x

Т.Мөнхсайхан: Манай улсын эрчимт эмчилгээний чадамж нэг шат ахилаа

Шинэ Коронавирусийн халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт өнөөдөр хүлээлгэн өгсөн.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий даяар тархаад буй Коронавирусийн халдварыг дотооддоо алдахгүйн төлөө Эрүүл мэндийн яам өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хэрэв халдвар гарсан тохиолдолд бэлэн байдлыг хангасан байх нь нэн чухал учраас бид яаралтай авах арга хэмжээнд бэлтгэж, энэхүү уушги, зүрх орлуулагч ECMO аппартыг өнөөдөр УНТЭ-т хүлээлгэн өгч байна.

Шинэ төрлийн Коронавирусийн халдвар нь хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг. Ингэснээр хийн солилцоо хийгдэж чадахгүй болж, тухайн  хүн хүчилтөрөгч амьсгалын дутагдалд ордог.

Харин шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой болгож байна. Нөгөөтэйгүүр манай улсын эрчимт эмчилгээ нэг шат ахиж байгаа юм.

Уг аппаратыг УНТЭ-т суурилуулж, ашиглалт, аюулгүй ажиллагаа болон эмч, мэргэжилтнүүдийг сургах сургалтууд өнөөдрөөс хийгдэж эхэлж байна. Цаашид манай улсад зүрхний өвчтөнийг мэс засалд бэлдэх, тоног төхөөрөмж хүлээгдэж буй үед тухайн өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангаж, зүрхний үйл ажиллагааг дэмжих боломжууд бий болж байна.

Түүнчлэн эрхтэн шилжүүлэх суулгах мэс засалд донор хүлээгдэж байгаа өвчтөнүүд донор нь гарч ирэх хүртэлх хугацаанд дэмжлэг үзүүлэх боломжоор хангагдаж байгаа юм” гэсэн юм.

УНТЭ-ийн Эмнэлгийн техникийн албаны дарга С.Учрал: УНТЭ-д суурилуулж буй ECMO аппаратын ашиглалт, аюулгүй ажиллагаа болон холбогдох мэргэжилтнүүдийг сургах сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтад Эрчимт эмчилгээний, зүрхний, уушгины болон эрхтэн шилжүүлэлтийн эмч нараас гадна инженер техникийн ажилчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, ОНОЛ, ПРАКТИК хосолсон сургалтанд хоёр өдрийн турш хамрагдаж байна.

Сургалтыг онлайнаар БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд хийж байгаа бөгөөд сургалтаар аппарат хэрэгслүүдийг угсрах, суурилуулах зэрэг ажлыг хэрхэн гүйцэтгэх, ашиглах талаар үргэлжилж байна.

УНТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Эрдэмбилэг:  Зүрхний шигдээс өвчний үед зүрхний үндсэн үйл ажиллагаа алдагдсанаас болж амьсгал, зүрх судасны дутагдал үүсдэг. Энэ үед  зүрхний булчингийн судсыг тодорхой хугацааны турш онгойлгохоос гадна,  зүрхний үндсэн шахуургын үүрэг гүйцэтгэж,  зүрхний агших чадварыг сэргээж хэвийн үйл ажиллагааг энэхүү ECMO аппаратаар орлуулах боломжийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссоос бүрдүүлж өгсөнд талархалтай байна. 

Бид уушгины хатгалгаа өвчний хүндрэлийн улмаас өвчтөн амьсгалын аппаратанд орсон хэдий ч үр дүнгүй байгаа тохиолдолд энэхүү ECMO буюу уушги орлуулагч аппаратыг тусламжтайгаар уушги хатуурахгүй, сэргэх боломжтой болж байна гэсэн үг. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 36 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 58 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 6 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 цаг 18 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 32 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 36 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 39 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 52 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 58 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 12 цаг 0 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цаг 5 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цаг 7 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 12 цаг 13 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 20 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top