чөлөөний тод томруун илрэл нь хувийн машин болов оо. Гайхуулцгаая гэвэл тэр л байна. Харин нөгөөх нь аз жаргал биш, ГАЙ ЗОВЛОН аваад иржээ. Хөл дүүжлэх унаа, чөдрийн ганц морины сэтгэхүйтэй монголчууд жингийн тухайг хэтэртэл, шийдэл байхгүй болтол, нийгмээ сөнөж нураатал хувийн машинтай болсон, болж ч байна. “Машины түгжрэл гэдэг ойлголт монголчуудад XXI зуунд ирээд наалдчихжээ. Хар даа. 1980-аад оны III хорооллын энэ төв зам” гээд хов хоосон зам, замд ганц нэг автобус явж буй дээрхи зургийг face-д постлоод тавьчихсан чинь олны сэтгэлд хүрчихэж. Like тоймоо алдлаа, гомдол санал ч олноороо ярайж харагдана. 

Шийдэл огт байхгүй болчихсон учраас ЗАМЫН ТҮГЖРЭЛ гэх сэдэв хаданд гарчихсан. Хувь хувьсгалын элдэв автомашинаар (ихэнхи нь хуучин) эх орноо дараад овоолоод, 3 сая хүндээ ахдахаар нэг сая хол давсан машинтай болоод авлаа. Хэрэв энэ зам өгүүлэл тавьж гомддог бол нулимс нь аль эрт ширгэчихсэн байх байлаа. 

Хөөрхий, Төр-Засаг, нийслэлийн Засаг дарга нар(би тэднийг хөөрхийлж байна!) аргаа бартал ажиллаж байгааг бид харж байна. Гуйж гувших, ятгах, эх оронч уриалга, бага зэрэг торгууль, дугаарын солбисон хязгаарлалт, зам өргөтгөх, шинэ зам тавих, эрээн модтой цагдаа, сайн дурынхныг дайчлах гэх мэт хийсэн бүтээсэн зөндөө ажил байвч нөгөө ТҮГЖРЭЛ нь зөрүүд хүүхэд шиг улам адарна, бүр цаана нь гарах гэнэ, тэгэхээс тэгэх гэж, ерөөсөө яадаг юм гэж үзэж таарна.

Хичнээн зам тавиад, 50 салаа зам тавьсан ч машин үерийн ус шиг сад тавин цутган урсахад тэр нь багадна. Нийтийн тээвэрт суулгах гэж баахан ятгана. Ёстой гонж гэсэн шиг хувийн тэрэгтнүүд машинуудаа алаг алгаар нь хөлөглөөд давхина. Хобби нь юм чинь!

Бат-Үүлийн үед Метроны төсөл эхэлсэн, одоо таг болсон. Өдийд нийслэлчүүд газар доогуур метродоод давхиж явах ёстойсон. Дүүжин зам, гүүрэн зам гэж ярина. Бас л сааталтай. Мөнгөндөө шалтгаан нь байгаа мэтээр ярьдаг ч үнэндээ хичнээн их доллар, төгрөг зарцуулаад түгжрээ огт арилахгүй. Яагаад? 

Би хэлж байсан, хэлсээр ч байна. Юу гэвэл монгол хүн хувьдаа авсан машинаа л унана. Дугаараар хязгаарлаад эхэлмэгц хоёр дугаар авчихна. Гурвыг ч авсан чадна. Метро байгуулчлаа гэж бодъё. Нэг хэсэг монголчууд сониучирхаад орно, сууна, үзнэ. Бусдаар хов хоосон давхих болно. Нийтийн тээвэр хөгжүүллээ гэсэн чинь хотоор нэг хоосон автобуснууд давхилдана. Одоо шүү дээ. Ажил цуглах тарах цагаар л автобус дүүрдэг, бусдаар Та нар хараарай, тав аравхан хүнтэй автобус л төв замаар уралдаж явдаг.

Юу үнэн бэ? Монголчуудын машины туйлшрал хэтрээд зам нь ачааллаа хэзээ ч даахаа байгаад түгжрэл нь өвөл зунгүй, жилийн дөрвөн улирлын турш нийслэлийг, нийслэлчүүдийг дарамталлаа. Тээврийн цагдаагийн алба нөгөө талд нь ёстой нэг шалчийтлаа хүчгүйтлээ. Тээврийн цагдаагийн удирдлагыг мянга солиод нэмэргүй, мянган цагдаа нэмж өгөөд ч нэмэргүй. Зохицуулж хүчрэхгүй асар том машины далайд энэ хот живлээ. Энэ улс чинь “ТЭГ ЗОГСОЛТ” хэзээ мөдгүй хийх дээрээ тулсан уу, хийгээд байна уу, би лав ойлгохоо байсан. 

Юу үнэн бэ? Ардчилсан тогтолцоо нь хувийн өмчтэй (хувийн машинтай) байж болно гэчихсэн. Нэгэнт улс төрийн зөвшөөрөлтэй, хуультай тул монголчууд гандан буурдаггүй. Монголчуудын машины шуналын ДЭВ, ДОН, САГСУУРАЛ зогсдоггүй. Машин нэмж аваад байдаг, аваад байдаг. Авсаар ч байх болно. Монгол хүний ГЕН-д байгаа машины ДОН, ШУНАЛ-ыг ор тас арилгахгүй бол нийтийн ямар ч тээвэр хөгжүүлээд нэмэргүй. Зам ба машинтай нь биш, ТАРХИ-тай нь л ажиллах хэрэгтэй. Хувь заяанд нь захируулж сурмаар байна. Мөнгөгүй, машин унах тэнхээгүй хүмүүс баячуудтай мөчөөрхөж машин бариулдагийг ТАРХИ-наас нь яаж гаргаж хаях вэ?

