x

Арван хоёр боть эмхтгэлийн өмнөх үг

Эрх чөлөөтэй бичиж, түүнээ мэдээллийн янз бүрийн хэрэгслэлээр дамжуулан хэнээс ч айж ичихгүй хэвлэн нийтэлж эхэлснээс хойш даруй 30 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд ийм их юм бичсэндээ өөрөө ч гайхлаа. 2000 он хүртэлх хугацаанд бичсэнээ олж цуглуулах гэж нэлээд зүдэрлээ. Тэгээд ч бүрэн олж чадсангүй. 2000 оноос хойш Өдрийн сонинтой хамтарч ажилласан учир тэрнээс цааших нь харин гайгүй. Ялангуяа 2007 оноос долоо хоног бүр baabar.mn сайт дээр бичсэн өгүүллүүдээ тогтмол тавьж байсан болохоор сүүлийн 13 жилийн хугацаанд алгасал эндэгдэл бараг гараагүй байх. 

Би далаад оноос хойш маш олон юм бичсэн ч, хэвлэлийн эрх чөлөө хориотой нийгэмд амьдарч байсан болохоор түгээх, нийтлэх бололцоогүй байсан. Бичиж тараасан маань ховчдын гараар дамжин зохих газарт хүрсэнээс болж хэрэгт холбогдон баларч ч байсан. Утга зохиол урлаг, Улаанбаатарын мэдээ, Хөдөлмөр, Шинжлэх ухаан, амьдрал гэх мэтийн ганц нэг сонинд өөр нэрээр бичиж хэвлүүлсэн юм бий, гэхдээ тэр нь орчуулгын богино өгүүллэг, сонирхолтой баримт сэлт л байлаа. 1974 онд “Москва” гэх бичгийн машинтай болоод хортой цаас хэрэглэн 3-4 хувь олшруулаад голдуу найз нөхөддөө тараан уншуулдаг байсан. Өөртөө хадгалах ухаан байсангүй, бушуухан бусдад уншуулахыг хорхойсон үрэн таран хийжээ. Зарим нь олдсон болон танил нөхдийн хадгалж үлдсэнийг хожим ном болгон хэвэлсэн. Орчуулгын "Дараа нь чиний ээлж", "Гаршсан гүйцэтгэгч", "Шувууд юу шулганав" гэх мэт. 

Ерэн оноос сонин хэвлэлд бичсэн зүйлсээ эмхтгэл болгож гаргаач гэж Элбэгдорж надад санал болгосон юм. Нээрэн байз тэгье гэж шийдээд хамаг л авдар сав, компютэр, номын сангаа онгичиж гарсан. Үнэндээ ийм нүсэр юм болно гэж бодсонгүй. Хөөцөлдөн цуглуулж, түүнээ эргэж ангилж арай гэж захыг нь харахад хэдийнээ зургаан сар өнгөрсөн байв. Ном болгохоорөрөхөд 7-8 мянган хуудас юм болжээ. Энд зөвхөн 1990 оноос хойш сонин хэвлэл сайтад тавьсан зүйлээ л цуглуулж эмхтгэсэн болно. Энэ завсар орчуулсан нэлээд өгүүлэл нийтлэл байгаа ч энд оруулсангүй. Харин 1990 оноос өмнө бичсэн цөөн тооний өгүүлэл нийтлэл байгаа, энэ нь 1990 оноос хойш сонин хэвлэлд тавигдсан гэсэн шалтгаанаар энд багтсан болно. Тухайлбал аль 1985 онд бичсэн боловч 1991 онд Цог сэтгүүлд хэвлүүлсэн “Чи хаан шалдан байна гэж хашгирч чадах уу” гэсэн нэлээд том шүүмж байх жишээтэй. Эсвэл 1988 онд бичсэн ч 1990 онд тусгай боршур болон 80 гаруй мянган хувь борлогдсон “Бүү март!” байна. “Хувийн санаачлага”, “Ардчилал”, “Төр” зэрэг 1987, 1988 бичсэн өгүүлэл хожим Үг сонинд, далаад оны үед бичсэн ч 1992 онд Ил товчоо сонинд, тавигдсан богино өгүүллэгүүд гэх мэт.

Олон улсын хурал зөвлөлгөөн болон гадаадын их дээд сургуулиудад уншсан лекц зэргээс Монголдоо хэвлэл сонинд тавигдсаныг нь түүж энэ эмхтгэлд оруулсан болно. Харин гадаадын хэвлэлд гарсан тэр болгон нь олдсонгүй. Нэлээд олон ярилцлага бий. Ихэнх ярилцлага нь миний бичлэгийн зохиомж юм. Асуулт хариулт маягаар зохиомжлон бичих нь бичлэгийн бас нэг хэлбэр мөн билээ. 

