x

Хамгийн их уудаг дэлхийн УДИРДАГЧИД

Архидан согтуурах нь ер нь гамшиг л даа. Тэр нь захирагчдыг нэрвэгдүүлээд эхлэх нь “гал дээр тос нэмсэн хэрэг” болдог. Шударгаар хэлэхэд архины хэт хамааралтай дэлхийн удирдагчдыг танидлцуулья.

Борис Ельцин

Тэрээр сүүлийн хэдэн арван жилдээ энд лидер гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэрэв согтуураад тэнэглээгүй бол архинд дуртай нь мэдэгдэлгүйгээр өнгөрөх байсан биз.

Тэр буудлын өрөөнөөс нүцгэн шахуу гарч ирнэ эсвэл удирдаачийнх нь савааг шүүрч аваад хөгжмийн хамтлагийг удирдана. Хөрш нөхөрсөг орныхоо лидерийн халзан толгой дээр халбагаар “хөгжимдөнө”.

Ээлжит удаагаа салам согтоод онгоцноос гарч ирээд засгийн газрын төлөөлөгчдийн нүдэн дээр тойрог шээсэн нь арай дэндсэн хэрэг болсон юм. Түүгээр ч зогсохгүй тэр гараараа бүгдтэй нь гар барьж байлаа. Ер нь ерөнхийлөгч Оросыг ихээхэн гутаасан даа. Түүний булшийг бузарлан доромжлоогүй нь өнөөгийн засгийн хамгаалалтын буян байх.

Франклин Пирс

Америкийн Ельцин гэж адилтгаж болох юм. XIX зууны дундуур тус орны Ерөнхийлөгч байсан. Түүхчдийн бичсэнээр АНУ-ын түүхэнд хамгийн муу Ерөнхийлөгч болж таарсан ба түүний засаглал л Иргэний дайн эхлэх хөрс болсон гэдэг.

Пирс өглөөгүүр стакан виски ууснаар ажлаа эхлээд заримдаа чадвал тэвчдэг байсан гэх. “Ажлаа” дуусгаад дахин нэг аяга архи ууна. Тэгээд ч зогсохгүй.

Түүнийг нам нь цаашид дэмжихгүйгээ мэдэгдэхэд баярласан тэр архидахаас өөр зам алга гээд түүнийгээ тэр даруйд нь биелүүлж байлаа. Удалгүй тэр элэгний циррозаар нас баржээ.

IV Георг

Англичууд архичингүйгээр бас байж чадсангүй. Ирээдүйн хаан IV Георг өсвөр насандаа завхайрал, архинд автсан нэгэн байв. Түүний архидалт нь давамгайлж байсан ба хурмынхаа анхны шөнийг камин зуухны дэргэд согтуурч унаад өнгөрөөжээ.

Цаашид түүний захиргаа нь найр хурим болон архи дарсыг урсгаж иржээ. Нэмж хэлэхэд, Георг бас архиндаа хоолны даруулга инх хэрэглэн тасралтгүй иддэг байсан учраас ховдог-архичин хочтой болжээ.

Энэ бүгд түүнд багадаж тэр мансууруулагч нэмж хэрэглэх болсон байв. Ингээд түүний амьдрал дээд зэргийн мангарлалтаар төгсчээ.

I Петр

Энэ хааныг хэлэхгүй өнгөрөөж болохгүй. Архичин байсан эсэх нь тодорхойгүй гэхдээ ясны согтуурагч байсан юм. Өсвөр наснаасаа тэр архинд татагдсан гэдэг. Тэр дур хүслээ эзэн хаан болоод орхиогүй юм.

Түүний ойрын хүрээ нь архинд согтож элдэв нууцаа дэлгэж байхад нь тэр их дуртай байсан гэх. Гэлээ ч нүсэр зугаалсан ч ажиллахаа зогсоож байсангүй харин ч дэлхийн  ажлын өндөр чадвартай лидерүүдийн тоонд багтжээ. Архидалтыг ард түмэндээ бараг л хүчээр тулгаж байсан “муу нэртэй”.

Уинстон Черчилль

Дахиад л британи. Хэрэв IV Георг ямар нэгэн зүйлээр авъяас чадваргүй Ельцинтэй таарч тохирч байсан бол суут Черчилль адилтгахаар байв. Тэрээр хүндэтгэх шалтгаанаар архинд оржээ. Түүнийг Британийн колонид ажиллаж байхад бараг л бүх зүйлийг архиар ариутгадаг байлаа.

Харин гэртээ эргэн ирсний дараа тэр “ариутгал” нь түүнд чухал болсныг ойлгожээ. Урт хугацааны турш тэр архидалтаа хурц ухаантай хослуулж байгаад хоёр дахь бүрэн эрхийнхээ төгсгөл рүү  хэл нь улам орооцолдох болжээ.

II Селим

Хэдийгээр ислам алкоголийг хорлон гэх боловч мусульманчуудад далдын согтууруулах хэрэгсэл хангалттай л байв. Хэрэв хүн хаан ширээг эзэлсэн бол “Согтуу” хочтой II Селим шиг нууж хаах зүйл огт үгүй байлаа.

Эх нь нөгөө нэг домогт Роксолана байснаас түүнд Украин ген давамгайлсан байх талтай. Аугаа гэх Сулейманы хайртай эхнэр нь эзэнт улсын хувь заяанд муу үйлдэл үзүүлэн султаны хүүхдүүдээс хамгийн таарууг нь хаан ширээ рүү түлхэн суулгажээ.

Сулейман ба Роксолана хоёр тун ч тааруухан сурган хүмүүжүүлэгч байсан байх учир нь Селимын дуртай ажил нь архидалт болсон юм. Тэрээр өөрийн хүрээнийхнээс хэзээ ч эрүүл байлгахгүй байхыг шаарддаг байсан гэх.

Чихэрлэг дарсанд дуртай тэр чихрийн шижингээр өвчлөх магадлал ихтэй байж магадгүй байсан болов уу. Гэтэл тэр халуун усны шатанд бүдрэн толгойгоороо унаснаас болон нас баржээ. Согтуу байсан байх.

Бага Уильям Питт

Дахиад л британи согтуу. Тэрээр 24 насандаа Ерөнхий сайд болоод хамгийн залуу лидер гэж түүхэнд үлджээ.

Тэр сайндаа ч биш эмчийн жорын дагуу өдөрт нэг лонх дарс ууж эхэлснээр 14 настайгаасаа архидах болжээ. Эрхэмсэг, бардам зантай ухаантай хүн байлаа. Онгоноороо үлдсэн байх магадлалтай.

Уильям нас ахих тусам “эмийн” хэмжээгээ улам нэмэх болжээ. Хэд хэдэн удаа парламентад үг хэлж байгаад бөөлжсөний дараа түүнийг улаан хамартай архичин болгон шогоор зурах болжээ. Гэхдээ тэр Британийн түүхэнд хамгийн амжилттай Ерөнхий сайд нарын нэг гэж бичигдсэн байгаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 16 цаг 24 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 18 цаг 24 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 18 цаг 35 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 21 цаг 12 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 22 цаг 45 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 23 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 23 цаг 33 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 23 цаг 41 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 23 цаг 45 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 23 цаг 50 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 23 цаг 57 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top