ТҮГЖРЭЛ-ийг эх оронч уриа ухуулгаар шийдэхгүй. Ердөө хуулиар л хийчих. Эдийн засаг буюу төлбөрөөр шийдье. Үнэхээр өдөр бүр машин унах шаардлагатай бол өндөр татвар төлөөд унаг. Олигархиуд энэ шалгуурт тэнц. Татвараа төлөөд цаг наргүй давхиг. Машин унах чадвартай, шаардлагатай нь төв рүү орог, унаг, бусдаар бол нийтийн тээвэрт сууна. Энэ бол дэлхийн аль ч улсад хаа ч батлагдсан зүйл. Эрх чөлөөг нь боймлож буй биш.

Ардчилaл ТҮГЖРЭЛ-д ямар ч буруугүй, хуулиар зохицуулж чадаагүй төр буруутай. Гол нь монголчуудын ШУНАЛЫН ДЭВ, САГСУУРАЛ буруутай. Иймд бид өөрсдөө буруутай.

Одоо төр хүчтэй оролцож зохицуулахгүй бол болохоо байсан. Яаж? Хуулиар:

  1. Машины дугаар олгох ажлыг бүтэн жилээр түдгэлзүүлчих. 

  2. Жолооны курсуудыг бүтэн жилээр хаачих. 

  3. Машины импортыг бүтэн жилээр зогсоочих. 

  4. Давхиж яваа машинуудынхаа насжилтыг тогтоогоод хориод үз. 

  5. Давхиж яваа машинуудынхаа өнгө үзэмж, чанар чансаанд шалгуур тавиад ихэнхийг нь нийслэлийн төв гудамжаар (баруун 4 замаас зүүн 4 зам гэхчлэн) явуулахгүй гээд чангалаад үз. 

  6. Ажлын цагаар хувийн дугаартай машин хязгаартай зорчуулах шийдвэр гаргачих.

  7. Зогсоолуудыг чангал, ил задгай тавьсныг шууд ач (барагдахгүй байх даа?)

  8. Нийслэлийн гудамжинд явах машины овор, том жижгээр ялгалт хийгээд үз. 

  9. Монголд орж ирж буй машины рэ-экспортыг Төрийн бодлогоор дэмжчих. 

  10. Хотод унуулах, хөдөө унуулах машиныг ялгаж сортлоод хуульчил, хувь заагаад өг. 

Ийм олон хувилбар (лав 10) байна. Мэргэн уншигчид Та бүхэн илүү олон хувилбар дэвшүүлэгтүн! 

Хувийн тэргээрээ бахархах, мөчөөрхөх, моодлох чинь лав нийслэлд моодноос гарлаа. Жолооч, жолоо мушгиж яваа бүх хүн стресстэй, зам дээр хүн ард нь хамаг алтан цагаа барлаа. Машин дотроо амьдрах–хооллох, амрах, хүүхэд хичээл давтах, зурагт үзэх, ажлаа явуулах, нөхөн үржих тэр цөвүүн цаг (жаргалтай цаг ч юм бил үү?) тун айсуй. Ийм дээрээ тулчих юм бол олон сайхан хаус, өргөөгөөр ч яадаг юм. Аж төрөх жорлон баннтай томхон машин захиалчихсан нь дээр.

Миний баттай тааварлаж байгаагаар ЗАМЫН ТҮГЖРЭЛ-ээр эрдмийн зэрэг хамгаалах эрдэмтэд тоогоо алдана. Төрийн шагналтан ч төрж мэднэ. ЗАМЫН ТҮГЖРЭЛ-тэй гайхамшигтай тэмцсэн цагдаа нарт гавьяат хуульч ойрхон байгаа. Шагнаж л таарна.

Утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотын төлөө МАН орон нутгийн сонгуульд орж байна билээ. Бусад намууд ч хотын түгжрэл, утаа, ажилгүйдэл, архидалтыг шийднэ, тэмцэнэ, арилгана гэх уриатайнийслэлд үзэж таарах нь байна.

Яаж бий болгох гэдэгт ганц нэг хариултыг (хүний эрх рүү нь халдаж байж!) дээр санал болголоо. ТҮГЖРЭЛ-ийг АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ-ээс бүрмөсөн салгая!

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цагдаагийн 102 тусгай дугаарт өчигдөр 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 мин Итали улстай байгальд суурилсан шийдлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 мин Нийслэлийн ногоон бүсэд олгосон 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцална 31 мин АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна 36 мин Аюулгүй байдлыг хангаж, хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна 40 мин МАН-ынхан Г.Занданшатарыгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн панчанд хаяж байх шиг... 1 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороотой 1 цаг 44 мин "Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 14 цаг 33 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 14 цаг 38 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 14 цаг 43 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 14 цаг 51 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 14 цаг 55 мин СОР17: Нийгэм-соёлын бүс нутгийн Уугуул иргэд хэвлэлийн бага хурал хийв 15 цаг 15 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 15 цаг 47 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 16 цаг 22 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 17 цаг 1 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 20 цаг 15 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 21 цаг 2 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 21 цаг 6 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 22 цаг 37 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top