Явуулын сэтгүүлчдэд өгсөн ярилцлага бараг бүгд миний өөрийн засвар нэмэлт хасалттайгаар хэвлэгдсэн. Ийм ийм шалтгаанаар уншсан лекц, өгсөн ярилцлагынхаа асуусан сэтгүүлч, оролцсон, лекц уншсан газар орныхоо нэр усыг тавьсангүйг уучилж ойлгоно бизээ. 

Гэхдээ огноог ихэнхийг яс тавьсан болохоор цаад ориг хэвлэл дээрээс үзвэл энэ бүх хаяг нэрс газар орон тодорхой байгаа. Үнэхээр харилцан ярилцаж (дараа нь өөрөө найруулж бага сага өөрчилсөн) хэд хэдэн ярилцлага бий. Үүнд үнэхээр манайд ярилцлагын мастерууд, авъяаслаг сэтгүүлч Цэнддоо, Ганчимэг, Отгонбаяр, Мөнхбаясгалангийн нэрсийг онцгойлон дурдах нь зүйтэй, гэхдээ тухайн ярилцлагад нэрсийг оноож тавиагүйг ойлгоно гэж найдан хүлцэл өчиж байна.

Эмхэтгэлээ шүүн уншиж янзалж байхад энэхүү бүхий л бичлэгүүд маань манай орны сүүлийн 30 жилд туулсан замын хроник тэмдэглэл бараг болохоор юм байна гэж бодлоо. Олон үйл явдал цагийн эрхээр мартагддаг, удах тусмаа гуйвж, нэг л мэдэхэд шал өөр түүх цадиг домог үлгэр болон хувирдаг. Гэтэл тухайн үйл болсон тэр цаг үед нь бичиж анализ хийж байсан болохоор эргэж санахад хялбар болох болов уу. Гүтгэх, худал зохиох, хаа хамаагүй таамаглах зэргээс миний бие үргэлж тойрдог, энэ бол миний амьдралын баримталдаг зарчим. Мөн хэзээ ч бусдын шахалт шаардлага, шан хөлсөөр нэг ч удаа бичиж байгаагүй, энэ бол бас миний хатуу баримталдаг зарчим. Иймээс алдсан ч оносон ч бичсэн зүйлийнхээ цэг таслалын төлөө ч хариулагаа хүлээнэ гэж боддог. 

Ихэнх өгүүлэл тухайн цаг үедээ бичигдсэн болохоор “санаанаасаа зохиолоо”, “сайхан залж байна” гэх мэтийн хэрүүл шуугиан хэрэг төвөг гарч байсангүй. Мэдээж, зарим анализ дүгнэлттэй санал нийлэхгүйгээ илэрхийлсэн зүйлс бий, Гээд эсэргүүцэл гомдолд тухай бүрд нь няцаалт өгөхгүй бол тэвчишгүй, нэр төрөө хамгаалахаас өөр аргагүй тохиолдолд хариу бичсэн тэмдэглэл нийтлэл энд бас багтсан байгаа. 

Тухайн нийтлэл өгүүлэл, ялангуяа ярилцлагад сонин хэвлэлүүд анхаарал татахын тулд цаад бичвэртэйгээ авцалдаагүй, заримдаа этгээд гажууд гарчиг өгсөн байсныг энд өөрчлөн зассан тохиолдол бий. Тийм элбэг бишээ. Харин дотор талд нь үг үсгийн алдааг зассанаас өөрөөр гар хүрээгүй. Нийт бичлэгээ сэдвээр нь 12 ангилаад дотрох өгүүллэгүүдийг бичсэн огноогоор нь жагсаав.

Эцэст нь ийм эмхтгэл бүтээл хэвлэн гаргах санаа өгөн тусалж дэмжсэн Элбэгээдээ, хуучны элэгдэж гаргахдахаа больсон сонинг сэргээн шинээр цохисон, боломжтой нэгийг нь ксэрокдсон Цэрэндуламд, үг үсгийн алдаа төдийгүй утгын эндэгдлийг илрүүлэн зассан Нэргүй, Уянга нарт, сураг нь тасраад олдохоо больсон бичсэн зүйлийг маань олж илрүүлэн цуглуулалцсан Цэнддоо нарт туйлын ихээр талархаж байна. Бямбацогт номонд минь хачин сайхан хавтас урлажээ.

2000 оноос хойш хэвлэлд гарсан болгоныг минь нямбай гэгч нь цуглуулан хавтаслаж эмх замбараанд оруулан хадгалсан хайрт эхнэртээ бүр их баярлаж байгаа шүү.

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 3 цаг 17 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 3 цаг 24 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top