x

Хүүхдүүдээ алагчилсан Засгийн газрыг Цэцэд өгье!

Хуульчид Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг шинээр томилсон УИХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэв. Харин би хувьдаа хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож байгаа Засгийн газрын шийдвэрийг Цэцэд өгөх саналтай байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн байна.

Ялгаварлан гадуурхаж үл болох шалтгаануудын дотор яс, үндэс, хэл соёл, шашин шүтлэгээс гадна “нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал”-аар ч гэсэн ялгаварлаж болохгүй гээд тодоос тод биччихсэн байгаа биз. Хуулиар хязгаарласнаас бусад (гэмт хэрэг үйлдэж эрхээ хасуулсан гэх мэт) ямар ч тохиолдолд хэний ч эрхийг төр өөрийн дур зоргоор хязгаарлаж, хасч болохгүй. Тиймээс Үндсэн хуульд заасан “хуулийн өмнө ижил тэгш байх” эрхээ эдлэх үүднээс хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож буй Засгийн газрын шийдвэр, УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн Цэцэд өгье.

2009 онд УИХ анх Хүний хөгжлийн санг байгуулахдаа “нэгдүгээрт, хүн амын өсөлтийг дэмжих, хоёрдугаарт уул уурхайн баялгаас олсон орлогоосоо иргэн бүртээ хувь хүртээнэ” гэж амлаад 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор хууль баталсан билээ. Хүний хөгжил сангаас хувь хүртэхийн тулд “Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, хаягийн зөрчилгүй байх” ёстой. Өөр ямар ч болзол заагаагүй.

Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн МАН-ын Засгийн газар “Эдийн засгийн хямралтай” гэдгээр шалтагнлан хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувь хүртэл танасан. Нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгодог болсон гэсэн үг. Үүний тулд Хөдөлмөрийн яамнаас хэдэн арван тэрбумын зардал гаргаж, айл өрх бүрийн зурагт, хөргөгчийг тоолоод зогсохгүй хөргөгчин доторхийг нь хүртэл шагайж үзсэн билээ. Ингээд “Халамжийг хавтгайруулахгүй, зорилтот бүлэгт нь чиглүүлнэ” гэж хэлээд сая гаруй хүүхдээс 600 мянгад нь л хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Харин одоо үүнийгээ 80 хувьд хүргэх тухай ярьж, өглөгчийн дүрд тоглож байна.

Үнэндээ бол хүүхдийн мөнгө анхнаасаа л хүн амаа өсгөх, уул уурхайн баялгаас иргэн бүртээ хувь хүртээх бодлого байснаас биш, баян ядуугаар нь талцуулж, амьжиргааны түвшингээр нь дээр, доор үзсэн алагчлал байгаагүй. Тиймээс хүүхдийн мөнгийг өгвөл хүүхэд нэг бүрт өгөх ёстой. Өгч чадахгүй бол үүнийгээ хүлээн зөвшөөрөөд нэгэн зэрэг зогсоох ёстой. Хэрвээ “Төсөв хямралтай байгаа учраас” гэдэг шалтаг хэлэх гэж байгаа бол нэг хэсгийг нь хасаад нэгөө хэсэгт нь өгөхийн оронд нийтээр нь хэмжээг нь бууруулаад 10.000-ыг өгнө үү, 15.000-ыг өгнө үү, эрх баригчдын шийдэх хэрэг. Хамгийн гол нь хуваарилалт шударга байх ёстой.

Иргэд ч гэсэн “Би ч гэсэн энэ улсын иргэн учраас, миний хүүхэд энэ улсын бүрэн эрхэт иргэн учраас аль ч талаараа алагчлагдах ёсгүй” гэж толгой дээгүүр хэлж чаддаг байх ёстой. (Ядарсан зүдэрснээ яаж өргөх нь төрийн асуудал, түүний төлөө таны хүүхэд золиос болох ёсгүй л гэх гэсэн хэрэг) Авч байгаа нь ч, авахгүй үлдэж байгаа нь ч хэлэх ёстой. Ийм жижиг зүйл дээр ч гэсэн эрхээ хамгаалж чадахгүй бол илүү том зүйл дээр хэзээ, ямар шударга ёсны тухай ярих вэ? Тиймээс хүүхдийн мөнгөн дээр хүртэл ялгаварлал гаргаж байгаа Засгийн газрыг хамгийн түрүүнд Үндсэн хуулийн Цэцэд өгье.

Б.СЭМҮҮН   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 6 цаг 22 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 6 цаг 31 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 6 цаг 35 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 6 цаг 39 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 7 цаг 13 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 8 цаг 48 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top